Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 1(167)
Нару-3 (наро-3) эмийн биологийн идэвхийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

А.Төгөлдөр1,2, Ц.Хонгорзул2, З.Оюун1, Б.Саранчимэг1, Б.Дагвацэрэн1

1Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан Технологи Үйлдвэрлэлийн Корпораци, 2Монгол Улсын Боловсролын Их Сургууль

 
Абстракт

Background. The prescriptions of multi-component have been the subject of chemical study for a long time. Therefore, when compounding the preparations of multi-component in traditional medicine, their taste is cautiously relied on, as the power of the medicine should not be subdued with the power of another. Our research group has been carrying out tests on the raw materials, which are contained in multi-component prescriptions. However, research on multiple prescriptions is relatively less being carried out.

The traditional medicine naro-3 is used in traditionalmedical practicefor the treatment of inflammation and as a pain relieving remedy. Naro-3 is composed of 3 medicinal herbs including Aconitum Kuznezoffii Reichb, Terminalia chebula Retz, Piper longum L. 

Goal. The aim of the study is to investigate some phytochemical compounds of traditional prescription Naro-3.

Objectives:

  1. To reveal biological active substances of naro-3;
  2. The sum of the quantitative chemical study by spectrophotometry;
  3. To establish main criteria of standard

Materials and Methods. Traditional medicine narî-3 was produced from the Traditional Medicine factoryof TMSTPC. In the phytochemical research, biological active substances were determined by thin layer chromatography (TLC), on silica gel plats. The total contents of alkaloid and tannin compounds were determined by titrimetric method. The Mongolian pharmacopoeia was used for determination of quality parameters of traditional medicine Naro-3.

Results. TLC measurements of biological active substances of naro-3 showed that contains gallic acid and alkaloids respectively. The result of our research it was determined that the total tannin 10.4 percent, total alkaloid 2.47 percent and organic acid 2.67 percent in drug Naro-3. 

Conclusion. The results of the study indicate that naro-3 contains a large amount of biological active substances such as tannins, alkaloids and organic acids, which are connected with its pain relieving and anti-inflammatory effects.

Key words: Naro-3, spectrophotometric, TLC, traditional medicine
Pp.51-54, Tables 3, Figure 1, References 9.

Үндэслэл:

Эмийн жорын найрлагын бүрэлдэхүүнийг авч үзвэл эмт бодисыг дангаар нь эм болгож хэрэглэхээс гадна эмийн амт, чадал, махбодын харьцааг үндэслэж бие биендээ сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр олон найрлагатай эмийн жоруудыг бүтээсэн байна. Олон найрлагат жорыг бүхэлд нь судлах, ялангуяа эм тангийн үйлдлийн үүднээс тайлбарлаж онолын дүгнэлт өгөх улмаар эмийн технологийн шийдлийг орчин үеийн шаардлагын хэмжээнд боловсронгуй болгох судалгаа чухлаар тавигдаж байна [5].

Манай оронд хэрэглэгдэж байгаа уламжлалт жоруудын гол бүрэлдэхүүн болох ургамлын гаралтай нэгдлүүдийг таних, ялгах, шалгах, стандартчилах, эм судлал, эмнэлзүйн судалгаа явуулахад дээрх түвшингийн шаардлага зайлшгүй тавигдаж байгаа юм [6]. Иймээс бид уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэгнарo-3 эмийн биологийн идэвхийн судалгааг хийхээр сонгон авлаа.

Зорилго:

Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэжирсэн наро-3 эмэнд агуулагдах биологийн идэвхит нэгдлийг илрүүлэх, чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлох зорилго тавьлаа.

Зорилт:

  1. Судалгаанд хамрагдаж буй наро-3 эмийн биологийн идэвхит бодисуудыг ирүүлэх;
  2. Нийлбэр аргаах бодис, органик хүчлийг тодорхойлох, нийлбэр алкалоидын тоон тодорхойлолтыг хийх;
  3. Түүхий эдийн чийглэг, үнслэг, хандлагдах бодисын хэмжээг тодорхойлох.

Материал, арга зүй:

Судалгаанд уламжлалт үрэл эмэнд тавигдах ерөнхий шаардлага (MNS5578:2006)-дагуу Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан Технологи Үйлдвэрлэлийн Корпорацийн эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн наро-3 (Ц-530609) эмийг сонгон авав. Уламжлалт наро-3 эм нь манчин (Aconitum Kuznezoffii Reichb), ар үр (Terminalia chebula Retz), библин (Piper longum L.) зэрэг 3 зүйл эмийн түүхий эдээс бүрддэг [3]. 

Наро-3 уламжлалт эмийн биологийн идэвхит бодисын чанарын шинжилгээг нимгэн үеийн хроматограф (НҮХ)-ийн аргаар илрүүлсэн ба тооны тодорхойлолтыг хийхдээ хэт ягаан туяаны спектрофотометрийн аргуудыг ашигласан. 

Түүхий эдийн чийглэг, үнслэг, хандлагдах бодисын хэмжээг МУҮФ-н аргачлалын дагуу тодорхойлсон [7]. Наро-3 үрэл эмэнд агуулагдах нийлбэр алкалоидыг спектрофотометр, нийлбэр аргаах бодис, органик хүчлийг титрийн аргаар тус тус тодорхойлсон.

Статистик боловсруулалт: Судалгааны ажлын үр дүнг арифметик дундаж ( ), стандарт хазайлт (S) болон үр дүнгийн дунджаар итгэлцлийн муж (ΔX)-ийг стьюдент t критерээр тооцоолон хэмжилтийн үр дүнгийн байх итгэлцлэлийн магадлал (Р)-ийг шалган, боловсруулалтыг excel программ ашиглан гүйцэтгэв.

Үр дүн:

1. Нарo-3 уламжлалт эмийн зарим бүрэлдэхүүнийг НҮХ-ийн аргаар илрүүлсэн үр дүн

Наро-3 эмийн гол үйлчлэгч бодисууд болох галлын хүчил, нийлбэр алкалоид,пиперин зэргийг НҮХ-ийн аргаар таньж илрүүлсэн үр дүнг 1-р хүснэгтэнд нэгтгэн харуулав.

Table 1. Analysis of biological active substances, quality medicines Narо-3

2. Наро-3 уламжлалт эмийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлсон дүн

УАШУТҮК-ийн эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн наро-3 эмийн түүхий эдийн чийглэг, үнслэг, хүчилд үл уусах үнслэг, усанд хандлагдах бодисын хэмжээг МҮФК-н аргачилалын  дагуу тодорхойлсон үр дүнг 2-р хүснэгтэд харуулав.

Table 2. Total moisture, ash, water-soluble extractive in Narо-3

Орчин үеийн эм зүйн практикт эмийн технологи, стандартчилалын асуудлыг шийдэхэд хандлагдах бодисын хэмжээг тодорхойлох нь чухал асуудлын нэг байдаг. Төрөл бүрийн концентрацитай этилийн спиртэнд хандлагдах бодисын хэмжээг 1-р зургаар үзүүлэв.

Figure 1. Narо-3 water- ethanol drug amount extraction

Дээрх үр дүнгээс харахад хандлагдах бодисыг нэрмэл ус, төрөл бүрийн концентрацитай этилийн спиртээр хандлахад наро-3 нь 400- д 39.70% хамгийн их хандлагддаг болох нь ажиглагдаж байна.

3. Наро-3 уламжлалт эмийн нийлбэр аргаах бодис, органик хүчил, нийлбэр алкалоидын агууламжийг тодорхойлсон үр дүн

Table 3. Total tannin, organic acid, alkaloid of Narо-3

Наро-3 үрэл эмэнд агуулагдах нийлбэр аргаах бодисын хэмжээг титрийн аргаар тодорхойлоход 10.4%, нийлбэр органик хүчил 2.67% агууламжтай байна. Наро-3 үрэлд агуулагдах нийлбэр алкалоидын хэмжээг пиперинээр тооцоход 2.47%-ийн агууламжтай байлаа. 

Бид үр дүнгүүдийн дундажаар итгэлцлийн мужийг стьюдент t критерээр тооцоолон хэмжилтийн үр дүнгийн байх магадлал 95% болохыг бодож гаргав.

Хэлцэмж:

Бид энэхүү судалгаандаа нян нядлах чадалтай, үе мөчний өвчин (шар ус, тулай), өвчин намдаах, үрэвсэл дарах үед өргөн хэрэглэдэг наро-3 эмийг сонгон [8] химийн гол үйлчлэгч бодисын агууламж, биологийн зарим идэвхийн судалгааг судалсан юм. Наро-3 эмийн найрлагад орох түүхийн эдүүдийн үйлчлэгч бодисын чанарын шинжилгээг зарим судлаачид судалсан байдаг.

Лоу Жиан Мины хийсэн судалгаагаар шижэд-6 талх эмэнд орох ар үрийн гол үйлчлэгч бодисыг таних НҮХ-ийн аргын судалгаагаар бензол: этилацетат: шоргоолжны хүчил: ацетон (5:5:2:0.5) уусгагчийн системийг сонгон авсан бөгөөд Rf=0.65 тоон утгыг өгч байсан нь [4]  бидний судалгааны үр дүн Rf=0.65 хар хөх өнгийн толботой стандарт бодис галлын хүчлийнхтэй тохирч байлаа.

Deepthi Swapna P R, Junise V, Shibin P, Senthila S, Rajesh R S нар библингийн НҮХ-ийн аргаар гол үйлчлэгч бодисыг тодорхойлохдоо хөдөлгөгч фазаар толуол:этилацетат (7:3) сонгосон баRf=0.25 тоон утгыг өгч байсан [9] нь бидний судалгааны үр дүн Rf=0.33 улбар шар өнгийн толботой стандарт бодис пиперинтэй ойролцоо байлаа.

Мөн бид энэхүү судалгаагаараа ургамлын гаралтай эмийн бэлдмэлүүдэд чухал шаардлагатай үзүүлэлтүүд болох чийглэг, үнслэг, хүчилд уусах үнслэг, усанд хандлагдах бодисын хэмжээг тодорхойлов.

Дүгнэлт:

  1. Нару-3 эмийн найрлаганд ордог ар үрэнд галлийн хүчил, библинд пиперин, манчинд алкалоидын нэгдлүүд агуулагддаг болохыг НҮХ-ийн аргаар тус тус илрүүллээ. Уг эмийн үе мөчний өвчин, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг идэвхи нь түүнд агуулагдах биологийн идэвхит нэгдлүүдтэй холбоотой байж болох юм.
  2. Нару-3 үрэл эмэнд агуулагдах чийглэг 6.3%, үнслэг 5.2%, хүчилд үл уусах үнслэг 2.0%, усанд хандлагдах бодисын хэмжээ 27.6%, аргаах бодис 10.4%-ийн агууламжтай байна.
  3. Нару-3 эмийн фитохимийн судалгааны үр дүнд түүний найрлаганд орох ургамлуудад байх биологийн идэвхтэй нэгдлүүд бүрэн агуулагдаж байгаагийн дээр хүнд, хортой элементүүдээр бохирдоогүй экологийн хувьд цэвэр байгааг үндэслэн фармакопейн өгүүллийг боловсруулснаар эмчилгээнд хэрэглэх боломжтой болох нь харагдаж байна.
Ном зүй

1. Биндэрьяа М, Бөхчулуу М, Гарамжав А. Эмийн ургамлаас биологийн идэвхит бодисууд ялгах, аргачлал. УБ, 2011, х.125- 168
2. Дагвацэрэн Б, Хишигжаргал Л, Наранцэцэг Д, Бархасдорж Д. Уламжлалт эмт бодис, жорын хяналтын лавламж, УБ, 2003, х.146
3. Лоу Жиан Мин. Шижэд-6. Монгол эмнэлгийн талаарх жорын эмхэтгэл. Өвөр Монголын үндэсний их сургууль, 2002, х.32
4. Монголын анагаах ухаан сэтгүүл. 2009, №3(149), х.7-8, 15-16
5. Монголын уламжлалт анагаах ухаан сэтгүүл. №1, 2013, х.40-44
6. Монгол Улсын үндэсний фармакопей. УБ, 2011, х.542-543
7. Юй Чин Шиян. Монгол эмийн жор. УБ, 1990, х.141
8. Isolation identification and antimycobacterial evaluation of piperine from Piper longum.Der Pharmacia Lettre, 2012, 4 (3):863-868
9. Luciana L. Mensor, Fabio S, Menezes, Gilda G, Leitao et al. “Screening of Method”. Phytother. Res. 15. 127-130 (2001)
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Ш.Болд


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 809
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК