Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2013, 1(4)
УЛАМЖЛАЛТ АНГААХ УХААН ДАХЬ БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛИЙН НЭГДМЭЛ АСУУДЛЫГ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
( Тойм өгүүлэл )

Д.Сайнсайхан1, Л.Санжаасүрэн2, С.Сээсрэгдорж3

1ЭМШУИС, УАС-ийн магистрант, 2ТТАХНЭ,3ЭМШУИС, УАС Mail: sainnice@yahoo.com

 
Абстракт

ДЭМБ-ын статистик судалгаанаас эрүүл мэндийн байгууллагад хандагсдын 20-25% нь бие махбодын зүгээс ямар нэг өвчин эмгэггүй мөртлөө биеийн олон шалтгаант төрөл бүрийн зовиурыг өгүүлж байдаг гэж үзжээ. Мөн 2020 он гэхэд зүрх судасны өвчнөөс илүү сэтгэцийн өвчин эмгэгт хөрөнгө оруулалт хийх шаардлага амьдралаас урган гарч байна. [1]Гэвч сэтгэлийн шалтгаант биеийн өвчнийг үл тоомсорлосон байдлаар хүлээж авах байдал багагүй гардаг. [2] Орчин үед сэтгэцийн болон биеийн хамаарлыг судалдаг шинжлэх ухаан, мөн эмчилгээний арга гэдэг утгаар психосоматик анагаах ухааныг авч үзэж байна. [3] Психосоматик өвчний гарал үүсэл, эмгэг жамыг үл ухамсарлахуйн дотоод будлиан, түүнээс үүсэх тайлаагүй “далд” сөрөг сэтгэл хөдлөлтэй холбон тайлбарладаг. Нөгөө талаар мөн биеийн тавгүйтлээс шалтгаалж сэтгэлийн зовиур үүсдэг. сэтгэлийн зовиураас өвчин үүсэхийг психосоматик хэмээн тодорхойлон үздэг. [4,5] Уламжлалт анагаах ухааны гол бүтээл болох "Цог төгөлдөр эмийн дөрвөн үндэс’’ зохиолын өвчний уг гарвалын шалтгааны онолын эх үндэс буюу холын уг шалтгаан мунхаг (ma-rig)- аас ойрын уг шалтгаан болох “དེ་ལ་འདོད་ཆགས་ཞེ་

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 417
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК