Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 1(167)
Улаанбаатар хотын амбулаториор үйлчлүүлж буй артерийн гипертензитэй үйлчлүүлэгчдийн дунд бай эрхтний гэмтлийн байдлыг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Т.Туулсайхан1, Д.Зулгэрэл2 , Г.Даваа2

1Сүхбаатар Дүүргийн Нэгдсэн Эмнэлэг, 2ЭМШУИС

 
Абстракт

Introduction
Poor controlled hypertension is associated with development of target organ damage and the assessment of target organ damage is important in the evaluation of all hypertensive patients as it provides important information on the severity of the hypertension, the cardiovascular risk and guide management of individual patient.

Goal. The aim of this study to determine frequency of target organ damage among hypertensive outpatients at district hospitals in Ulaanbaatar.

Material and Methods
This was a cross-sectional hospital based study. Total 150 hypertensive outpatients aged 40-70 years were consecutively recruited into the study at district hospitals in   Ulaanbaatar. Standardized questionnaires were used to collect socio-demographic characteristics and data about disease history that shows hypertensive complication. Target organ damage was assessed by physical examination, urine test, serum total cholesterol test, eye fundoscopy and ECG.

Results
Among study participants, 130 (86.7%) patients had at least one of the four hypertensive target organ damage studied. The most affected organ was the eye presenting as retinopathy observed in 109 (72.7%), followed by left ventricular hypertrophy 107 (71.3%), stroke 20 (13.3%), and proteinuria in 17 (11.3%) patients. Only 42 (28%) had controlled blood pressure, 108 (72%) of the study participants had uncontrolled blood pressure.

Conclusion
This study showed a high frequency of target organ damage among hypertensive patients attending medical outpatient clinic. These findings illustrate the burden of uncontrolled hypertension in our setting.

Key words: Hypertension, Target Organ Damage, Complication, Blood Pressure
Pp.38-42, Tables 2, Figure 1, References 14

Үндэслэл

Дэлхийн хэмжээнд зүрх судасны өвчний улмаас жилд 17 сая орчим хүн энддэг гэсэн тооцоо бий энэ нь ойролцоогоор нийт нас баралтын гуравны нэг юм [1]. Үүнээс гипертензийн хүндрэлээр жил бүр дэлхий даяар 9.4 сая хүн нас бардаг гэсэн тооцоо бий [2]. Зүрхний өвчний нас баралтын 45%, харвалтын шалтгаант нас баралтын 51% нь гипертензигээс үүдэлтэй байна [1].

Манай улсад сүүлийн 10 гаруй жилийн турш цусны эргэлтийн өвчлөл нас баралтын шалтгаанд байнга тэргүүлж байгаа ба тархинд цус харвах, тархины архаг цус хомсролт  өвчин , зүрхний булчингийн цочмог шигдээс, даралт ихсэх өвчин нас баралтын дийлэнх хувийг эзэлж байна [3].

Артерийн гипертензийн хяналтгүй байдал нь бай эрхтний гэмтлийг үүсгэдэг бөгөөд бай эрхтний гэмтлийг үнэлэх нь артерийн гипертензитэй бүх үйлчлүүлэгчдэд гипертензийн хүндийн зэрэг, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийг үнэлэхэд мөн хувь хүн тус бүрийн эмчилгээг удирдахад чухал мэдээлэл өгдөг [4]. Манай улсын хүн амын дунд өөрөө өөрийнхөө артерийн даралтыг хянах дадал, хандлага дутагдалтай, АГ-тэй хүмүүсийн дөнгөж 13.3% нь эмийн тусламжтайгаар АДын түвшингээ хэвийн хэмжээнд барьж чадаж байгаа буюу хяналтгүй даралтын түвшин өндөр байна [5].

Манай улсад АГ өргөн судлагдсан боловч АГийн бай эрхтний гэмтэл, хүндрэлийн байдлыг амбулаторийн тусламж үйлчилгээний хүрээнд судалсан судалгааны ажил хомс байна. 

Дээрхээс үндэслэн бид УБ хотын дүүргүүд ийн нэгдсэн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж буй анхдагч артерийн гипертензитэй үйлчлүүлэгчдийн дунд гипертензийн бай эрхтний гэмтлийн байдлыг судлахаар зорьсон юм.

Материал, арга зүй

Судалгааг аналитик судалгааны эмнэлэгт суурилсан нэг агшингийн загвараар явуулсан. УБ хотын 9 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар Сүхбаатар, Баянгол, Сонгино-Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг сонгон авч амбулаториор үйлчлүүлж буй 40-70 насны, анхдагч артерийн гипертензитэй үйлчлүүлэгчдээс судалгаанд оруулах шалгуурын дагуу оролцохыг зөвшөөрсөн хүмүүсийг дараалалсан байдлаар сонгон нийт 150 хүнээс 2013 оны 11 сараас 2014 оны 1 дүгээр сарын хооронд судалгааны  мэдээ мэдээллийг цуглууллаа.

Судалгаанд оруулах шалгуур: 40 – 70 настай, батлагдсан анхдагч артерийн гипертензи онош (i10 – i15) –той, өөрөө асуултанд хариулах чадвартай, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн байх.

Судалгаанаас хасах шалгуур: Бие даасан бөөрний өвчтэй, өөрөө асуултанд хариулах чадваргүй, судалгаанд оролцохоос татгалзсан байх.

1-рт: Асуумжийн арга. Судалгаанд оролцогчдын хүн амзүйн үзүүлэлтүүд (нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлт, ам бүл, өрхийн сарын орлого), урьд нь өвдөж байсан гипертензийн хүндрэлийг заах өвчний түүх (зүрхний титэм судасны эмгэг, зүрхний шигдээс, гипертензийн кардиомиопати, харвалт), гипертензийн үргэлжилсэн хугацаа, эмийн эмчилгээний дэглэм баримтлал зэрэг мэдээллийг үйлчлүүлэгчдээс асуумж авч цуглуулсан. Эмийн эмчилгээний дэглэм баримтлал (ЭЭДБ)-ыг Америкийн хяналтын тохиолдлын менежментийн нийгэмлэгээс гаргасан Morisky Medication Adherence Score асуумжын аргыг ашиглан үнэлсэн.

2-рт: Биемахбодын үзлэг, хэмжилт. Мөн артерийн систол болон диастолын даралтыг стандартын дагуу 2 удаа хэмжиж дундаж даралтыг авсан ба хяналтын даралтыг чихрийн шижин болон бөөрний хавсарсан өвчингүй бол 140/90 мм.муб, чихрийн шижин ба бөөрний хавсарсан өвчтэй бол 130/80 мм.муб гэж авч үзсэн. Артерийн Гипертензийн Эмнэлзүйн Удирдамж (АГЭУ)-ийн дагуу гипертензийн зэргээр нь 1 (140-159 / 90-99 мм.муб), 2 (160-179 / 100-109 мм.муб), 3 (≥ 180 / 110 мм.муб) бүлэг  болгон ангилан судалсан [6].

3-рт: Лаборатори ба багажийн шинжилгээний арга. Бөөрний гэмтлийг шээсний ерөнхий шинжилгээнд уураг тодорхойлж, нүдний гэмтлийг нүдний угын шинжилгээнд ГуннаСалюсын шинжийн илрэлээр, зүрхний гэмтлийг электрокардиографийн - зүүн ховдлын томролоор (Корнелл, Лайон-Соколовын үржвэрийн шалгуураар) тус тус илрүүлэн тодорхойлсон. Эдгээр шинжилгээнүүд судалгаа явуулахаас өмнөх 3 сарын дотор хийгдсэн  тохиолдолд шинжилгээний хариуг хүчинтэйд тооцож судалгаанд авсан. Урьд өмнө зүрхний титэм судасны эмгэг, зүрхний шигдээс, гипертензийн кардиомиопатигаар өвдсөн өгүүлэмжтэй үйлчлүүлэгчдийг зүрхний гэмтэл илэрсэн бүлэгт хамааруулсан. 

Судалгааны статистик боловсруулалтыг SPSS 20 программыг ашиглан чанарын вариаблуудын тархалтын давтамж, тоон вариаблуудын дундаж утга, стандарт хазайлт, хэлбэлзэл, хувь зэргийг тооцож гаргасан. Хи-квадрат тест, Фишерийн тест, логистик регрэссийн шинжилгээгээр судалгааны хувьсуурууд болон үүссэн бай эрхтний гэмтлийн хоорондын холбоог судалсан.

Судалгааны ажлын ёсзүйн зөвшөөрлийг Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Анагаах Ухааны Ёс зүйн Хяналтын Салбар Хорооны хурлаар хэлэлцүүлж, судалгаа явуулах зөвшөөрөл авсны дараа судалгааны мэдээ, баримтыг цуглуулсан болно. (Хурлын тогтоол № 13-01/1А).

Үр дүн

Нийт 150 үйлчлүүлэгчээс судалгаа авсны 64 (42.7%) нь эрэгтэй, 86 (57.3%) нь эмэгтэй, дундаж нас 56.7 байсан. Боловсролын хувьд бүрэн дунд 50 (33.3%) ба дээд боловсролтой 49 (32.7%) хүн ам давамгайлж, ажил эрхлэлтийн хувьд оролцогчдын дийлэнх нь тэтгэвэрийн 77 (51.3%) болон хөдөлмөрийн чадвар алдагдалтай 31 (20.7%) хүн ам байсан. Амжиргааны түвшний хувьд 115 (76.7%) нь амжиргааны түвшнээс дээш орлоготой байв.

Нийт АГ-тэй үйлчлүүлэгчдийн 31 (20.7%) нь диабеттай байсан ба 73 (48.7%) нь 5-аас доош жил, 77 (51.3%) 5-аас дээш жил даралт ихэссэн өгүүлэмжтэй байв. Эмийн  эмчилгээний дэглэм баримтлалын хувьд оролцогчдын 90 (60%) нь муу, 38 (25.3%) нь дунд, дөнгөж 22 (14.7%) нь ЭЭДБ сайтай байсан нь хүйсийн хувьд ялгаа байгаагүй. Нийт оролцогчдын систолийн дундаж даралт 158 (min 110, max 250) мм.муб, диастолын дундаж даралт 99 (min 65, max 145) мм.муб байсан ба 42 (28%) нь хяналттай 108 (72%) нь хяналтгүй даралттай байлаа. Цусны даралтын зэргээр нь авч үзвэл оролцогчдын 38 (25.3%) нь хэвийн, 15 (10%) нь 1-р зэргийн, 52 (34.7%) нь 2-р зэргийн, үлдсэн 45 (30%) нь 3-р зэргийн тус тус даралттай байсан. Судалгаанд оролцогчдын 125 (83.3%) нь сүүлийн 14 хоногийн хугацаанд даралт бууруулах эмийн эмчилгээ хийлгэсэн ба 134 (89.3%) нь даралт бууруулах 1 эм, 16 (10.7%) нь 2 төрлийн эм уудаг байв (Хүснэгт 1).

Table 1. Clinical characteristics of male and female subjects

Нийт 150 үйлчлүүлэгчдийн 130 (86.7%)-д нь бөөр, зүрх, нүд, тархины гэмтлээс ядаж нэг нь илэрч байсан. Үүнээс ретинопати хамгийн өндөр 109 (72.7%), дараа нь  зүрхний гэмтэл 107 (71.3%), тархины гэмтэл 20 (13.3%), мөн бөөрний гэмтэл 17 (11.3%) тус тус илэрсэн.

Figure 1. Prevalence of hypertensive target organ damage in males and females.

Зүрхний гэмтлийн хувьд ЭКГ-ийн зүүн ховдлын томрол 29 (19.3%), ЗТСЭ 97(64.7%), зүрхний шигдээс 9(6%), гипертензийн кардиомиопати 1(0.7%), тосгуурын фибриляци 1 (0.7%) үйлчлүүлэгчид тус тус илэрсэн ба үүнээс зүрхний шигдээсээр эрэгтэйчүүд илүү өвдсөн байв (Хүснэгт 2).

Table 2. Frequency of subtype of hypertensive target organ damage in subjects.

Хэлцэмж

Бидний судалгаа нь УБ хотын дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй АГ-тэй үйлчлүүлэгчдийн дунд гипертензийн бай эрхтний гэмтлийн тархалт өндөр байгааг харууллаа. Л.Байгалмаа нарын Улаанбаатар хотод хийгдсэн судалгаагаар АГ-тэй хүн амын 91.5% нь хяналтгүй даралттай байсан ба С.Эрдэнэсувд нарын Сэлэнгэ аймагт хийсэн судалгаагаар 85.8% хяналтгүй даралттай байсан дүнтэй харьцуулахад бидний судалгаагаар 73% нь хяналтгүй даралттай байсан нь хяналтгүй даралтын хувь өндөр хэвээр байгаа нь харагдаж байна[7,8]. Энэ дүнгээс харахад гипертензийн бай эрхтний гэмтлүүд нь цусны даралтын хяналтгүй байдлын хамт урган гарч ирж байна. Мөн эмийн эмчилгээний хувьд 134 (89.3%) нь даралт бууруулах 1 эм уудаг, үлдсэн 16 (10.7%) нь 2 төрлийн эм уудаг өгүүлэмжтэй байсан нь эмч нарын дунд гипертензийн эмчилгээний менежмент сайнгүй, даралт бууруулах зорилгоор хавсарсан эмчилгээ бага хийж, эмчилгээний зорилтот даралтын түвшинд хүрч чадахгүй байгаа нь ажиглагдлаа.

Хяналтгүй даралттай үйлчлүүлэгчдийг хяналттай даралттай үйлчлүүлэгчдтэй харьцуулахад бөөрний гэмтлийн илрэх хувь статистик ач холбогдол бүхий (P=0.031) өндөр байсан. 2 ба түүнээс дээш хавсарсан хүндрэл 5 хүртэл жил даралт ихэдсэн үйлчлүүлэгчдийг бодвол 5-аас дээш жил даралт ихэдсэн үйлчлүүлэгчдэд илүү илэрч байлаа (p=0.000). Судалгааны үр дүнгээс харахад артерийн гипертензийн үргэлжилсэн хугацаа өсөхийн хэрээр бай эрхтний гэмтлийн давтамж нэмэгдэж хавсарсан гэмтэл тохиолдох нь илүү байв.

Бидний судалгааны дүнг бусад орны ижил төстэй судалгаа болох Танзани [9] ба Нигер [10] улсад хийгдсэн амбулаториор үйлчлүүлж буй АГ-тэй үйлчлүүлэгчдийн бай эрхтний гэмтлийн тархалтын судалгааны дүнтэй харьцуулбал 85.8% ба 60.1% байна. ЭКГ-ийн ЗХТ судалгаанд оролцогчдын 29 (19.3%)–д нь илэрсэн ба энэ нь Испанид (ЭКГ-ЗХТ 22.9%) хийгдсэн судалгааны дүнтэй ойролцоо байна [11]. Харин АГ-ийн тархалт өндөртэй улс болох Конго (48%) [12], Нигер (31%) [13], Гана (35%) [14] улсад хийгдсэн судалгааны дүнтэй харьцуулахад харьцангуй бага тархалттай байв.

Дүгнэлт:

  1. Улаанбаатар хотын дүүргүүдийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй АГ-тэй үйлчлүүлэгчдийн 86.7% нь гипертензийн бай эрхтний гэмтэлтэй байна.
  2. АГ-тэй үйлчлүүлэгчдийн дунд хяналтгүй даралттай үйлчлүүлэгчдийн тоо (72%) өндөр хэвээр байна. 
  3. АГ-ийн үргэлжилсэн хугацаа нэмэгдэхийн хэрээр бай эрхтний гэмтэл нэмэгдэж 2 ба түүнээс дээш гэмтэл хавсран илэрч байв.

Зөвлөмж

АГ-ийг эрт илрүүлж, цусны даралтын хяналт ба эмчилгээний менежментийг сайжруулснаар артерийн гипертензитэй үйлчлүүлэгчдийн дунд бай эрхтний гэмтэл, хүндрэлийн тархалтын тоог бууруулах боломжтой. Үүний тулд үйлчлүүлэгчдэд АГ түүний хүндрэлийн талаар боловсрол олгож эмийн эмчилгээний дэглэм баримтлалын ач холбогдлыг ойлгуулах нөгөө талаас ерөнхий мэргэжлийн болон дотор, зүрх судасны эмч нар АГ-тэй үйлчлүүлэгч бүрт бай эрхтний гэмтлийг эрт илрүүлж тохирсон эмчилгээг АГЭУ-ын дагуу эмчилгээний зорилтот даралтын түвшинд хүргэж хийх хэрэгтэй байна. 

Ном зүй

1. Causes of death 2008 [online database], Geneva, World Health Organization. Available from: http://www.who.int/healthinfo/ global_burden_disease/cod_2008_sources_ methods.pdf.
2. Lim SS, VOS T, Flaxman AD, Danaei G, et al A caomparative risk assessment of burden of disease and injury attributable to 67 risk factor clusters in 21 regions, 1990-2010: a systematic analysis for the Global burden of Disease study 2010, Lancet, 2012; 380(9859):2224-60
3. Эрүүл Мэндийн Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрүүл Мэндийн Газар. Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт 2010. Улаанбаатар.х.47-52
4. Group S. World Health Organization – International Society of Hypertension guidelines for the management of hypertension. Hypertension 1999;17:151-83.
5. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа. УБ 2009.х.75-76
6. Насанд Хүрэгсдийн Артерийн Гипертензийн Эмнэлзүйн Удирдамж. Улаанбаатар 2011. х.12
7. Л.Байгалмаа “Артерийн даралт ихдэлтийн хяналтгүй байдал, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийн судалгаа”. АУ-ны магистрын зээг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар 2011.х.45-59
8. С.Эрдэнэсувд “Сэлэнгэ аймгийн артерийн гипертензитэй үйлчлүүлэгчдийн хяналтын байдал түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлс”. Нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар 2013.х.38-62
9. Lyuu.T. Prevalence of target organ damage among hypertensive patients at Muhimbili national hospital Dar es salaam, Tanzania [Master thesis]. Tanzania scholarly digital library: University of Muhimbili; 2012 [cited 2013 Mar 13]:25-27 Available from: http://ir.muhas. ac.tz:8080/jspui/handle/123456789/571.
10. Ayodele OE, Alebiosu CO, Salako BL, Awoden OG, Abigun AD. Target organ damage and associated clinical conditions among Nigerians with treated hypertension. Cardiovasc J S Afr 2005;16:89-93.
11. Luis Cea-Calvo, Pedro Conthe, Pablo Gуmez- Fernбndez, Fernando de Alvaro, Cristina Fernбndez-Pйrez and RICARHD investigators. Target organ damage and cardiovascular complications in patients with hypertension and type 2 diabetes in Spain: a crosssectional study. Cardiovascular Diabetology 2006;5(23):3-4. doi:10.1186/1475-2840-5-23.
12. Fb Lepira, Pk Kayembe, Jr M’Buyamba- Kabangu, Nseka M. Clinical correlates of left ventricular hypertrophy in black patients with arterial hypertension. Cardiovascular Journal of South Africa 2006;17(1):7-11.
13. Ayodele OE, Alebiosu CO, Salako BL, Awoden OG, Abigun AD. Target organ damage and associated clinical conditions among Nigerians with treated hypertension. Cardiovascular Journal of South Africa 2012;23(7):380-382.
14. Addo J, Smeeth L, Leon DA. Hypertensive target organ damage in Ghanaian civil servants with hypertension. Plos One 2009;4(8):66-72.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Сэржээ


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 510
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК