Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 1(167)
Умайн лейомиомд митозийн идэвхжилийг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Б.Жаргалсайхан, Д.Янжинсүрэн, С.Тэгшжаргал, Д.Эрдэнэцогт

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 
Абстракт

Introduction
Uterine leiomyomas are the common smooth muscle tumors of female genital tract. Usually their diagnosis poses no problem. On the other hand leiomyosarcomas are highly malignant tumors. Distinction between the two poses no problem if the leiomyosarcoma shows significant dysplasia, however at times it may become a serious problem to differentiate between leiomyoma and well– differentiated leiomyosarcoma. Under such circumstances the mitotic count per 100 high power fields considered by many as the most important criterion of distinction. 

Material and Methods
To investigate the role of mitotic activity in the growth of uterine leiomyomas, the mitotic count per 100 high-power fields and the relation of this to the patient’s age (30 to 54 years)  were examined in tissue sections of leiomyomas from 130 surgically removed leiomyomatous uteri.

Results
The mean mitotic count in submucosal uterine leiomyoma was significantly higher (42.3%) than that of the other location such as intermural and subserosal leiomyoma. We found the highest mitotic count in a leiomyoma at the late reproductive aged women (46.1%) at early secretory phase. But there was not a statistical correlation between women’s age and mitotic activity of uterine leiomyoma. 

Conclusion
Increased mitotic activity in leiomyomas under the late reproductive aged women suggests that the growth of these tumors is affected by progesterone level 

Key words: Leiomyoma, mitotic count, ordinary uterine leiomyoma, proliferative uterine leiomyoma
Pp.27-29, Tables 2, References 6

Оршил

Умайн лейомиом (фиброид, миом) гөлгөр булчингийн эсийн гаралтай, хоргүй хавдар юм [1].

Умайн лейомиом эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн насанд 20-40% хүртэл тохиолддог бага аарцгийн эрхтэнгүүдийн түгээмэл хавдрын нэг төрөл юм [1-6].

Умайн лейомиомийн үед биений юмны мөчлөг (БЮМ) алдагдан, их хэмжээтэй ирж цус багадалт үүсэх, давсаг, шулуун гэдэсний үйл ажиллагаа алдагдаж, бэлгийн хавьтлын үед өвдөх зэрэг эмнэл зүйн шинжүүд илэрдэг [4].

Умайн гөлгөр булчингийн хавдрыг бичил бүтцэд нь үхжил байгаа эсэх, эсийн хэв шинжгүйдэл болон митозийн идэвхжилийн зэрэг, хүрээлэн байгаа булчингийн эрүүл ширхэгтэй харьцаж байгаа байдлаар нь хоргүй, хортой хэмээн ангилдаг. Умайн лейомиомийн томролт ихэнх тохиолдолд удаан явцтай байдаг атал зарим эмэгтэйчүүдэд маш богино хугацаанд хэмжээгээрээ томорч, улмаар хорт хавдарт шилждэг байна. Орчин үед энэхүү өөрчлөлтийг хавдрын эсийн митозийн идэвхжилтэй холбон тайлбарлаж байна [5].

Умайн лейомиом дахь митозийн идэвхжил харилцан адилгүй, тухайлбал бичил дурангийн 100 дахин өсгөлтөөр харах талбайд хөнгөн(1- 2), дунд зэргийн (3-5), их (>5)  хэмжээгээр илэрнэ. Гэхдээ өнөөг хүртэл умайн лейомиомд митозийн идэвхжил ихсэж байгаа шалтгааныг тайлбарлаж чадаагүй байна [6].

Материал, арга зүй

Судалгаанд хамрагдсан130 өвчтөнгүүдийн мэс заслаар авагдсан умайд бүтэц зүйн судалгаа хийж лейомиомийн энгийн, үржилтэй хэлбэрийг тогтоосон. Бүтэц зүйн судалгаанд умайн лейомиомийн гялтангийн дороос түрж ургасан, булчин хоорондын, салстын дороос түрж ургасан зангилаануудаас тус тус эд авч, лейомиом дахь митоз хуваагдлын идэвхжлийг судалсан. 

Мэс заслаар авсан лейомиомийн эдийг 10%- ийн саармаг формалиний уусмалд бэхжүүлсний дараа парафинд цутгасан. Бичил бүтцийн өөрчлөлтийг судлахын тулд  гематоксилин болон эозиноор будсан. 

Митозийн тоог 100 дахин өсгөж харах талбайд тоолсон. Сөнөрлийн өөрчлөлт бүхий хэсгийг судалгаанд оруулаагүй. Зөвхөн тодорхой телефаз, метафазийн түвшинд буй эсүүдий горуулсан. Митозийн идэвхжилийг тодорхойлоход бичил дурангийн 100 өсгөлттэй талбайд 5-аас багагүй тооны сетийг сонгон авч митозийн идэвхжилийг тооллоо.

Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS 20.0, E-Views 6.0 программыг ашиглан 95% итгэх завсарт Р утга, t статистик үзүүлэлтүүдийг үнэн магадлалтай хэмээн үзэж, Жаркуа Берра тест, Хетероскедастик вайттестийг тус тус шалгав.

Үр дүн

Умайн лейомиомийн хэлбэрээс эсийн митозийн идэвхжил хамаарах эсэхийг судаллаа. 

Бидний судалгаагаар умайн энгийн лейомиомд митозийн идэвхжил нөхөн үржихүйн насанд 13.1% (n=17), нөхөн үржихүйн хожуу насанд 46.9% (n=61), цэвэршилтийн өмнөх насанд 17.7% (n=23), цэвэршилтийн дараах насанд 3.1% (n=4) байгаа нь тогтоогдлоо.

Үржилтэй лейомиомд митозийн идэвхжил нөхөн үржихүйн хожуу насанд 46.1% (n=12), цэвэршилтийн өмнөх насанд 38.4% (n=10) тус тус давамгайлан тохиолдож байв. Харин нөхөн үржихүйн насанд 7.6% (n=2), цэвэршилтийн дараах насанд 3.8% (n=1) тус тус цөөн илэрчээ (Хүснэгт 1-ээс харна уу).

Table 1. Mitotic activity in uterine leiomyoma by age

Нөхөн үржихүйн насанд митозийн идэвхжил илэрч буй нь өндгөвчнөөс ялгарах эстроген, прогестерон даавар лейомиомийн эмгэг жамд нөлөөлдгийг баталж байна.

Гэвч, умайн лейомиомд үүсэх митозийн идэвхжилтэй эмэгтэйн нас статистик ач холбогдлын түвшинд хамааралгүй байв (p>0.154).

Умайн лейомиомийн байрлал, митозийн идэвхжил хоорондын хамаарлыг судаллаа. Митозийн идэвхжил умайн салстын доорх байрлалд хамгийн их буюу 42.3% (n=11), харин гялтангийн дороос түрж ургасан байрлалд 34.6% (n=9), булчин хоорондын байрлалд 26.9% (n=7) тус тус илэрсэн (Хүснэгт 2).

Судалгаагаар митозийн идэвхжил илрээгүй тохиолдол гялтангийн дороос түрж ургасан байрлалд хамгийн их буюу 42.3% (n=44), булчин хоорондын байрлалд 23.1% (n=24), умайн салстын доорх байрлалд 17.3% (n=18) тус тус байсан.

Table 2. Location of uterine leiomyoma and mitotic activity

Умайн лейомиомийн салстын доорх байрлал нь митозийн идэвхжилтэй статистик ач холбогдлын түвшинд хамааралтай байлаа (P<0.0062). Хүснэгт 2-г харахад умайн салстын доорх байрлалд митозийн идэвхжил хамгийн их буюу 42.3% (n=11), гялтангийн дороос түрж ургасан байрлалд 34.6% (n=9), булчин хоорондын байрлалд 26.9% (n=7) тус тус илэрлээ.

Хэлцэмж

Prayson RA, Hart WR (1992) нарын судалгаагаар умайн салстын дороос түрж ургасан лейомиомийн 60% -д бичил дурангийн 100 өсгөлттэй талбайд 4-5 хүртэл эсийн митозийн идэвхжил илэрчээ. Хавдрын зангилааны хэмжээ 1.3 -8.0 см хүртэл хэлбэлзэж байв. Бидний судалгаагаар лейомиом дахь митозийн идэвхжил умайн салстын доорх байрлалд 42.3% (n=11) тохиолдсон нь дээрх судалгааны үр дүнтэй таарч байна. 

Guan R. Zheng W. (2012) нарын судалгаагаар үржилтэй лейомиомд эсийн митозийн өөрчлөлтгүй 38.8%, харин 1-2 хүртэл митоз илрэл 56,4%, 3-5 митоз илрэл 5.1,% тохиолдсон байна.

А.Е.Савельева, Е.М.Вихляева (2004) нарын судалгаагаар умайн үржилтэй хэлбэрийн лейомиомд митозийн эмгэг өөрчлөлтнийт тохиолдлын 25%-д хөнгөн хэлбэрээр тодорхойлогджээ.

Бидний судалгаагаар үржилтэй лейомиомд митозийн өөрчлөлт нөхөн үржихүйн хожуу насанд 46.1% (n=12), цэвэршилтийн өмнөх насанд 38.4% (n=10) тус тус давамгайлан тохиолдсон нь дээрх судалгаануудын үр дүнтэй таарч байна.

Дүгнэлт:

  1. Умайн лейомиомд эсийн митозийн идэвхжил үүсэх нь эмэгтэйн настай хамааралгүй байлаа (p=0.256).
  2. Нөхөн үржихүйн насны умайн лейомиомтой эмэгтэйчүүдэд митозийн идэвхжил хөнгөн зэргээр илэрч, харин цэвэршилтийн дараах насанд буурч байгаа нь лейомиомийн эмгэг жамд өндгөвчнөөс ялгарах дааврууд нөлөөлдгийг баталж байна.
Ном зүй

1. Anne Zimmermann DB, Katharina geppert. Prevalence and symptoms and management of uterine fibroids. BMC Women’s health 2012;12:6
2. Catherino WH EH, Al-Hendy A. Racial and ethnic differences in the pathogenesis and clinical manifestations of uterine leiomyoma. Semin Reprod Med. . 2013;31:370-379
3. Dgani R, Piura B, Ben-Baruch G, Open M, Glezerman M, Nass D, Czernobilsky B, Yanai-Inbar I, Elchalal U. Clinical-pathological study of uterine leiomyomas with high mitotic activity. Acta Obstet Gynecol Scand. 1998 Jan;77(1):74-7.
4. Kawaguchi K, Fujii S, Konishi I, Nanbu Y, Nonogaki H, Mori T. Mitotic activity in uterine leiomyomas during the menstrual cycle. American journal of obstetrics and gynecology. 1989;160:637-641
5. Курашвили ЮБ. Диагностика и лечение простая и пролиферативная лейомиома матки. Диссертация. 2004
6. Lee EJ, Kong G, Lee SH, Rho SB, Park CS, Kim BG, Bae DS, Kavanagh JJ, Lee JH. Profiling of differentially expressed genes in human uterine leiomyomas. International journal of gynecological cancer: official journal of the International Gynecological Cancer Society. 2005;15:146-154
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Амгаланбаатар


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 436
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК