Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2011, 1(1)
ТУРШИЛТЫН АМЬТАНД ҮҮСГЭСЭН АРХИНЫ ЦОЧМОГ ХОРДЛОГЫН ҮЕД “ЧАННАД СЭЛШИ” ТАНГИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ СУДÀËÑÀÍ Ä¯Í
( Тойм өгүүлэл )
Ж.Бат-Эрдэнэ1, Б.Буян-Арвижих2, Т.Алимаа3,Б.Ууганбаяр4
 

1УАС-402, 2УАС-504, 3ЭМШУИС,УАС-ийн багш,4УАШУТҮК-ийн ЭША,

 
Абстракт
Дорно дахины анагаах ухаанд олон зуун жил хэрэглэгдэж ирсэн эмчилгээний зарим
арга, эм тангийн үйлдэл нь орчин үеийн шинжлэх ухаанд мөн утгаараа одоо болтол
тайлагдаагүй байна. Орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээний зарчим шийдэл
нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан байхыг шаарддаг билээ. Үүнтэй холбоотойгоор
уламжлалт эм, тангийн фармакологийн судалгааг хийж орчин үеийн шинжлэх ухааны
үндэслэлтэйгээр тайлбар өгөх зайлшгүй шаардлагатай юм. Нөгөөтэйгүүр сүүлийн
жилүүдэд архины шалтгаант хоол боловсруулах замын эмгэгүүд түүн дотор элэг, нойр
булчирхайн өвчлөл ихсэж байгаа билээ.
Архи нь B ба C гепатитын дараа орох элэгний өвчний гуравдахь шалтгаан бөгөөд
элэгний өөхөн сөнөрөл, архины шалтгаант архаг болон цочмог гепатит, элэгний хатуурал,
хавдар зэрэг өвчнүүдийн шалтгаан болж байдаг. Архи их хэрэглэдэг хүмүүсийн 10-15%-ä
элэг болон дотор эрхтний өөрчлөлт, 80-90%-ä төв мэдрэлийн системийн өөрчлөлт илэрдэг
байна. Мөн хэт их хэмжээний архи нь богино хугацаанд элэгний өөхөн нэвчдэс үүсгэх
бөгөөд эмнэл зүйн хувьд ихэнх өвчтөнд шинж тэмдэггүй хэлбэрээр өрнөдөг.1
Судлаач Д.Дуламсүрэнгийн нойр булчирхайн эмгэгийн шалтгаанаар нас барсан
тохиолдлуудад хийсэн судалгаагаар нийт нас барагчдын 38% нь нойр булчирхайн цочмог
үхжилт үрэвслээр түүний 95% нь архинаас шалтгаалсан нойр булчирхайн цочмог үхжилт
үрэвслээр нас барсан нь тогтоогджээ.2
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн явуулсан судалгаагаар эрэгтэйчүүдийн
93,8%, эмэгтэйчүүдийн 89,5% архи согтууруулах ундааг ямар нэгэн байдлаар хэрэглэдэг
бөгөөд эрэгтэйчүүдийн 19,2%, эмэгтэйчүүдийн 3,6% нь долоо хоногт 1-2 удаа архи,
согтууруулах ундааг хэрэглэдэг гэжээ.13
Иймээс །།།།།།།།།།།།།།། “Чаннад сэлши” буюу “Архины өвчнийг арилгагч
дөрөв” хэмээх архины өвчнийг анагаах, шарталтыг тайлах болон согтолтоос сэргийлэх,
архинаас гаргах үйлдэлтэй хэмээн ном зохиолд бичигдсэн уламжлалт тангийн талаар
судлахаар сонгон авлаа.3.5.12
Ном зүй

М.Шагдарсүрэн,Б.Баярмагнай,Д.Тунгалаг “Элэгний өвчин” Улаанбаатар хот 2010.
Х.261-272
· Г.Энхдолгор, Н.Бира, С.Бадамжав, Н.Баярмаа болон бусад “Хоол боловсруулах
эрхтний эмгэг” Улаанбаатар хот 2009. Х.416-422
· Я.Ганбаяр “Монгол эмийн жорын хувилбар нэрийн түүвэр” Улаанбаатар хот 2010.
Х.327
· С.Олдох, Б.Цэрэнцоо, П.Батхуяг “Монгол эмийн судлал” Улаанбаатар хот 2009. Х.
175, 177, 180
· Х.Нарс “Монгол эмийн 1200 жор” Улаанбаатар хот 2007. Х.338
· Б.Хүрэлчулуун, Ө.Батчимэг “Монгол орны ургамлын гаралтай зарим эмийн түүхий
эдийн лавламж” Улаанбаатар хот 2006. Х.36, 57
· Б.Дагвацэрэн, Г.Наранцэцэг, Л.Хишигжаргал, С.Зина, З.Оюун “Ургамлын эмийн
зохистой хэрэглээний гарын авлага” Улаанбаатар хот 2005. Х.196
· Х.Тумбаа “Анагаах ухааны дөрвөн үндэс” Улаанбаатар хот 1991 он. Х. 82, 393
· Я.Ганбаяр “Анагаах ухааны дөрвөн үндэсний язгуурын болон номлохуйн үндэс,
тэдгээрт холбогдох мод, тайлбар” Улаанбаатар хот 2010 он. Х. 82
· Ж.Хатанбаатар “Элэгний өвчинд хэрэглэгдэх эм тангийн судлагдсан байдал: Гиван-9,
Чин тан, Гүргүм-7” Монголын анагаах ухаан №3 (149) Улаанбаатар хот 2009 он. Х.106-
110
· М.Амбага, М.Чүлтэмсүрэн, Б.Саранцэцэг “Дорно дахины анагаах ухааны уламжлал
дээр тулгуурлан элэг хамгаалах үйлдэлтэй шинэ жор боловсруулах асуудалд”
Монголын анагаах ухаан №2 (80) Улаанбаатар хот 1992 он. Х.39-46
· Ж.Жамсран “Элгээ хайрлаж, хамгаалж сурцгаая” Улаанбаатар хот 2008 он.
· Г.Энхцэцэг, А.Энхжаргал, С.Цэгмэд “Согтууруулах ундааны талаархи хүн амын мэдлэг
хандлага, дадлын байдал” Монголын анагаах ухаан №3 (125) 2003. Х.24-28
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 472
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК