Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2011, 1(1)
БУЛГАНЫ МААРАМБУУДЫН ТУХАЙ ЗАРИМ ХУУЧ ТЭМДЭГЛЭЛЭЭС
( Тойм өгүүлэл )
 
Шинжлэх ухааны доктор, профессор Б.Болдсайхан

НҮБ-ийн (GEObs) Ёс зүйн ажиглалтын дэлхийн төвийн шинжээч,

 
Абстракт
Би 1970–аад оны үед түвд эмнэлгийн ном сударыг сонирхдог байлаа. Уншаад ойлгохгүй
ч нэг л дотно санагдана. Энэ нь манай гэрт хадгалагдаж байсан хэдэн бор судартай
холбоотой. Аав маань Булганы Хишиг-Өндөрийн хүн. Цэрэгт тагтагдаж, улмаар хүн
эмнэлгийн сургуульд суралцаад 1930 оны сүүлээр эмч болж Өмнөговь аймагт ажиллажээ.
1950 оноос өөрийн төрсөн нутагтаа эмчийн ажлаар Булган аймгийн урд талын бүх сумыг
хэсэн томилогдож ажилласан байдаг. Тэр үед түвд номууд салхинд хийсч сударан салхи
урсдаг байлаа. Хэдийгээр би бага байсан ч үүнийг тун сайн санадаг юм. Яагаад гэвэл
салхинд хамхуул хийсдэг байтал уртаас урт үсэг бичигтэй ном хийсээд байхаар би тэр үед
ихэд гайхдаг байжээ. Харин аав маань нутгийн номтой өвгөн халбага Дорж гуайгаар эмийн
номыг нь ялгуулан авсан нь тэр үедээ намын гишүүн хүнд хориотой үйлдэл байсан ч хэдэн
номыг салхи, бороонд үрэгдэхээс хамгаалж авсан юмдаг. Ингэж түвд судар үрэгдэхийнхээ
өмнө манай гэрт заларсан түүхтэй.Энэ хэдэн номоо уншиж мэдэх гэж түвд хэл залуудаа
үзсэн шиг санагдана. АУДС төгсөх үедээ тэр хэдэн номын заримыг нь гадарладаг болсон
юм. Тухайн үедээ дээр үеийн маарамбуудыг сураглахад гол төлөв Булган аймгийн хүмүүс
байв. Алтангэрэл, Чойжамц, Баасанжав гээд л... Би Алтангэрэл маарамбын эмийн
ургамлыг бас нэг нутгийн Магсар гуйтай хамт явж түүж өгдөг байв. Магсар гуайг би бүр
арваад настай байхдаа Авзага суманд агент хийдэг байхын нь мэддэг байлаа. Бодвол
домбон ёотон худалдаж авдагаас тэр биз. Хожмоо сонсохноо нь Магсар гуайн ах нь
нутгийн сайн маарамба байжээ. Эмийг нь багаасаа нүдэж өссөн гэдэг юм.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 378
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК