Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 1(167)
Хэвлийн дурангаар умай авах аргуудын үр дүнг уламжлалт мэс засалтай харьцуулан судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Д.Лхагвадулам, Э.Амарсанаа

Хавдар судлалын үндэсний төв

 
Абстракт

Background. Hysterectomy is second most frequent gynecological operation. Historically the uterus has been removed by either the abdominal or vaginal route. The vaginal operation is preferable when there are no contraindications because of lower morbidity and quicker recovery. Since it was first reported by Reich et al in 1989 laparoscopically assisted vaginal hysterectomy (LAVH) has gained widespread acceptance.

Objectives. To compare the outcome measures which including operating time, blood loss, rate of complications, consumption of analgesics, and length of hospital stay of total laparoscopic hysterectomy (TLH), laparoscopic-assisted vaginal hysterectomy(LAVH), vaginal hysterectomy (VH) and total abdominal hysterectomy(TAH).

Methods. A prospective, randomized study was performed at Gynecologic Surgery Department of National Cancer Center of Mongolia between March 2013 and January 2014. A total of 110 women indicated to undergo hysterectomy for cervix cancer stage 0-1, uterine myoma, and uterine cancer were randomly assigned to four different groups (30 VH, 30 LAVH, 20 TLH and 30 TAH).

Results. In our research the groups were significantly different for mean intraoperative blood loss were TLH: 119+/-54.7mL, LAVH: 127.5+/-52.7 mL, VH; 145+/-57.8 mL and TAH: 210+/-77.4mL (P=.007) and operative time were TLH 115+/-16.6 minutes LAVH: 112.5 +/-18.5 minutes; VH: 51.6 +/-16.9 minutes; TAH: 69+/-18.2 (P = .001). The average weight of uterine were from 95.1+/- 27.6mg (range 58-140) in the VH group, to 181.2+/-97 (range 76-400g) in the LAVH group through to 122.3+/-64 for the TAH group. Postoperative pain on day 0 and the total abdominal group were 5.5+/-0.7 days of analgesic request it was higher than other three groups (TLH: 3.0+/-0.8days, LAVH: 3.08+/-0.7days, VH: 3.0+/-0.86days P <.001). LAVH was associated with a reduced hospital stay (TLH: 3.3+/- 0.7, LAVH: 3.3 +/- 0.6 days; VH: 3.7 +/- 0.6 days;TAH:6.5+/-0.7 P < .001). Total Laparoscopic hysterectomy had longest operating time (115+/- 16.6min), a low complication rate, lack of severe post-operative complications. Vaginal hysterectomy had the shortest operating time (51.6+/-16.9min). However, there were technical problems with salpingo-oophorectomy from the vaginal approach and this group had a significantly higher rate of febrile complications (20%) compared to LAVH (2.3%) and TAH (16%).

Conclusion. However TLH, LAVH and VH seem to be operative time, blood loss and hospital stay, VH were technical problem salpingo-oopheretomy. TLH and the LAVH has advantages over the TAH in that in the former there is less intraoperative blood loss, less postoperative analgesic requirement, and a shorter duration of postoperative hospital stays.

Keywords: abdominal, hysterectomy, laparoscopy, prospective, randomized, vaginal
Pp.23-26, Tables-2, Figure 1, References-12

Үндэслэл: Эмэгтэйчүүд судлалын практикт умайг авах мэс засал түгээмэл хийгддэг мэс заслын нэг юм [1]. Гадаадын зарим судалгаагаар умайг авах мэс засал нь 100,000 хүн амд АНУ-д 216, Австралид 175 , Их Британид 165, Канадад 144 хийгддэг байхад Францад 101 байгааг тогтоожээ [2, 3, 4]. Хэвлийн нээлттэй аргаар умайг авах мэс заслыг Ричардсан (Richardson) нарын эмч нар анх 1929 онд хийсэн түүхтэй [5]. Умайг авах мэс заслын 75%-ийг хэвлийгээр, 25%-ийг үтрээгээр хийдэг байжээ. Сүүлийн жилүүдэд хэвлийн дурангийн тусламжтайгаар умайг үтрээгээр авах (ХДТУҮА) болон хэвлийн дурангаар умайг авах мэс заслын аргууд практикт нэвтэрч зохих амжилтанд хүрч байна. Хэвлийн дурангийн тусламжтай умайг авах мэс заслыг 1989 онд анх Харри Рейч АНУ-ын Пенселван мужид хийснээс хойш өнөөг хүртэл дэлхийн олон оронд хөгжиж байгаа дэвшилтэд эмчилгээний арга юм[6]. 2009 оны 7 дугаар сараас эхлэн ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт хэвлийн дурангийн тусламжтай үтрээгээр умайг авах мэс заслыг хавдар судлалын практикт тус тус анхлан нэвтрүүлсэн [7]. Дурангийн болон уламжлалт аргуудыг эмнэлзүйн практикт нэвтрүүлэн эмгэг тус бүрт тохирох мэс заслын аргыг сонгох нь эмэгтэйчүүдийн хавдар судлаач эмч нарын тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Дээрх мэс заслын аргуудтай харьцуулан судалж практикт нэвтрүүлэх нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон юм.

Зорилго: Хэвлийн дурангаар, дурангийн тусламжтай үтрээгээр, нээлттэй аргаар ба үтрээгээр умайг авах мэс заслын аргуудыг харьцуулан судлах

Зорилт:

  1. Умайг авах мэс заслын үргэлжлэх хугацаа, алдах цусны хэмжээ ба өвдөлт намдаах эмийн хэрэглээг мэс заслын төрөл тус бүрээр үнэлэх
  2. Дурангаар умайг авах мэс заслын явцад гарах хүндрэл, эмнэлэгт хэвтсэн ор хоногийг уламжлалт мэс заслын аргатай харьцуулан судлах

Материал, арга зүй: Эмнэл зүйн санамсаргүй хяналтат туршилт судалгааны аргаар 2013 оны 03 сараас 2014 оны 01 дүгээр сарын хооронд Н.Нямдаваагийн нэрэмжит ХСҮТийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй 110 эмчлүүлэгчийг сонгон авч судалсан. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдэд мэс заслын аргуудыг харьцуулан судлахын тулд умайн хэмжээ 400 см3-аас бага байх, өндгөвчний уйланхай оношлогдсон үед уйланхай 4см-аас бага байх, урд өмнө нь хэлийн эрхтний халдварын шалтгаанаар мэс засал 2с дээш удаа хийлгэж байсан зэрэг хасах шалгуур тавьж умайн хүзүүний болон умайн салстын хорт хавдар эхэн үе шатандаа, умайн хоргүй хавдар, умайн хүзүүний хавдар умайн хоргүй хавдартай хавсарсан эмчлүүлэгчдийг сонгон авсан. Анагаах ухааны ёс зүйн хяналтын салбар хорооны 2013.03.15 ны өдрийн хурлаас судалгааны ёс зүйн зөвшөөрөл авсан. Бид үйлчлүүлэгчдээр гарын үсэг зуруулж баталгаажуулсны үндсэн дээр судалгааг явуулсан. Судалгаанд оролцогчдод зорилгыг танилцуулан, мэдээллийг эрдэм шинжилгээний зорилгоор ашиглахыг тайлбарласан. Судалгааны тоон мэдээлэлд SPSS-19 программ ашиглан  боловсруулалт хийв.

Үр дүн: Судалгаанд умайн хүзүүний хорт хавдар болон умайн салстын хавдар эрт үе шатандаа мөн умайн хоргүй хавдар оношлогдсон нийт 110 эмчлүүлэгсэд  оролцсоноос хэвлийгээр умайг авах мэс засалд (ХУАМЗ) 30, үтрээгээр умайг авах мэс засалд (ҮУАМЗ) 30, хэвлийн дурангийн тусламжтай үтрээгээр умайг авах мэс засалд (ХДТҮУАМЗ) 30, хэвлийн дурангаар умайг авах мэс засал (ХДУАМЗ)-д 20 эмчлүүлэгч тус тус оролцууллаа. Судалгаанд оролцогсдын насны хувьд ойролцоо, эмнэлзүйн оношийн хувьд харилцан адилгүй байв.

Table 1. Baseline characteristics and indications to surgery

Судалгааны дүнгээс үзэхэд хэвлийн дурангаар умайг авах мэс заслын үргэлжлэх дундаж хугацаа 115 минут (90-150), ХДТУА 112.5 минут (85-140), үтрээгээр умайг авах мэс заслын хугацаа 52 минут (30-80) минут байхад нээлттэй мэс засал 69 (45-110) минут үргэлжилсэн байна.

Хэвлийн дурангаар умайг авах мэс заслын явцад алдсан цусны хэмжээ 119 мл (50-230), ХДТУА 127.5 (60-230) мл, үтрээгээр хийгдсэн мэс заслын явцад 145 мл (30-260), нээлттэй мэс заслын үед 210 мл (120-400) байсан нь хэвлийн дурангаар умайг авах мэс заслын үед алдсан цусны хэмжээ бага байгааг харуулсан бөгөөд статистик үнэн магадлалтай байлаа (Хүснэгт 2).

Table 2. Intra and postoperative parameters

Мөн нээлттэй мэс заслын явцад нийт 6 тохиолдолд давсаг нээгдэх, бүдүүн гэдэсний салст гэмтэх болон шарх идээлэх зэрэг хүндрэлүүд тохиолдсон бол үтрээгээр умай авах мэс заслын хувьд 2, дурангийн мэс заслын үед 1 тохиолдол гарсан байна. (зураг 1)

Figure 1. Comparison of intraoperative and postoperative complication

Хэлцэмж: Бидний судалгаагаар дурангийн тусламжтай үтрээгээр умайг авах мэс заслын явцад алдах цусны дундаж хэмжээ 120 мл, харин хэвлийгээр умайг авах мэс заслын үед алдах цусны дундаж хэмжээ 250мл байгаа нь судлаач Frigerio L [8], нарын 2006 онд 110 хүнд хийсэн судалгаатай харьцуулахад дуран 177 мл, уламжлалт аргаар умай авах мэс заслын үед алдсан цусны дундаж хэмжээ 285мл байгаатай түүнчлэн Итали улсын Милан хотод 2008 онд Massimo Candiani [9] нарын судлаачид 60 хүн оролцсон судалгаанд дурангийн мэс заслын явцад алдсан цусны дундаж хэмжээ 83±57 мл байгаатай тус тус ойролцоо үр дүнтэй байв. Мэс заслын цаг хугацааны хувьд авч үзэхэд D.Hunter, D. Morgan [12] нарын судалгаагаар дурангийн мэс заслын дундаж хугацаа 95 мин, нээлттэй мэс заслын үргэлжлэх хугацаа 73,9 минут байсан бол бидний судалгаагаар дурангийн мэс заслын дундаж хугацаа 100 минут, нээлттэй мэс заслын дундаж хугацаа 115 минут байлаа. Харин мэс заслын дараах эмнэлэгт хэвтэх ор хоног дурангийн мэс заслын дараах дундаж ор хоног 3, нээлттэй мэс заслын дараах ор хоног 4 байгаа нь Иран улсын Тихран хотод 2008 онд судлаач Zahra Asgari [10] нарын судалгаанд дурангийн мэс заслын дараах ор хоног -3,43+-0,9, нээлтэй мэс заслын дараах ор хоног 3,93±1,02 байгаатай мөн ойролцоо байна. Дурангийн  тусламжтай умайг авах мэс засал нь уламжлалт нээлттэй аргыг бодоход хүндрэл бага, мэс заслын дараах хэрэглэсэн өвдөлт намдаах эмийн тун бага байгаа нь Японд судлаач Shiota M [11] нарын 2011 онд хийсэн судалгаатай ойролцоо үр дүн гарч байна. Мөн Английн судлаач G McCracken [12] нарын 2006 онд хийгдсэн судалгаатай үр дүн нь дүйж байна.

Дүгнэлт:

  1. Хэвлийн дурангаар умайг авах мэс засал, хэвлийн дурангийн тусламжтай үтрээгээр умайг авах мэс засал, үтрээгээр умайг авах мэс засал нь хэвлийг нээж умайг авах мэс засалтай харьцуулахад алдсан цусны хэмжээ, өвчин намдаах эмийн хэрэглээ болон эмнэлэгт хэвтэх ор хоног бага байлаа. Харин нээлттэй мэс заслын үргэлжлэх хугацаа дээрх мэс заслуудаас нэг дахин бага байлаа.
  2. Давсаг, бүдүүн гэдэс гэмтэх, мэс заслын шарх идээлэх зэрэг хүндрэл нь хэвлий болон үтрээгээр хийгдэх мэс заслуудад илүү тохиолдож байгаа нь бидний судалгаанаас харагдаж байна.
Ном зүй

1. Keshavarz H, Hillis SD, Kiele BA, Marchbanks PA. Hysterectomy Surveillance-United States, 1994–1999. MMWR CDC Surveillance Sum. 2002;51(SS05):1–8.
2. “Hysterectomy”. National Women’s Health Information Center. 2006-07-01. Retrieved 2007-06-07.
3. Gautam Khastgir, John Studd (1998). Hysterectomy and HRT. Taylor & Francis. p. 3. ISBN 978-1-85317-408-7.
4. E. David-Montefiore1, R. Rouzier1, C. Chapron2, E. Daraп1,3 and the Collegiale d’Obstйtrique et Gynйcologie de Paris-Ile de France Surgical routes and complications of hysterectomy for benign disorders: a prospective observational study in French university hospitals February 7, 2006.
5. Johns A. Supracervical versus total hysterectomy. Clin Obstet Gynecol. Dec 1997;40(4):903-13.
6. Reich H, De Caprio J, McGlynn F. Laparoscopic hysterectomy. J Gynaecol Surg. 1989;5:213– 6.
7. Амарсанаа Э. “Хэвлийн дурангийн ба нээлттэй аргаар умайг бүхэлд нь авах мэс заслын эмчилгээний үр дүнг харьцуулан судалсан нь” Хавдар судлал сэтгүүл №117 (1999-0524) 2012 №1 (12)
8. Frigerio L, Gallo A, Ghezzi F, Trezzi G, Lussana M, Franchi M. Laparoscopic-assisted vaginal hysterectomy versus abdominal hysterectomy in endometrial cancer. Obstetric Department, Ospedali Riuniti, Bergamo, Italy. lfrigerio@ospedaliriuniti.bergamo.it a. Int J Gynaecol Obstet. 2006 Jun;93(3):209-13.
Epub 2006 Mar 6.
9. Massimo Candiani, Stefano Izzo, Alessandro Bulfoni, Jennifer Riparini, Stefania Ronzoni, Annamaria Marconi Laparoscopic vs vaginal hysterectomy for benign pathology American Journal of Obstetrics and Gynecology, Volume 200, Issue 4, Pages 368. e1-368.e7 2008
10. Zahra Asgari,Foroogh Bahreini, Haydeh Samiee,Bita Eslami,Afsaneh Tehranian, Somayeh Sabet Comparison of laparoscopically assisted vaginal hysterectomy and total abdominal hysterectomyIntroduction original Research Medical Journal of the Islamic Republic of Iran.Vol. 22, No. 1, May 2008. pp.22-28
11. Shiota M, Kotani Y, Umemoto M, Tobiume T, Shimaoka M, Hoshiai H. Total abdominal hysterectomy versus laparoscopicallyassisted vaginal hysterectomy versus total vaginal hysterectomy Asian J Endosc Surg. 2011 Nov;4(4):161-5. doi: 10.1111/j.1758- 5910.2011.00104.x. Epub 2011 Sep 8.
12. G McCracken, D Hunter, D Morgan JH Price Comparison of Laparoscopic-assisted Vaginal Hysterectomy, Total Abdominal Hysterectomy and Vaginal Hysterectomy Ulster Med J. 2006 January; 75(1): 54–58. PMCID: PMC1891794
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Д.Авирмэд


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 726
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК