Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2013, 1(4)
МӨРНИЙ АРХАГ ӨВДӨЛТИЙН ОНОШЛОГООНЫ АРГУУДЫН НЭГДСЭН ҮНЭЛГЭЭ ТҮҮНД СУУРИЛСАН ШАЛГУУРУУД
( Тойм өгүүлэл )

Б.Лагшмаа1,H.V.Weert2, Ц.Лхагвасүрэн3

1Уламжлалт Анагаахын Сургууль, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль 2Amsterdam Medical Center, Department of General practice 3 Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

 
Абстракт

Товч утга:

Мөрний архаг өвдөлтийн хамшинжийн талаар олон улсын түвшинд хийгдсэн судалгаануудын үр дүнг судалж нэгтгэн дүгнэсэн ба үүнд тулгуурлан тус хамшинжийн уламжлалт анагаахын эмч нарт зориулсан оношлогооны шалгууруудыг боловсруулав. Гурван сараас доошгүй хугацаагаар үргэлжилсэнмөрний өвдөлтийг мөрний архаг өвдөлтийн хамшинж гэдэг. Мөрний архаг өвдөлтийн хамшинжид хүргэдэг зонхилох эмгэгүүд нь мөрний эргүүлэгч булчингуудын эмгэг, наалдацат капсулит, мөрний тогтворгүй байдал, мөрний үений остеоартрит зэрэг юм. Мөрний эргүүлэгч булчингуудын эмгэгт шөрмөсний үрэвсэл, шөрмөсний хэсэгчилсэн ба бүтэн урагдлууд ордог. Гарыг толгойноос дээш өргөхөд өвдөх, "хоосон лаазны" болон гарыг гадагш эргүүлэх сорилуудын хүч суларсан, мөрний тулгарах шинж (impingement) илэрч байвал мөрний эргүүлэгч булчингуудын шөрмөсний урагдлын шинж байх магадлалөндөр байна. Харин чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэгтэй хүмүүст мөрний наалдацат капсулит амархан үүсч мөрөөр өвдөх, мөрний үений идэвхтэй болон идэвхгүй хөдөлгөөний далайц хязгаарлагдах, тэмтрэхэд эмзэглэлтэй байх зэрэг шинжүүд илэрдэг. Эгэм-маяаны остеоартритын үед мөрний үений дээд хэсгээр өвдөлт, эмзэглэлтэй, "эсрэг мөрний" сорилын (гэмтсэн талын гарыг нөгөө мөрөнд хүргэх) үед өвдөлт илэрнэ. Тавиас дээш настай хүмүүст мөрний өвдөлт аажим эхэлж, мөрний хөдөлгөөний далайц хязгаарлагдсан тохиолдолд мөрний үений остеоартритын онош тавигдана. Гэмтэл авч байсан, мөрний мултралын түүхтэй 40-өөс доош насны хүмүүст мөрний үений тогтворгүй шинж үүсэх магадлалтай. Энэ нь тогворгүй байдлын болон мултралын сорилуудаар оношлогдож болно. Шаарлагатай тохиолдолд мөрний эмгэгийг дүрс оношлогооны (MRI, хэт авиа, CT, артрографи) аргуудаар тодруулна. Рентген зургаар мөрний эргүүлэгчийн их урагдал, мөрний үений тогтворгүй шинж, мөрний үений остеоартритыг оношлоно. Мөрний эргүүлэгч булчингуудын эмгэгийг хэт авианы ба MRI-ийн аргуудаар, мөрний үений тогтворгүй шинжийг MRI-ийн артроскопийн аргаар батлах нь илүү тохиромжтой байна.

Ном зүй:

1. van der Windt, D.A., et al., Shoulder disorders in general practice: incidence, patient characteristics, and management. Ann Rheum Dis, 1995. 54(12): p. 959-64.
2. Burbank, K.M., et al., Chronic shoulder pain: part I. Evaluation and diagnosis. Am Fam Physician, 2008. 77(4): p. 453-60.
3. Iannotti, J.P. and Y.W. Kwon, Management of persistent shoulder pain: a treatment algorithm. Am J Orthop (Belle Mead NJ), 2005. 34(12 Suppl): p. 16-23.
4. Murrell, G.A. and J.R. Walton, Diagnosis of rotator cuff tears. Lancet, 2001. 357(9258): p. 769-70.
5. Woodward, T.W. and T.M. Best, The painful shoulder: part I. Clinical evaluation. Am Fam Physician, 2000. 61(10): p. 3079-88.
6. Woodward, T.W. and T.M. Best, The painful shoulder: part II. Acute and chronic disorders. Am Fam Physician, 2000. 61(11): p. 3291-300.
7. Stevenson, J.H. and T. Trojian, Evaluation of shoulder pain. J Fam Pract, 2002. 51(7): p. 605-11.
8. Litaker, D., et al., Returning to the bedside: using the history and physical examination to identify rotator cuff tears. J Am Geriatr Soc, 2000. 48(12): p. 1633-7.
9. Park, H.B., et al., Diagnostic accuracy of clinical tests for the different degrees of subacromial impingement syndrome. J Bone Joint Surg Am, 2005. 87(7): p. 1446-55.
10. Hertel, R., et al., Lag signs in the diagnosis of rotator cuff rupture. J Shoulder Elbow Surg, 1996. 5(4): p. 307-13.
11. Chronopoulos, E., et al., Diagnostic value of physical tests for isolated chronic acromioclavicular lesions. Am J Sports Med, 2004. 32(3): p. 655-61.
12. Farber, A.J., et al., Clinical assessment of three common tests for traumatic anterior shoulder instability. J Bone Joint Surg Am, 2006. 88(7): p. 1467-74.
13. Ebell, M.H., Diagnosing rotator cuff tears. Am Fam Physician, 2005. 71(8): p. 1587-8.
14. Dinnes J, L.E., McIntyre L, Waugh N, The effectiveness of diagnostic tests for the assessment of shoulder pain due to soft tissue disorders: a systematic review. Health Technol Assess, 2003. 7(29):iii, : p. 1-166.Дугаар 04, 2013-IV ШИНЖЛЭХ УХААН, ТАНИН МЭДЭХҮЙН “ДОРНО ДАХИНЫ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН” СЭТГҮҮЛ 31
15. Van der Woude, H.J. and F.M. Vanhoenacker, MR arthrography in glenohumeral instability. JBR-BTR, 2007. 90(5): p. 377-83.
16. Walton, J., et al., Diagnostic values of tests for acromioclavicular joint pain. J Bone Joint Surg Am, 2004. 86-A(4): p. 807-12.
17. Cakir, M., et al., Musculoskeletal manifestations in patients with thyroid disease. Clin Endocrinol (Oxf), 2003. 59(2): p. 162-7.
18. Smith, L.L., S.P. Burnet, and J.D. McNeil, Musculoskeletal manifestations of diabetes mellitus. Br J Sports Med, 2003. 37(1): p. 30-5.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1810
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК