Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2013, 2(5)
“ХАЛУУН ӨВЧИН” –ИЙН ЭМГЭГ ЖАМЫН ХАРЬЦУУЛ САН СУДАЛГАА
( Тойм өгүүлэл )
Ж.Эрдэнэчулуун1, Д.Цэрэндагва2, Л.Мөнхтулга3, Ц.Лхагвасүрэн4
 
1 БНХАУ-ын Өвөр Монголын Үндэсний их сургууль, ЭМШУИС-ийн докторант
2 ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн Сургууль доктор, профессор
3ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн Сургууль доктор, äýä профессор
4ЭМШУИС-ийн зөвлөх, академич, шинжлэх ухааны доктор
 
Абстракт
Халуун, халуурах гэсэн ойлголт нь
филогенезын хөгжлийн явцад мэдрэлийн
тогтолцоо боловсронгуй болж дулааны
зохицуулга бий болсонтой холбоотойгоор
зөвхөн халуун цустай амьтан, хүнд үүсдэг эмгэг
болохыг дорно дахины анагаах ухаанд эрт үеэс
мэдэж, түүний талаар олон ном зохиолд бичиж
уламжлуулжээ.
Хүний биед илэрдэг тоо томшгүй олон
төрлийн өвчнийг товчлон хураангуйлвал шарын
халуунаар шалгаалж үүссэн өвчнийг халуун
чанартай, бадгана, хийн шалтгаанаар өдөөгдөж
үүссэн өвчнийг хүйтэн чанартай гэж ангилдаг.
Халуун чанартай өвчнийг ялган оношлоход
түвэгтэй, эндүүрч андуурах нь олон, эмчилгээ,
заслыг оновчтой хийхгүй бол амархан хүндэрдэг
онцлогтой.
Гашуун, исгэлэн, давслаг амттай, халуун
хурц чанартай хоол ундны зүйл тухайлвал халуун
ногоо, хонины мах, архи, бурам зэрэг бүлээн
шимтэй идээг хэтрүүлэн хэрэглэвэл халуун
чанартай өвчин үүсэх нөхцөл болно. Үйл явдал
нь зүгээр сууж байгаад цочмог хөдлөх, халуун
галд унтах, гүйж харайснаас бэртэж гэмтэх,
биеийн хүчний хүнд хүчир ажил хийх зэргээс
халуун өвчин үүснэ.
АУДҮ зохиолын халуун өвчнийг анагаах
үесийн , арван хоёрдугаар бүлэг халуун өвчнийг
ерөнхийд нь анагаах хэсэгт: <<… эдгээр нь
халууны ерөнхий нөхцөл боловч цаг ба элдэв
нөхцөл хоёроор үүсэхгүй хижиг гэж үгүй, идээ,
явдал хоёроор үүсэхгүй хямрал гэж үгүй, үйл
явдлаар үүсэхгүй гэмтсэн халуун гэж үгүй,
ялангуяа идээ буруудвал хорын халууны нөхцөл
болно. Жишээлвэл галд мод нэмээд үлээсэн шиг
болно>> гэж тодорхойлсон.
Халуун өвчнийг ахуйн үесээр ангилвал: эс
боловсорсон, дэлгэрсэн, хоосорсон, нуугдсан,
хуучирсан, булингартсан гэж 6 зүйл байна.
Язгуураар нь ангилвал гэмтсэн, хямралдсан,
хижиг, хорын халуун гэж 4 ангилна.
Халуун боловсруулах, цус ялгах
тангийн судалгаа (Д.Цэрэндагва, М.Амбага,
Н.Төмөрбаатар, Б.Саранцэцэг 2000), Мана-
4 тангийн халуун боловсруулах үйлдэл
(Ч.Чимэдрагчаа, М.Амбага, Н.Төмөрбаатар
2002), халуун өвчний дархлалын зохицуулга
нь мембран редокси потенциалын 3 төлөвт
шугамтай, эдгээр 3 гол анхдагч хүчин зүйлээр
гүйцэтгэгч хэсэг буюу митохондри, бөөм, плазм,
микросом, лизосом-переоксисомийн гэсэн 5
гол мембрант бүтэц, тэдгээрт харгалдан явагдах
“мэдээлэл- хариу урвалын”, “нийлэгжилт дахин
нийлэгжилт”, “биоурвал”, “биоэнергийн” гэсэн 5
гол үйл ажиллагаа бүхий эсүүд болохыг судлаач
М.Амбага (Newly coded medicine) тогтоожээ.
Халуун өвчний эмгэг жамыг орчин үеийн
шинжлэх ухааны аргаар харьцуулан судлах
нь XXI зууны нэгдмэл анагаах ухааны шинэ
онол гаргаж ирэх, шинэ эмчилгээний аргачлал
боловсруулахад анагаах биологийн чухал ач
холбогдолтой юм.

 

Ном зүй

Ашигласан ном.
1. Анагаах Ухааны Дөрвөн Үндэс.
Хөрвүүлсэн Тумбаа. Улаанбаатар 1990 он, хуудас
206 - 224
2. Дэсридсанжаажамц. Хөх Бидэр. Дунд
дэвтэр. Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо.
1998 он, хуудас 457-459, 486, 504
3. Ц.Сүрэнжав. “Монгол анагаах ухааны
халуун өвчний судлал”. Эм эмнэлгийн дээд
сургуульд хэрэглэх заах бичиг. Өвөр Монголын
Үндэсний хэвлэлийн хороо. 1986 он, хуудас 1-18
4. Ж .Эрдэнэчулуун. Монгол Анагаах
Ухааны халуун өвчний сувилалтын ухаан. Сурган
хүмүүжлийн яамны 21 дүгээр эриний монгол эм
эмнэлгийн дээд сургуулийн заах бичиг. Өвөр
Монголын Хэвлэлийн бүлэглэл, Өвөр Монголын
ардын хэвлэлийн хороо. 2010 он, хуудас 1-20
5. Л увсанчоймпил. “Жэдүйниннүр” (Эм
эмнэлгийн түүвэр). Өвөр монголын ардын
хэвлэлийн хороо, [M] 1974он, хуудас 12, 71
6. И шбалжир.«Рашааны дусал» Өвөр
Монголын ардын хэвлэлийн хороо [M]
1998.12.340
7. «Лантав» Ардын хэвлэлийн хороо[M]
1987.8.138~139
8. «Эрдэнийн сан» Өвөр Монголын ардын
хэвлэлийн хороо [M] 1977.5 151~152
9. Ж ин Бо Чүэн «Дархлаа судлал»[M],5-р
хэвлэл ,Бээжин хот:Ардын эрүүл хамгаалалын
хэвлэлийн хороо, 2008:60,61 (金伯泉.医学
免疫学[M]. 第5版.北京:人民卫生出版社,2008
:60,61)
10. Ж ин Хуй Мин,Ван Жиан Жи «Эрүүл
ба эмгэг физиологи»[M].7-р хэвлэл, Бээжин
хот:Ардын эрүүл хамгаалалын хэвлэлийн хороо,
2008:83,85,88,89,90 (金惠铭,王建枝.病理
生理学[M].第7版.北京:人民卫生出版社,2008
:83,85,88,89,90)
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1136
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК