Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2013, 2(5)
МОНГОЛЫН УЛ АМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТОЙМ
( Тойм өгүүлэл )
Академич Шаравын Болд,
Жаргалын Болорцэцэг
 
Абстракт
Сүүлийн жилүүдэд хийсэн эд өлгийн
болон сурвалж бичгийн судалгаанд үндэслэвэл
Монголын анагаах ухаан 5000 орчим жилийн
түүхтэй болжээ.
МЭ IV-V зууны үеийн эмч Бигүда, Баяха,
Налашандирба, Жанчив нарын намтар, бүтээл,
ханах цоолох заслуудтай холбоотой баримтуудыг
эртний ном зохиолд тэмдэглэн үлдээж одоогоос
2000 жилийн өмнө зохиогдсон Хятад эмнэлгийн
зохиол “Хуанди Нэйжин”-д төөнөх арга нь
Монголчуудын бий болгосон хүйтэн өвчнийг засдаг
эмчилгээний унаган арга гэдгийг баталгаажуулжээ.
Чингис хааны засаглалын үеийн эмнэлгийн
тусламж, эмчилгээний аргуудын талаар мэдээ,
баримт Монголын түүхийн гол сурвалж бичгүүд
“Монголын нууц товчоо”, “Судрын чуулган”,
“Алтан товч”, “Эрдэнийн товч”, “Юань улсын
түүх” болон тухайн үеийн Монгол орноор аялсан
гадаадын жуулчин, элч төлөөлөгчдийн (Жиованни
дель Планокарпини, Гильом де Рубрук, Марко
Поло) бүтээлүүдэд тусгалаа олсон байна. Өвөг
Монголчуудаас уламжлагдсан яс барих, бэртэлт,
шархыг анагаах, дайны талбарт эмнэлгийн
яаралтай тусламж үзүүлэх, эмийн эмчилгээ, илэн
бариа, сэвслэх, арьслах заслууд зонхилох байрыг
эзэлж байжээ. Түүнчлэн Чингис хаан “Их засаг
хууль”-даа эмнэлгийн талаар дурджээ. XIII зууны
үеийн эмнэлгийн тусламжийн онцлог нь цэрэг
дайны байдалтай холбогдон цэргийн эмнэлгийн
тусламжийн хэлбэртэй болсон байгаа нь сурвалж,
бичгүүдээс тодорхой байдаг.
Ном зүй

Ашигласан хэвлэлийн жагсаалт
1. “Алтангэрэл” их хөлгөн судрын 24-р бүлэг,
гар бичмэл судар
2. Болд Ш., бусад. Монгол туургатны анагаах
ухааны алдарт эмч, мааранба, мэргэдийн
намтар, бүтээлийн тойм (МЭӨ VII зууны
өмнөөс XIX зууны сүүлч хүртэл), УБ, ”Одсар
Систем” ХГ’, 1999.
3. Болд Ш. Өнө эртнээс 13-р зууныг хүртлэх үеийн
монголын анагаах урлаг, түүний дадлагажин
хэлбэржсэн түүхэн хөгжил. Монголын Анагаах
Ухаан-80 (эрдэм шинжилгээний бага хурлын
материал). УБ, 2001.
4. Болд Ш. Дорно дахины анагаах ухаан дэлхий
дахинд. ЗГМ. 1995, № 192 /434/
5. Болд Ш. Монголын уламжлалт анагаах ухааны
түүх. УБ, 2006
6. Монголын уламжлалт анагаах ухааны түүхэн
хөгжил, өнөөгийн байдал, хэтийн төлөв.
C.Ламбаа, УИХ, засгийн газрын гишүүн, эрүүл
мэндийн сайд асаны Уламжлалт анагаах
ухааны анхдугаар чуулганд тавьсан илтгэл.
УБ, 2009
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 430
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК