Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 1(151)
Цөсний хүүдийн цочмог үрэвсэл хугацаанаас хамаарах байдлыг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Ц.Буянбат1, Х.Бат-Орших1 , Н.Насантуяа,1 М.Алтанхуяг, 1 Г.Бямбасүрэн,1 Л.Цэцгээ1, Б.АлтантуяаШ.Цэрэнлхам 2

1ТТАХНЭ, 2ЧДНЭ

 
Абстракт

 

Background

Acute cholecystitis is defi ned mostly as bacteria from intestinal infl ammation to gallbladder. Sometimes the infl ammation can occur when bacteria and viral can fl ow by blood and lymphus. Acute cholecystitis is leading the second place of acute abdomen. (1.2.3.7.8). The acute cholecystitis complication is not decreasing(4.5.6). The mortality is 0.5-0.8% (2.4.5.9). The acute cholecystitis is comparing with cholelith. Foreign scientists are recommending that fi rst 24-48 hours to treat by drugs, and after that if infl ammation is not healing to do cholecystectomy. In our country the acute cholecystitis is taking the place after acute abdomen and appendicitis. And also, acute cholecystitis morbidity is not decreasing and indication of cholecystectomy is not decided yet.

Objective

The main purpose of this survey is to study changing of acute cholecystitis depending on time

Materials and Methods

We studied 58 patients who had cholecystectomy in Surgical Department of The Central Clinical Hospital for State Special Clerks between 2005 and 2008. The result analyzed by SPSS-15.0 Program.

Result and Discussion

The patients who was studied were 14 men (24.14%) and 44 women (75.86%). For the clinical symptoms of acute cholecystitis, the result has been occurred as following: the epigastria pain is 17 (29.31±5.9), around the right rib arch is 49 (84.48±4.7), the pain spread of the right shoulder blade is 20 (34.48±6.2), and the pain spread of the right shoulder is 33 (56.89±6.5), to have a fever 6 (10.34±3.0), vomit 10 (17.24±4.9), diarrhea 7 (12.06±4.2), thirsty 16 (27.58±5.8). The pain around right rib arch, pain spread right arm and shoulder, and thirsty are the clinical features that close to the features of scientist’s Alperovich B.I., Soloviev M.M., Saveliev V.S. Acute cholecystitis depending on time 0-24 hours catarrhal 5, phlegmonous 2, necrosis 1, 24-48 hours phlegmonous 4, necrosis 10, necrosis hole 2, 48-72 hours phlegmonous 10, necrosis 8, necrosis hole 3, above 72 hours phlegmonous 2, necrosis 5, necrosis hole 6. Acute cholecystitis starts above 24 hours.

Conclusion

1.      The acute cholecystitis has been occurred 14 for men and 44 for women. Ate the age of 30-39. These cases were determined more then 31 percent.

2.      For the clinical symptoms of acute cholesystitis, the result has been occurred as following: the epigastria pain is 17, (29.31±5.9) around the right rib arch is 49 (84.48±4.7) the pain spread of the right shoulder blade is 20 (34.48±6.2), and the pain spread of the right shoulder is 33 (56.89±6.5).

3.      Under the period study of the acute cholecystitis, the pus, necrosis and perforation cases have been excessively occurred specially at 48-72 hours.

4.      Under the comparison study between the acute cholecystitis and its period, the acute wall cholecystitis changes have been occurred specially at 24-48 hours.

Судалгааны үндэслэл:

Цөсний хүүдийн цочмог үрэвсэл нь ихэнх тохиолдолд гэдэснээс нян цөсний замаар өгсөний үр дүнд үүсэх ба зарим тохиолдолд халдвар, вирүсээр үүсгэгдэхдээ цус тунгалгаар дамжиж цөсний хүүдийн цочмог үрэвслийг үүсгэдэг. Цөсний хүүдийн цочмог үрэвсэл нь хэвлийн хөндийн цочмог үрэвслүүдийн дунд 2-р байр эзэлж [1, 2, 3, 7, 8] хүндрэл нь төдийлэн буурахгүй байна [4, 5, 6]. Нас баралт 0.5-0.8% (2, 4, 5, 9). Цөсний хүүдийн цочмог үрэвсэл нь цөс чулуужих өвчинтэй хавсарч тохиолдох нь элбэг. Цөсний хүүдийн цочмог үрэвслийн үед эмийн эмчилгээг 24-48 цагт хийж үрэвсэл намдахгүй тохиолдолд мэс заслын эмчилгээг хийх шаардлагатай гэж гаднын эрдэмтэд үздэг байна. Манай оронд, цөсний хүүдийн цочмог үрэвсэл нь хэвлийн хөндийн яаралтай мэс заслын өвчнүүдийн дунд мухар олгойн дараа орж байна. Цөсний хүүдийн цочмог үрэвсэл төдийлөн буурахгүй мэс заслын эмчилгээний заалт нь бүрэн шийдвэрлэгдээгүй байна.

Судалгааны зорилго

Цөсний хүүдийн цочмог үрэвсэл хугацаанаас хэрхэн хамаарч өөрчлөлт гарч байгааг судлахад оршино.

Судалгааны зорилт

Дээрхи зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах үндсэн зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:

1. Цөсний хүүдийн цочмог үрэвслээр өвчлөгсөдийн нас, хүйсний байдлыг судлах

2. Цөсний хүүдийн цочмог үрэвслийн клиникийн шинж тэмдгүүдийг судлах

3. Цөсний хүүдийн үрэвслийн хугацааг судлах

4. Цөсний хүүдийн үрэвсэл хугацаанаас хэрхэн хамаарч өөрчлөлт гарсныг судлах

Судалгааны материал, арга зүй

ТТАХНЭ-ийн мэс заслын тасагт 2005-2008 онуудад цөсний хүүдийн цочмог үрэвслээр хэвтэж мэс засал эмчилгээ хийлгэсэн 58 өвчтөнг түүвэрлэлтийн аргаар цөсний хүүдийн цочмог үрэвсэл хугацаанаас хамаарч хэрхэн өөрчлөлт гарсан байдалд судалгаа хийж судалгааны үр дүнг статистик боловсруулалтын SPSS- 15.0 программ дээр боловсруулав.

Дүгнэлт

1. Цөсний хүүдийн цочмог үрэвсэл нь эрэгтэй 14 (24.14%), эмэгтэй 44 (75.86%) байна. 30-39 насанд 31.03±6 буюу илүү тохиолдолж байгааг тогтоов.

2. Цөсний хүүдийн цочмог үрэвслийн клиник шинж тэмдэгүүдээс аюулхай орчим өвдөх 17 (29.31±5.9), баруун хавирганы нум орчмоор өвдөх 49 (84.48±4.7), баруун дал мөрлүү дамжиж өвдөх 20 (34.48±6.2), баруун гар мөр лүү дамжих 33 (56.89±6.5) зэрэг шинж тэмдгүүд давамгайлж байна.

3. Цөсний хүүдийн цочмог үрэвслийн хугацааг судлахад 48-72 цагт идээлсэн, үхэжсэн, үхжиж цоорсон нь илүү тохиолдож байгааг илрүүлэв.

4. Цөсний хүүдийн цочмог үрэвслийг хугацаатай хэрхэн хамааралтайг судлахад 24-48 цагт илүү цөсний хүүдийн ханын өөрчлөлт ажиглагдлаа.

Ном зүй

1.Альперович Б.И., Соловьев М.М. Неотложная хирургия живота. Томск 2000г. С32-34
2. Бебуримвими А.Г., Савельев В.С. Острый холецистит. 50 лекции по хирургии 2003г. С206-208
3. Королев Б.А., Попов С.Д. Реконструктивные операции на желчных путях М.1999. с18-22
4. Королев Б.А., Пиковский Д.Л. Экстренная хирургия желчных путей 1990. Частная хирургия (ред Ю.Л.Жевченко) 1997-2000.с28-30
5. Тальман И.М. –Хирургия желчного пузыря и желчных протоков. Медгиз 1963г. С22-26
6. Б. Гоош . Мэс заслын өвчин 2000он ст 342-344
7. Bismuth H, Kunziger H, Coriette M.B. Cholangitis with Acute Renal Failure // Ann. Surg, 1975- 181(6).-C.881-7
8. Chang W., Lee K.,Wong S.,Chuang Ch., Kuo K.,Chen J., Sheen P. Bacteriology and Antimicrobial Susceptibility in Biliary Tract Disease: An Audit of 10- Years Experience // Journal of HepatoBilliary Pancrearic Surgery- 5 th World Congress of the international Hepato-Pancreato- Billiary Association.- Tokyo, Aplir 25-29, 2002.-F-253.
9. Raughneen P.T., Kumar S.C., Pellis N.R., Rowlands B.J. Endotoxemia and Cholestasis // Surg. Gynecol. Obstet. 1988-167(9): p.205-10.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Н.Баасанжав  


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1196
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК