Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2013, 2(5)
“БАЙГАЛИЙН ГҮҮН ХӨХ SCUTELLARIA BAICALENSIS (GEORGI) УРГАМЛЫН ЭЛЭГНИЙ ХАВДРЫН ЭСЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ (IN VITRO) СУДЛАХ НЬ
( Тойм өгүүлэл )
Б.Цэрэнцоо1, Д.Цэрэндагва2, Т.Зориг3, Ц.Оюунсүрэн4, Ж.Болдбаатар4,Б.Дагвацэрэн5
 
1 Уламжлалт Анагаахын Сургууль,ЭМШУИС
2 Эрүүл Мэндийн Технологийн Сургууль,ЭМШУИС
3 Эмийн Сорилын Лаборатори,НЭМХ
4 Биологийн Хүрээлэн, ШУА
5 Уламжлалт Анагаах Шинжлэх Ухаан Технологи Үйлдвэрлэлийн Коорпораци
e.mail:tserentsoo@hsum-ac.mn
 
Абстракт
Монгол улсад элэгний хавдрын
өвчлөл ихсэх хандлагатай байгаа бөгөөд
эмийн эмчилгээнд гаж нөлөө багатай ургамлын
гаралтай эм хэрэглэх хандлага нэмэгдэж
энэ чиглэлийн судалгаа эрчимтэй өрнөж
байна. Бидний судалгааны ажлын зорилго нь
Байгалийн гүүн хөх Scutellaria baicalensis (Georgi)
ургамлын хандны элэгний хавдрын эсэд үзүүлэх
нөлөөг in vitro орчинд судлан тогтоох явдал юм.
Байгалийн гүүн хөх Scutellaria baicalensis (Georgi)
ургамлаас гаргаж авсан этанолын ханд элэгний
анхдагч өмөнгийн эсэд дарангуйлах нөлөөтэй
байх магадлалтай. Судалгаанд элэгний хавдрын
анхдагч эсийн өсгөвөр-PCC, нохойн бөөрний
MDCK шугаман эс болон Байгалийн гүүн хөх
Scutellaria baicalensis (Georgi) ургамлын газрын
дээд хэсгийн этанолон ханд, Scutellaria baicalensis
(Georgi) ургамлын үндэсний этанолон хандаас
ялгасан Skullcap бэлдмэлийг ашиглав. Байгалийн
гүүн хөх Scutellaria baicalensis (Georgi) ургамлын
ханд болон Skullcap бэлдмэл нь эсийн геномын
ДНХ-д нөлөөлж задрал, гэмтэл үзүүлээгүй.
Харин нэгж эсээс ялгасан ДНХ-ийн концентраци
харилцан адилгүй байгаа нь хандаар
үйлчилсэний дараа амьд үлдсэн эсүүдийн тоотой
шууд хамааралтай байх магадлалтай. Байгалийн
гүүн хөх Scutellaria baicalensis (Georgi) ургамлын
ханд болон Skullcap бэлдмэл нь шууд ДНХ-д
нөлөөлөхгүй, өөр механизмаар эсийг үхэлд
хүргэж байна. Бидний судалгаагаар Байгалийн
гүүн хөх Scutellaria baicalensis (Georgi) ургамлын
ханд 100 μg/ml бэлдмэл эсийн Bcl-2 генийн
экспрессийг идэвхжүүлж 6%-иар байв. Skullcap
бэлдмэл (100 μg/ml) 4,8 %, Байгалийн гүүн
хөх Scutellaria baicalensis (Georgi) ургамлын
ханд 13,2%-иар ZFYVE1 генийн экспрессийг
дарангуйлж байна. 100 μg/ml концентраци
бүхий бэлдмэл болон хандаар үйлчлэхэд тус бүр
GAPDH генийн экспресс 13,4% ба 18,9%-иар тус
тус дарангуйлагдсан. 100 μg/ml бэлдмэл болон
хандаар GPR175 генийн экспрессийг 34,1% ба
41,5%-иар тус бүр дарангуйлж байв. Бидний
судалгааны дүнд 100 μg/ml хандаар үйлчлэхэд
GPC3 генийн экспресс илэрсэнгүй. Судалгаагаар
эсийн апоптозийн процессийг гүйцэтгэгч CASP3
генийг олшруулах туршилтыг 3 давталттай
явуулсан ч уг ген илэрсэнгүй.
Ном зүй

Ном зүй:
1. Володя Ц, Цэрэнбалжир Д, Ламжав Ц.
Монгол орны эмийн ургамал. Улаанбаатар:
Адмон; 2008. х. 317-319.
2. Сандуйжав Р. Хавдар судлал УБ.2012. 37.
279
3. Сандуйжав Р. Элэгний анхдагч өмөнгийн
зарим асуудал УБ 1998
4. Лигаа У, Даваасүрэн Б, Нинжил Н. Монгол
орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах
ухаанд хэрэглэхүй. Улаанбаатар: JKC printing;
2005. х.146-147
5. В. И. Грубов. Монголын гуурст ургамлын
таних бичиг УБ. 2008. х. 257
6. Гаммерман А. Ф, Кадаев Г. Н. Лекарственные
растение. Москва: Высшая школа; 1983. с.
210-212
7. Турова А. Д, Сапожникова Э. Н.
Лекарственные растение СССР их
применение. Москва: Медицина; 1984. с.
109-111.
8. Володя Ц, Цэрэнбалжир Д, Ламжав Ц
Монгол орны эмийн ургамал. Улаанбаатар:
Адмон; 2008. х. 317-319.
9. Хүрэлчулуун Б, Суран Д, Зина С. Уламжлалт
эмэнд хэрэглэгддэг ургамлын түүхий эдийн
зурагт лавлах. Улаанбаатар: Мөнхийн үсэг;
2007. х. 298.
10. WHO monographs on selected medicinal
plants3
11. Лувсан. Монгол эмийн судлал. Хөх хот:
Үндэстний хэвлэлийн хороо; 1989. х. 367-
368.
12. Chinese color mater medica
13. Болдсайхан Б. Монгол орны эмийн
ургамлын нэвтэрхий толь. Улаанбаатар:
2004. х.89. 144.
14. Raschperger E, Engstrom U, Pettersson R F,
and Fuxe J; CLMP, a Novel Member of the CTX
Family and a New Component of Epithelial
Tight Junctions, The Journal of Biochemistry,
Vol. 279, No. 1: 796–804, 2004.
15. Ribble D, Goldstein B N, Norris D A and
Shellman Y G; A simple technique for
quantifying apoptosis in 96-well plates; BMC
Biotechnology 5:12 doi:10.1186/1472-6750-5-
12 , 2005.
16. Chun-Chi Liang, Ann Y Park & Jun-Lin
Guan; In vitro scratch assay: a convenient
and inexpensive method for analysis of
cell migration in vitro; Nature Methods, 1 ,
doi:10.1038/nprot. 30, 2007.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1164
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК