Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 1(167)
Хоншоорын хөндийн хорт хавдрын үе шат, эмчилгээний аргыг судлах нь
( Судалгааны өгүүлэл )

Ц.Ариунтунгалаг, Л.Хэнтий

ЭМШУИС, НАСС, Нүүр амны мэс заслын тэнхим

 
Абстракт

Introduction. Most patients with malignant neoplasm of maxillary sinus have no symptoms in the early stage and therefore, many of these patients are diagnosed in the advanced stage of the disease. The complexity of the anatomy and the proximity of the eyes, brain and cranial nerves render complete surgical resection difficult, which leads to local recurrence, a major cause of treatment failure. The incidence seems to vary in different parts of the world, with Asian countries reporting high numbers of cases. Malignant neoplasm of maxillary sinus is very difficult to treatment and traditionally has been associated with a poor prognosis.

Goal. To study the stage and treatment of the malignant neoplasm of maxillary sinus. 

Materials and Methods. 130 patients who had been diagnosed with malignant neoplasm of maxillary sinus at National cancer center of Mongolia between 1 January 2003 and December 2013 were reviewed. The following data were collected: malignant neoplasm staging, types of treatment. Malignant neoplasm staging was done using the 7th edition of the American Joint Committee on Cancer (AJCC) classification, and retrospective restaging was done in previously diagnosed patients.

Results. There were 81 (62.4%) male and 49 (37.6%) female patients with a mean age of 53.18 years. Malignant neoplasms were classified retrospectively using the AJCC Staging System tumor classification was 5 (3.8%) were staged as II, 17 (13.1%) were staged as III, 108 (83%) were staged as IV, none stage as I.
Malignant neoplasm of maxillary sinus to most infiltrated into nasal cavity (75 cases).
In total, there 130 patients were submitted only to surgery 20.7%, to radiotherapy 22.3%, to chemotherapy 6.9%, to combination therapy 42.3%.

Conclusions:

  1. The higher the patient’s clinical stage was, the worse his prognosis was.
  2. In this study the most commons treatment was combination of therapy. Combination of therapy may be the best treatment for patients with maxillary sinus malignant neoplasms.

Key words: AJCC, chemotherapy, malignant neoplasm of maxillary sinus, radiotherapy, stage, surgery
Pp.20-22, Figures-3, References-7

Үндэслэл

Хоншоорын хөндийн хорт хавдар нь эхэн үедээ шинж тэмдэг илэрдэггүй тул хожуу үе шатандаа оношлогддог.Тархи, суурь ясны хөндий зэрэг амин чухал эрхтнүүдтэй ойр, нэвчиж ургасан үед хавдрыг эмчлэхэд төвөгтэй төдийгүй тавилан муу байдаг [1]. Хавдрын үе шатыг хавдрын хэмжээ, зэргэлдээ эрхтэн рүү нэвчиж ургасан байдал, захын тунгалгийн булчирхай, алсын эрхтэнд үсэрхийлсэн байдал зэргийг үндэслэн TNM системээр тодорхойлдог. Хоншоорын хөндийн хорт хавдрын үед хавдрын тавилан  нь оношлогдох үеийн хавдрын эмчилгээнээс хамаардаг [2]. Хоншоорын хөндийн хорт хавдар нь Азийн улс орнуудад Европыхоос илүү тохиолддог. Ираны судлаач Bijan Khademi нарын судалгаагаар 70.5% [3] нь, Хятадын судлаач Guo GF нарын судалгаагаар 95,3% [4] нь өвчний хүндэрсэн III, IV үедээ оношлогдсон байна. Манай оронд хоншоорын хөндийн хорт хавдрыг судлаагүй байна.

Зорилго

Хоншоорын хөндийн хорт хавдрын үе шат, эмчилсэн аргыг судлахад оршино.

Материал, арга зүй

Судалгааг Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн архиваас өвчний түүх ашиглан ретроспектив (түүхчилсэн) дескриптив судалгааны загвараар хийж гүйцэтгэв. ХСҮТийн толгой хүзүүний мэс засал, туяа, хими, хөнгөвчлөх эмчилгээний тасагт 2003-2013 онд хоншоорын хөндийн хорт хавдар оношлогдсон 130 үйлчлүүлэгчдийн өвчний түүхээс хавдрын үе шат, эмчилсэн аргыг тусгай боловсруулсан судалгааны картанд тэмдэглэв. Хорт хавдрын үе шатыг Америкийн хорт хавдрын нэгдсэн хороо (AJCC)-с гаргасан ангиллын дагуу ангиллаа. Судалгааны ажлын үр дүнг тооцож, боловсруулахад SPSS 20.0 программыг ашиглав. Нас ба үе шат, зэргэлдээ эрхтэн рүү нэвчиж ургасан байдал, эмчилгээний аргуудыг хоорондоо статистикийн ялгаатай эсэхийг үнэлэхдээ хи квадрат (chi squire test) тестээр тооцож, p<0.05 байгаа тохиолдолд статистикийн үнэн магадлалтай гэж үзлээ.

Судалгааны ёс зүй

ЭМШИУС-ийн Анагаахын ухааны ёс зүйн хяналтын салбар хорооны 2013.04.25 өдрийн № 13-12/1A тоот хурлын тогтоолоор судалгаа явуулах зөвшөөрлийг авсан.

Үр дүн

Судалгаанд 24-92 насны, 130 хүн хамрагдсан ба үүнээс эрэгтэй 81 (62.4%), эмэгтэй 49 (37.6%) хүн байв.

Figure1. Malignant neoplasm of maxillary sinus of stage with age group

Зураг 1-ээс харахад Хавдар I үед оношлогдсон тохиолдол байхгүй, II үед зөвхөн 41-50 насанд хамгийн бага буюу 5 (3.8%), III үед мөн насанд 17 (13.1%) тус тус  оношлогджээ. Хавдрын төгсгөлийн буюу IV үед үйлчлүүлэгчдийн 51- 60 насанд хамгийн их (108/ 83%) оношлогдсон байна. Хавдрын үе шатыг насны байдлаар авч үзвэл II, III үед оношлогдсон хүмүүс IV үед оношлогдсон хүмүүсээс 10 насаар залуу байна.

Figure 2. Malignant neoplasm of maxillary sinus to infiltrated into nearby organs with stage

Зураг 2-оос харахад хоншоорын хөндийн хорт хавдар хамрын хөндий рүү хамгийн их нэвчиж ургажээ. Хавдар II үед 5 (6.6%), III үед 20 (26.6%), IV үед 50 (66.8%) нь хамрын хөндий рүү ургасан бол зөөлөн эд рүү III үед 6 (14.6%), IV үед 35 (85.4%) нь тус тус нэвчиж ургасан байна. Харин элхэг хөндий рүү III үед 21 (40.3%), IV үед 31 (59.7%), духны хөндий рүү III үед 6 (23%), IV үед 20 (77%) нэвчиж ургасан байна (p<0.05).

Figure 3. Types of treatment

Зураг 3-аас харахад хоншоорын хөндийн хорт хавдартай үйлчлүүлэгчдэд хийгдсэн хорт хавдрын эмчилгээг авч үзвэл хими эмчилгээ хамгийн бага буюу 6.9%-д, туяа эмчилгээ 22.3%- д, мэс заслын эмчилгээ 20.7%-ийг эзэлж байна.

Төгсгөлийн үедээ оношлогдсон, үйлчлүүлэгчийн биеийн байдлаас хамааран шинж тэмдгийн эмчилгээ 7.6%-д нь хийсэн байна. Хоншоорын хөндийн хорт хавдартай үйлчлүүлэгчдийн ихэнхэд буюу 42.3 %-д нь хавсарсан эмчилгээ (мэс засал, туяа хими эмчилгээ) хийгдсэн байна.

Хэлцэмж

Хятадын судлаач Gu GF, Yang AK нарын 14 жилийн хугацаанд оношлогдсон 151 үйлчлүүлэгчдэд хийсэн судалгаагаар хавдрын төгсгөлийн IV үед 58.9% [4] нь, Германы эрдэмтэн Matthias Kreppel нарын 1980-2006 онд Cologne их сургуулийн толгой хүзүүний мэс засал ба чих хамар хоолойн тасагт оношлогдсон 53 үйлчлүүлэгчдэд хийсэн судалгаагаар 72.7% [5] нь IV үед оношлогджээ. Бидний судалгаагаар IV үед 83% нь оношлогдсон байгаа нь дээрх судлаачдынхаас 10-20 хувиар илүү төгсгөлийн шатандаа оношлогдсон байна (p<0.05).

Өвчний тавиланг тодорхойлдог хүчин зүйлсийн нэг бол зэргэлдээ эрхтэн рүү нэвчиж ургасан байдал юм. Бразилийн судлаач Ricardo Pires de Souza, Flamarion de Barros Cordeiro нарын 1988-2002 онд хийгдсэн судалгаагаар хавдрын 70% хамрын хөндий рүү нэвчиж ургасан байжээ [6]. Бидний судалгаагаар 57.6% хамрын хөндий рүү нэвчиж ургасан байгаа нь 10%-иар бага байна. Энэтхэгийн судлаач M.Ashraf, J.Biswas нарын 1979-2005 онд Kolkata хотын Chittaranjan эмнэлгийн хавдрын тасагт эмчлүүлсэн 379 үйлчлүүлэгчийн 59.3%-д нь хавсарсан эмчилгээ нь хийсэн нь бидний судалгаагааны дүнгээс их (42.3 %) байна [7].

Дүгнэлт:

  1. Үйлчлүүлэгчдийн 83% нь өвчний төгсгөлийн IV үед, 51-60 насанд оношлогдсон байна.
  2. Үйлчлүүлэгчдийн 42.3%-д нь хавдрын хавсарсан эмчилгээг хийсэн байна. 
Ном зүй

1.Hye Sung Won, Sang Hoon Chun and Jin-Hyoung Kang.Treatment outcome of maxillary sinus cancer. Rare Tumors. 2009 December 28; 1(2): Pp.36
2. AJCC Cancer Staging Atlas-F.Greene, et al 7th edition. pages:53-60
3. Bijan Khademi & Azadeh Moradi & Sara Hoseini. Malignant neoplasms of the sinonasal tract: report of 71patients and literature review and analysis. Oral Maxillofac Surg (2009) 13:191–199
4. Guo GF, Yang AK and other Prognostic analysis of 151 patients with maxillary sinus malignant neoplasms. Ai Zheng.2004 Nov;23 11 Suppl:1546- 50.
5. Matthias Kreppel,Sarah Danscheid, Martin Scheer, Jan Christoffer L¨uers,Hans Theodor Eich,4 JoachimE. Z Eoller, Orlando Guntinas-Lichius and Dirk Beutner. Neoadjuvant Chemoradiation in Squamous Cell Carcinoma of the Maxillary Sinus: A 26-Year Experience. Chemotherapy Research and Practice Volume 2012, Article ID 413589, Pp.1-8
6. Ricardo Pires de Souza, Flamarion de Barros Cordeiro, Fabio Mota Gonzalez, Ilka Yamashiro, Ademar Jose de Oliveira Paes Junior, Olger de Souza Tornin, Renato Assayag Botelho, Claudia da Costa Leite, Cristiano Ventorim de Barros, Igor Motta de Aquino, Leonardo Lopes de Macedo. Maxillary sinus carcinoma: An analyses of ten cases. Radiol Bras 2006;39 (6):397–400
7. M. Ashraf, J. Biswas, A. Dam, A. Bhowmick, JK. Jha, V. Sing, S. Nayak.Results of Treatment of Squamous Cell Carcinoma of Maxillary Sinus: A 26-Year Experience. World J Oncol • 2010;1(1):28-34
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Оюунбат


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 606
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК