Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 1(167)
Архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй (F10) өвчтөний сэтгэл засал эмчилгээний үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Л.Эрдэнэбаяр1, Р.Эрдэнэчимэг2

1Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, 2Төг сун” хувийн эмнэлэг

 
Абстракт

Background. WHO experts had identified as 4 percentage of total mortality in our glob is due to harmful use of alcohol [1]. Prevalence of the mental and behavioral disorders due to use of alcohol is occurred 13.6 percent among the population aged 15-65 years old, thereof 22.0% of man and 5.0% of women in the morbidity of Mongolia [2].

Thus, study in clinical features in patients with mental and behavioral disorders due to use of alcohol and result of psychotherapy among patients are required in this field.

Objective. Identifying of the result of psychotherapy and study on withdrawal features among patients with mental and behavioral disorders due to use of alcohol is proposed objective of this clinical research.

Materials and Methods. In first stage, researchers had been used AUDIT tools and selected 200 patients with mental and behavioral disorders due to use of alcohol among the alcohol users. Second, withdrawal scale determined among the selected patients using by SAWS test. In third stage, results of psychotherapy among the patients with mental  and behavioral disorders due to use of alcohol had being compared with results of control group without psychotherapy. In statistical analysis, there is used CI at P<0.05andRR=p1/p2) at the CDC-EpiInfoOE2.3.

Results. Result of psychotherapy among patients in trial group with mental and behavioral disorders due to use of alcohol was identified directly 80.1%, and after 3 months - 82.3% on SAWS test, respectively direct result was 64.20% (RR=1.2) and after 3 months - 47% (RR=1.8)among patients of control group on SAWS test . 

Furthermore, results were 77.3%, and after 3 months - 75.3% on SADD test among trial group patients. Same time the direct result was 71.30% (RR=1.1), and after 3 months -66.50% (RR=1.1) among patients in control group on SADD test.

Key wards: Alcohol use, withdrawal scale, dependence, psychotherapy
Pp.15-19, Tables 2, References 4

Оршил

Өнөөдөр дэлхийн хүн амын бүх нас баралтын 4 хувь нь архинаас шалтгаалж байгаагаас гадна 15-59 насны хүмүүсийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд архи орж байгааг ДЭМБын шинжээчид тогтоожээ [1].

Манай улсын 15-65 насны хүн амын 13.6 хувь, түүний дотор эрэгтэйчүүдийн 22.0 хувь, эмэгтэйчүүдийн 5.0 хувь нь архинаас шалтгаалсан сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй болох нь тогтоогджээ [2].

Олон улсын өвчний 10-р ангиллын F10-д багтах энэхүү эмгэгийн эмнэл зүйн үндсэн шинж нь архины хордлого, үгүйлэх буюу шартах хам шинж, хамаарлын буюу даслын  хам шинж, дэмийрэл бүхий үгүйлэх шинж зэрэг болно [3]. 

Архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй өвчтөнүүдэд дан ганц эмийн эмчилгээ хийхэд хангалттай үр дүн өгдөггүй байна. Судлаач Марлатт нар эмийн эмчилгээнээс гадна зан үйлийг өөрчлөх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сэтгэл засал хийх нь архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгийг эмчлэхэд илүү үр дүнтэй гэж үздэг [4].

Хэвлэлийн тоймоос үзвэл архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй хүмүүсийн үгүйлэх буюу шартах хам шинж болон сэтгэл засал эмчилгээний үр дүнг  судалсан материал хангалтгүй байгаа учир энэ чиглэлээр нарийвчлан судлах асуудал хэрэгтэй гэж үзлээ.

Зорилго

Архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг (F10)-тэй өвчтөний үгүйлэх буюу шартах шинжийг клиникийн нөхцөлд нарийвчлан судлаж сэтгэл засал эмчилгээний үр дүнг тогтооход энэхүү судалгааны ажлын зорилго оршино.

Материал, арга зүй

Судалгааг гурван үе шаттай явуулсан. Үүнд:

Нэгдүгээрт: Архины хэрэглээний эмгэгийг илрүүлэх сорил (AUDIT)-ын тусламжтайгаар архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг(F10)-тэй 200 хүнийг судалгаанд хамруулахаар сонгож авсан.

Хоёрдугаарт: Судалгаанд хамрагдсан архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг(F10)-тэй хүмүүст Архины үгүйлэх (шартах) шинжийн шалгуур (SAWS)-аар сорил тавьж эмнэл зүйн шинж тэмдэг тус бүрийн хүнд, хөнгөний байдлыг тогтоосон. 

Гуравдугаарт: Судалгаанд хамрагдсан хүмүүсийг 2 бүлэг болгон хуваасан. Бүлэг тус бүрт ижилхэн богино хугацааны сэдэлжүүлэх, хордлого тайлах эмчилгээ хийсэн бөгөөд ялгаатай нь судалгааны нэгдүгээр бүлэгт богино хугацааны сэдэлжүүлэх, хордлого тайлах эмчилгээний дараа сэтгэл засал эмчилгээ хийсэн. Хяналтын хоёрдугаар бүлэгт сэтгэл засал эмчилгээ хийгээгүй, зөвхөн богино хугацааны сэдэлжүүлэх, хордлого тайлах эмчилгээ хийсэн. Бүлэг тус бүрийн эмчилгээний үр дүнг үгүйлэх шинж (SAWS) болон хамааралт байдлын (SADD) шалгуур үзүүлэлтээр эмчилгээний өмнөх үетэй нь харьцуулан судалсан.

Статистик боловсруулалт хийхдээ судалгааны асуулга тус бүрээр EpiData3.1 програмыг ашиглан мэдээллийн сан үүсгэсэн. Мэдээллийн сангаас зорилт тус бүрт холбогдох харьцуулсан үзүүлэлтүүдийг хүснэгт, зургаар дүрсэлсэн. 

CDC-EpiInfoOE2.3 нээлттэй програмыг ашиглан тоон утгын итгэмжит хязгаар (Confidence Interval:CI)-ыг P<0.05 магадлалын түвшинд тогтоосон. Судалгааны болон хяналтын бүлгийн өвчтөнүүдийн сэтгэл засал эмчилгээний үр дүнг тус програмын эрсдлийн харьцаа RR=p1/p2)-ны томъёо ашиглан боловсруулалт хийсэн.

Үр дүн

Судалгаанд архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй (F10) 200 хүн хамрагдсаны дотор тэдгээр хүмүүсийн 92.5%(185) нь эрэгтэй, 7.5%(15) эмэгтэйчүүд байсан. Насны бүлгээр авч үзвэл 7.5% (15) нь 25-24 насны, 30.5% (61) нь 30- 34 насны, 31% (62) нь 35-39 насны, 23.5% (47) нь 40-44 насны, 7.5% (15) нь 50-54 насны хүмүүс байв.Сэтгэцийн хэв шинжийн хувьд эктраверт буюу гадагшаа чиг хандлагатай хүн 85% (170), интроверт буюу дотогшоо чиг хандлагатай хүн 15% (30)-ийг тус тус эзлэж байсан.

Судалгааны эхний шатанд Төгс сун эмнэлэг дээр архины асуудлаар эмнэлгийн тусламж авахаар ирсэн хүмүүсийн дотроос архины хэрэглээний эмгэгийг илрүүлэх (AUDIT- Alcohol Use Disorders Identification Test) сорилд 20-иос дээш оноотой гарсан архины эмгэгтэй 200 хүнийг ялгаж судалгаанд хамруулсан.

Олон улсын өвчний 10-р ангиллын архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгийн (F10) эмнэл зүйн үндсэн шинж нь үгүйлэх буюу шартах хам шинж, хамаарлын буюу даслын хам шинж, дэмийрэл бүхий үгүйлэх шинж зэрэг байдаг бөгөөд архины хэрэглээний эмгэгийг AUDIT сорилоор илрүүлсний дараа бид архины шартах шинжийг богино хугацаанд оношлох шалгуур (SAWS-Short Alcohol Withdrawal Scale) сорилын тусламжтайгаартус тус оношилсон. SAWS сорил сэтгэл түгших, нойр хямрах, хөлрөх, гар хөл салгалах гэх мэт 10 асуумжтай, асуумж тус бүр нь эмнэл зүйн тухайн шинжийн хүнд хөнгөний зэргийг тогтоох шалгууртай.

Судалгаанд хамрагдсан 200 хүний шартах хам шинжийн хүнд хөнгөний зэргийг шинж тэмдэг тус бүрээр нь авч үзвэл өвчтөнүүдийн 62% (CI 52- 73) буюу 124 хүнд сэтгэл түгших шинж хүчтэй, 46.5% (CI 37-57) буюу 93 хүнд нойр хямрах шинж хүчтэй, 38.5% (CI 29-49) буюу 77 хүнд дотор муухайрч огиудас хүрэх шинж дунд зэрэг, 76% (CI 68-85) буюу 152 хүнд гар хөл салганаж чичрэх шинж дунд зэрэг, 54.5% (CI 45-65) буюу 109 хүнд хөлрөх шинж дунд зэрэг, 46.5% (CI 37- 57) буюу 93 хүнд толгой эргэж ухаан самуурах шинж дунд зэрэг, 39,5% (CI 30-50) буюу 79 хүнд нүд бүрэлзэх, чих шуугих шинж хүчтэй, 45.5% (CI 36-56) буюу 91 хүнд мартах шинж дунд зэрэг, 62% (CI 52-73) буюу 124 хүнд бие суларч ядрах шинж хүчтэй, 46.5% (CI 37-57) буюу 93 хүнд зүрх дэлсэх шинж тус тус хүчтэй илэрч байлаа (Хүснэгт 1).

Table 1. Alcohol Withdrawal Scale

Судалгааны зорилтын хүрээнд танин мэдэхүй

- төрх үйлийн сэтгэл заслын монгол загварыг боловсруулж архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй 120 хүнд туршилт хийсэн юм. Хяналтын бүлгийн 80 хүнд сэтгэл засал эмчилгээг хийгээгүй. Туршилтын болон хяналтын бүлгийн өвчтөнүүдэд адилхан хордлого тайлах, сэдэлжүүлэх эмчилгээ хийсэн. 

Сэтгэл заслын монгол загварын мөн чанар нь сэдлийг идэвхижүүлэхийн хамтаар ухааруулах, таниулах, хүлээн зөвшөөрүүлэх, шийдвэр гаргуулах сэтгэл зүйн сургалт, зөвөлгөө өгч хүмүүсийг АА цуглаантай холбож өгөхөд оршино.

Сэтгэл зүйн зөвөлгөө өгөх эмчилгээг 8-12 хүний бүрэлдэхүүнтэй бүлгүүдийг зохион байгуулж 2 долоо хоногийн турш явуулж үр дүнг судалсан. 

Эмчилгээний үр дүнгээс үзвэл сэтгэл засал эмчилгээний бүлэгт хамрагдан сургалт зөвөлгөө авч байсан 120 хүнээс 29.1% (35) нь дахилт өгсөн. Үлдсэн 70.9% (85) нь 1-2 удаа хальтарсан ч 2- 3 удаа архи уусны дараа буцаад эмчилгээндээ орж сургалт зөвөлгөөгөө үргэлжлүүлэн авсны үр дүнд дахилт өгөлгүй эдгэрсэн.

Сэтгэл засал эмчилгээний үр дүнг архины үгүйлэх (шартах) хам шинжийн хүнд, хөнгөний зэргийг илрүүлэх SAWS сорил шинжилгээний тусламжтайгаар судалж үзэхэд эмчилгээний өмнөх онооны нийлбэр 20.79 байсан бол эмчилгээний дараа үгүйлэх хам шинж 4.12 хүртэл буурч үр дүн 80.1%, 3 сарын дараа 82.3% байлаа. Гэтэл хяналтын бүлгийн сэтгэл засал хийлгээгүй 80 хүний эмчилгээний шууд үр дүн 64.20% (RR=1.2) 3 сарын дараах үр дүн 47% (RR=1.8) байв.

Сэтгэл засал эмчилгээний үр дүнг архины хамаарлын хүнд, хөнгөний зэргийг тогтоох SADD сорил шинжилгээний тусламжтайгаар судалж үзэхэд эмчилгээний өмнөх онооны нийлбэр 29.2 байсан бол эмчилгээний дараа үгүйлэх хам шинж 6.62 хүртэл буурч үр дүн 77.3%, 3 сарын дараа 75.3%-ийн үр дүнтэй байлаа.

Гэтэл хяналтын бүлгийн сэтгэл засал хийлгээгүй 80 хүний эмчилгээний шууд үр дүн 71.30% (RR=1.1) 3 сарын дараах үр дүн 66.50% (RR=1.1) байв (Хүснэгт2).

Table 2. Result of psychotherapy

Хэлцэмж

Бидний судалгаанд хамрагдсан архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй өвчтөнүүдийн 7.5% нь эмэгтэйчүүд байсан болАНУ-д хийсэн судалгаагаар 30.4% нь эмэгтэйчүүд байна.

Бид танин мэдэхүй - төрх үйлийн сэтгэл засал “бүлгийн зөвлөгөө” эмчилгээний монгол загварыг боловсруулж архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй 120 хүнд сэтгэл засал хийж эмнэл зүйн туршилт хийсэн юм. Хяналтын бүлгийн 80 хүнд сэтгэл засал эмчилгээг хийгээгүй болно. Туршилтын болон хяналтын бүлгийн өвчтөнүүдэд адилхан хордлого тайлах эмчилгээ хийсэн. Сэтгэл заслын монгол загварын мөн чанар нь сэдлийг идэвхижүүлэхийн хамтаар ухааруулах, таниулах, хүлээн зөвшөөрүүлэх, шийдвэр гаргуулах сэтгэл зүйн сургалт, зөвлөгөө өгч хүмүүсийг АА цуглаантай холбож өгөхөд оршиж байлаа. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх эмчилгээг 8-12 хүний бүрэлдэхүүнтэй бүлгүүдийг зохион байгуулж 2 долоо хоногийн турш явуулж байсан.

Архинд донтох өвчний эмчилгээний үр дүнг А.А.Токарский 75%, А.А.Певницкий 45% үр дүнтэй гэж тэмдэглэсэн байдаг болбидний судалгаагаар архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй өвчтөнүүдийн сэтгэл засал эмчилгээний үр дүн 70.9% (85) байлаа. 

Сэтгэл засал эмчилгээний үр дүнг архины үгүйлэх (шартах) хам шинжийн хүнд, хөнгөний зэргийг илрүүлэх SAWS сорил шинжилгээний тусламжтайгаар судалж үзэхэд шууд үр дүн 80.1%, 3 сарын дараах үр дүн 82.3% байлаа.  Хяналтын бүлгийн сэтгэл засал хийлгээгүй 80 хүний эмчилгээний шууд үр дүн 64.20% (RR=1.2) 3 сарын дараах үр дүн 47% (RR=1.8) байсан. 

Сэтгэл засал эмчилгээний үр дүнг архины хамаарлын хүнд, хөнгөний зэргийг тогтоох SADD сорил шинжилгээний тусламжтайгаар судалж үзэхэд шууд үр дүн 77.3%, 3 сарын дараах үр дүн 75.3% байлаа. Хяналтын бүлгийн сэтгэл засал хийлгээгүй 80 хүний эмчилгээний шууд үр дүн 71.30% (RR=1.1), 3 сарын дараах үр дүн 66.50% (RR=1.1) байсан.

ДҮГНЭЛТ:

  1. Судалгаанд хамрагдсан архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй хүмүүсийн дотор 30-44 насны хүмүүс зонхилж байсан бөгөөд эрэгтэйчүүд 92.5%, эмэгтэйчүүд 7.5 %-ийг эзлэж байна.
  2. Архины үгүйлэх буюу шартах хам шинжүүдээс сэтгэл түгших, зүрх дэлсэх, нойр хямрах, бие суларч ядрах, нүд бүрэлзэж чих шуугих шинжүүд хүчтэй илэрч байв.
  3. Архины шалтгаант сэтгэц, зан үйлийн эмгэгтэй хүнд дотор муухайрч огиудас хүрэх, гар хөл салганаж чичрэх, толгой эргэж ухаан самуурах, хөлрөх, мартах шинжүүд дунд зэрэг илэрч байсан.
  4. Сэтгэл засал эмчилгээний дараа архины үгүйлэх (шартах) хам шинжийн шууд үр дүн 64.20%байна. 
  5. Сэтгэл засал эмчилгээний дараа архины хамаарлын шууд үр дүн 77.3% байна.
Ном зүй

1. WHO. Global status report on alcohol and health. WHO report, 2011, Page20
2. WHO. Epidemiological study on prevalence of alcohol drinking patterns and alcohol related harms in Mongolia, Ulaanbaatar, 2006
3. Woody GE, Gaciiola J, Diagnosis and Classification, DSM-IV-TR, Alcohol withdrawal and ICD -10 in Substance abuse. A comprehensive textbook, Williams& Wilkins, 1997 pp 361-363
4. Marlatt GA, Gordon JR. Relapse Prevention. Maintenance Strategies in the treatment of addictive behaviors. New York, Guilford, 1985
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Г.Цагаанхүү


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1390
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК