Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2011, 1(1)
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ БИЕИЙН ӨВӨРЧЛӨЛИЙН АСУУДЛЫГ ÄЭЭД МЭДРЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭВ ШИНЖҮҮД ТЭДГЭЭРИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН
( Тойм өгүүлэл )
С,Өлзийбаатар1 Г,Сүхбат4 С,Сээсрэгдорж3 С,Бямбасүрэн2
 

Докторант1 wljbte @ 163. Com 2,3,4 ЭМШУИС, АС, УАС, БАС

 
Абстракт
“Хүний биологийн нас болон уламжлалт анагаах ухааны
өвөрчлөл, зүрхний титэм судасны эмгэг хоорондын хамаарал” сэдвээр хийсэн АУ-ны
доктор хамгаалсан ажлын хүрээнд дээрх аргачлалаар 350 хүнд биеийн төрөлх өвөрмөц
чанар тогтоох судалгаагаар нийт хүмүүсийн 34.1% нь “хий-шар” төрөлх өвөрмөц чанартай,
31.5% нь хий бадган хавсарсан төрөлх өвөрмөц чанартай, бадган шар хавсарсан төрөлх
өвөрмөц чанартан 32.5%, хурмал төрөлх өвөрмөц чанартан 1.9% тохиолдсонтой83
харьцуулж үзвэл хий-шар хавсарсан төрөлх өвөрмөц чанар ойролцоо харин бусад
хавсарсан төрөлх өвөрмөц чанарууд нэлээд зөрүүтэй байгаа юм. Энэ тус судалгаанд 40-69
насны хүмүүсийг хамруулсан болон зүрх судасны эмгэгтэй хүмүүс 150 байсантай
холбоотой байж болох юм. Мөн Б.Цэрэнцоо (2010)6 нарын АНУ-н Robert Sachs (1995)–ийн
боловсруулсан “Хувь хүний биеийн өвөрчлөлийг тогтоох” тестийн дагуу 18-79 насны 500
хүнд явуулсан судалгаагаар уламжлалт анагаах ухааны хүний биеийн төрөлх өвөрмөц
чанартан хий- шар хавсарсан 63.2%, шар-бадган хавсарсан 18.4%, хий бадган хавсарсан
18.4% тохиолдсонтой харьцуулж авч үзвэл үндсэндээ дүйж байгаа юм.
Гэхдээ эдгээр судлаачдын судалгаагаар дан болон хурмал чанартан төдий л
илрээгүй болно. Харин бидний судалгаанд дан өвөрчлөл нэлээд тоогоор илэрсэн нь хүний
төрөлх өвөрмөц чанар тогтоох идэр залуу 18-25 насны ямар нэгэн эрхтэн тогтолцооны
эмгэггүй залуу хүмүүс байсан онцлогтой холбоотой байх үндэстэй юм. Бидний хийсэн
болон дээрх судлаачдын судалгаанаас авч үзвэл хавсарсан төрөлх өвөрмөц чанартан
илүү их тодоройлогдсоны дотор бусад альч судалгаанд хий-шарын төрөлх өвөрмөц
чанартан хамгийн их тохиолдож байгаа нь онцлог байна.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 456
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК