Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 1(167)
Эрхтэн өвөрмөц бус аутоиммун өвчний үед ийлдсийн ауто-эсрэгбие илрүүлсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

С.Ариунтуяа1, А.Саруултүвшин2, Д.Энхтуяа2, Д.Зулгэрэл3, С.Цогтсайхан1, Г.Батбаатар1, С.Чимидцэрэн1

1ЭМШУИС, БАС, Бичил амь-Дархлаа судлалын тэнхим, 2УНТЭ, 3ЭМШУИС, АУС, Зүрх судас-ревматологийн тэнхим

 
Абстракт

Introduction. In the modern medical practice of Mongolia, autoimmune diseases have not been diagnosed in its early stage. The autoantibodies are useful in the patient’s early diagnosis, prognosing, and treatment of autoimmune diseases.

Goal. The aim of the study was to compare the prevalence and levels of autoantibodies in the serum of patients with autoimmune diseases.

Materials and Methods. This patient-based descriptive study involved 144 participants, with confirmed diagnosis of autoimmune disease and glomerulonephritis (GN). Face to face interview was used to obtain necessary information followed by the physical examination and autoantibodies (anti-SS-A/Ro, anti-SS-B/La, anti-SCL-70, c/p-ANCA, anti-GBM, anti-Sm) measured by Enzyme-Linked Immunosorbent Assay (ELISA).

Results. The prevalence of anti-SS-A/Ro 38.6%, anti-Sm 25.7%, anti-SS-B/La 8.6%, c-ANCA 7.14%, anti-SCL-70 1.4% were positive in autoimmune disease group (secondary GN), the prevalence of anti-SS-A/Ro 6.8%, anti-Sm 2.7%, anti-SS-B/La 2.7%, c-ANCA 1.4% were positive in primary GN group. A higher frequency of anti-SS-A/Ro 66.4%, anti-SS-B/La 22.8%, and anti-Sm 38.4% was observed in the SLE group.

Conclusions. Patients with autoimmune disease was significantly higherly younger and female. SLE associated with several auto antibodies (anti-SS-A/Ro, anti-SS-B/La, and anti-Sm) and each of which are very useful in distinguishing patients with SLE from other autoimmune diseases.

Key words. autoantibodies, autoimmune disease, glomerulonephritis, systemic lupus erythematosus
Pp.3-6, Tables 3, References 8

Үндэслэл

Дархлааны механизмаар нөхцөлдсөн, өөрийн эд эсийг гэмтээгч урвалаар илрэх архаг үрэвслийг аутоиммун өвчин хэмээн авч үздэг [1]. Одоогоор дэлхийд нийт 100 гаруй төрлийн аутоиммун өвчин бүртгэгдээд байгаа бөгөөд аутоиммун эмгэгээр өвдсөн хүмүүсийн 75% нь эмэгтэйчүүд байдаг байна. АНУ-ын аутоиммун өвчний холбоо (AARDA) болон үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн (NIH) мэдээлснээр 50 сая буюу хүн амын 5% нь аутоиммун өвчнөөр шаналж, 65 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг болдог байна [3-4]. Бөөрний цусан хангамжийн анатоми, физиологийн онцлог, дархан бүрдэл шүүн гадагшлуулах үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор аутоиммуны өвчнүүдийн үед бөөр гэмтэн өвчлөх нь олонтаа. Эдгээр өвчинд түгмэл улаан яр (ТУЯ), түгмэл хатуурал (ТХ), судасны түгмэл үрэвсэл, хэрлэг төст артрит (ХТА) зэрэг багтдаг. Энэ өвчнүүдийн үед хоёрдогчоор үүссэн бөөрний эмгэгийн шинж тэмдэг давамгай илрэх, үндсэн өвчний шинж тэмдгээс өмнө илрэн өвчний оношилгоо эмчилгээг хүндрүүлэх нь цөөнгүй байдаг.

Иймээс хоёрдогчоор үүссэн бөөрний түүдгэнцрийн үрэвслийг (БТҮ) ялган оношлоход ийлдсийн ауто-антибиет чухал ач холбогдолтой [2]. Тухайлбал, anti-Sm, anti-SS-A/Ro,  anti-SSB/ La, anti-ds-DNA зэрэг нь түгмэл улаан яр, anti-SCL-70 нь түгмэл хатуурал, c-ANCA, p- ANCA нь судасны түгмэл үрэвсэл [2], бөөрний түүдгэнцрийн суурин мембраны эсрэг аутоантибиет (anti-GBM) нь давшингуй явцтай БТҮ- ийн ялган оношилгоонд чухал ач холбогдолтой ба манай орны нөхцөлд эрхтэн өвөрмөц бус аутоиммун өвчин ба БТҮ-ийн үед дээрхи аутоантибиетийг тодорхойлсон суурь судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо.

Зорилго

Эрхтэн өвөрмөц бус аутоиммун өвчний үед зарим ауто-антибиетийг тодорхойлж, оношилгооны ач холбогдлыг үнэлэх.

Материал, арга зүй

Судалгааг өвчтөнд суурилсан дескриптив судалгааны загвараар УНТЭ ба ШНТЭ-ийн ревматологийн кабинетад хяналтанд байдаг, онош нь батлагдсан ТУЯ, ТХ, ХТА болон бусад аутоиммун эмгэгтэй 16-61 насны 70 өвчтөн, УНТЭ-ийн БЭСК-т хэвтэн эмчлүүлж буй БТҮ- тэй 16-72 насны 74 өвчтөн, нийт 144 эмчлүүлэгч хамрагдав. Эмчлүүлэгчийн эмнэлзүйн үзүүлэлтийг тусгайлан боловсруулсан судалгааны картаар цуглуулсан ба ийлдсийн ауто-антибиетийн (anti-Sm, anti-SS-A/Ro, anti- SS-B/La, anti-ds-DNA, c/p-ANCA, anti-SCL- 70, anti-GBM) агууламжийг ELISA фермент холбоот урвалаар тоон аргаар үйлдвэрлэгчийн (Germany, ORGENTEC Diagnostics GmbH) санал болгосон протоколын дагуу ЭМШУИС-ийн БАСийн Эмнэлзүйн эмгэг судлалын лабораторид тодорхойллоо. Энэхүү судалгааны аргачлал нь Анагаах ухааны ёс зүйн салбар хорооны хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөгдсөн болно. Судалгааны боловсруулалтыг SPSS 20.0 программ ашиглан хийв.

Үр дүн, хэлцэмж

Судалгаанд 16-72 насны (БТҮ-тэй 74, ТУЯ-тай 39, ХТА-тай 22, бусад аутоиммун өвчинтэй 9 хүн) нийт 144 эмчлүүлэгчийг хамруулав. Судалгаанд эрэгтэй 50 (34.7%), эмэгтэй 94 (65.3%) өвчтөн хамрагдсан ба дундаж нас 36.88±12.49 байв. Үүнээс аутоиммун өвчинтэй эмчлүүлэгчдийн дундаж нас 36.5±12.3, БТҮ-тэй эмчлүүлэгчдийн дундаж нас 37.2±12.7 байлаа. ТУЯ-ын нефрит нь залуу эмэгтэйчүүдийн дунд (эмэгтэй 84.62%, дундаж нас 32.26±10.5, p=0.012) зонхилон тохиолдож байсан нь судлаач Alarcon GS [5], ХТА идэр насны эмэгтэйчүүдийн дунд (эмэгтэй 86.36%, дундаж нас 42.91±13.1, p=0.014) тархалт өндөр байгаа нь судлаач Mota LM [7] нарын үр дүнтэй дүйж байлаа. Хоёрдогч БТҮ буюу аутоиммун өвчний суурин дээр үүссэн нефритийн үед anti-SS-A/Ro 38.6%, anti-Sm 25.7%, anti-SS-B/La 8.6%, c-ANCA 7.14%, anti- SCL-70 1.4%, харин анхдагч БТҮ-ийн үед anti- SS-A/Ro 6.8%, anti-Sm 2.7%, anti-SS-B/La 2.7%, c-ANCA 1.4% тус тус эерэг гарсан. 

Цусны ийлдсийн anti-Sm-ийн агууламжийг ТУЯтай бүлэгт тодорхойлоход 44.2±87.9 U/ml, ХТАтай бүлэгт 12.04±50 U/ml, бусад аутоиммун өвчинтэй бүлэгт (түгмэл хатуурал, васкулит) 35.13±91.3 U/ml, БТҮ-тэй бүлэгт 2.32±38.4 U/ml байв. Anti-Sm-ийн агууламжийг бүлэг хооронд ялгаатай эсэхийг шалгахад статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.000).

Table1. Mean concentration of serological anti-Sm autoantibody (N<15 U/ml)

Цусны ийлдсийн anti-SS-A/Ro-ийн агууламжийг ТУЯ-тай бүлэгт тодорхойлоход 100.5±112.6 U/ml, ХТА-тай бүлэгт 12.38±43.8 U/ml, бусад аутоиммун өвчинтэй бүлэгт 66.4±128.6 U/ml, БТҮ-тэй бүлэгт 15.94±70.4 U/ml, байв. Anti-SSA/ Ro-ийн агууламжийг бүлэг хооронд ялгаатай эсэхийг шалгахад статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.000).

Table 2. Mean concentration of serological anti-SSA autoantibody (N<15 U/ml)

Цусны ийлдсийн anti-SS-B/La-ийн агууламжийг ТУЯ-тай бүлэгт тодорхойлоход 20.3±64.01 U/ml, ХТА-тай бүлэгт 1.99±3.1 U/ml, бусад аутоиммун өвчинтэй бүлэгт 36.3±103.6 U/ml, БТҮ-тэй бүлэгт 1.6±2.8 U/ml байв. Anti-SS-B/La-ийн агууламжийг бүлэг хооронд ялгаатай эсэхийг шалгахад статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.000).

Table3. Mean concentration of serological anti-SSB autoantibody (N<15 U/ml)

ТУЯ-ын нефритийн үед anti-Sm (38.4% эерэг), anti-SS-A/Ro (66.4% эерэг), anti-SS-B/La (22.8% эерэг) ауто-антибиет өндөр хувьтай тодорхойлогдож байгаа нь судлаач Grootscholten G нарын [8] судалгааны үр дүн болох ТУЯ-ын нефритийн үед anti-SS-A/Ro, anti-SS-B/La, anti- Sm ауто-антибиет өвөрмөц бөгөөд өвчний өндөр идэвхижилтэй бүлэгт илүүтэй гарч байсантай ойролцоо байна. Бусад аутоиммун өвчинтэй бүлэг буюу түгмэл хатуурал, васкулитын үед anti- Sm (22.2% эерэг), anti-SS-A/Ro (33.3% эерэг), anti-SS-B/La (25% эерэг) ауто-антибиет өндөр хувьтай тодорхойлогдож байгаа нь судлаач Mayes MD нарын [9] судалгааны үр дүнтэй дүйж байлаа.

Дүгнэлт:

Эрхтэн өвөрмөц бус аутоиммун өвчин нь харьцангуй залуу насны (дундаж нас 36.5±12.3) эмэгтэйчүүдэд (82.8%) илүүтэй тохиолдож байна. ТУЯ-ын үед anti-SS-A/Ro, anti- S-B/La, anti-Sm ауто-антибиет өндөр хувьтай тодорхойлогдсон ба эрхтэн өвөрмөц бус аутоиммун өвчний үед дээрхи ауто-антибиет илүүтэй эерэг гарч байгаа нь эдгээрийг аутоиммун өвчний ялган оношилгоонд нэвтрүүлэх шаардлагатайг харуулж байна.

Ном зүй

1. Батбаатар Г, Цогтсайхан С, Чимидцэрэн С, Баттогтох Ч, Дархлаа судлал, 2014; х.382- 394; 412-415
2. Гэлэгжамц Х, Ариунаа Т, Тамир Ж, Энхзаяа Д, Энхтуяа Ж, Ариунболд Ж, Байгалмаа Э, Бөөр судлал, 2010; х.258-279
3. AARDA, The cost burden of autoimmune disease. 2011
4. Cooper GS, Stroehla BC. The epidemiology of Autoimmune diseases. Autoimmun Rev. 2003;2(3):119-125
5. Alarcon GS, McGwin G, Bastian HM, et al. Systemic lupus erythematosus in three ethnic groups. Viii. Predictors of early mortality in the lumina cohort. Arthritis Care and Research. 2001;45:191-202
6. Mota LM, Neto LL, Carvalho JF, et al. The presence of ACPA and RF on patients with rheumatoid arthritis does not interfere with the chance of clinical remission in a follow up of 3 years. Rheumatol Int. 2012;32:3807-3812
7. Grootscholten G, Dieker WC, McGrath MD, Roos A, Derksen HW, et al. A prospective study of anti-chromatin and anti-C1q autoantibodies in patients with proliferative lupus nephritis treated with cyclophosphamide pulses or azathioprine/methylprednisolone. Ann Rheum Dis. 2007;66:693-696
8. Mayes MD. Scleroderma epidemiology. Rheum Dis Clin North Am. 2003;29(2):239- 254
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Б.Цэрэндаш


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1046
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК