Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 1(38)
Бруцеллёз өвчний тархалтыг тогтоох судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Ц.Сэлэнгэ1, Ц.Нарангарав1, С.Бүжинлхам1, Ж.Батаа1, Б.Золзаяа2, Д.Даваалхам3, Эстер Шеллинг4

1Халдварт өвчин судлалын үндэсний төв
2Швейцарийн хөгжлийн агентлагийн Мал аж ахуйн төсөл
3Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
4Швейцарийн тропик, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 
Абстракт

Human brucellosis is a common zoonotic disease in many parts of the world and transmitted to human from infected animals’ blood, placenta, fetus and vaginal discharge and raw products (1). It is particularly common in Mediterranean countries, Arabic, Central and Eastern parts of Central Asia and African countries (2). According to estimation of the World Health Organization annually report 500000 brucellosis new cases. But human brucellosis underreporting is a health problem and only one case can include reporting from 26 cases. In Mongolia and Syria annually report over 500 brucellosis cases per 1 000 000 population (3).

In 1964-1969 our country intensively organized works to prevent and control human brucellosis in the result of these works morbidity of human brucellosis decreased by fourfold (Ts.Baldandorj, 1972). In 1975-1979 human brucellosis morbidity decreased by 32.4%, in 1976-1980 by 58.4% compared with previous 5 years and cause of human brucellosis were Br.melitensis-1 and Br.abortus-1 (T.Gombosuren, 1982). In 1970-1980s Mongolia well implemented the mass vaccination for brucellosis, slaughter of infected livestock, works to detect brucellosis among livestock and human therefore by 1989 human brucellosis morbidity decreased until 0.01 per 10 000 population.

After transition period of marketable economy according to livestock and local veterinary clinics privatization was uncontrollable of livestock registration and movement. Herders and people with livestock directly provided by milk and milk products without laboratory investigation for urban customers it was a cause to increase animal and human brucellosis. In Mongolia human brucellosis underreporting is 1:40 (Roth Felix, 2006). Therefore it is a necessary requirement to study the brucellosis true prevalence of human and animals and risk factors influencing human brucellosis.

Study goal:

To study brucellosis prevalence of human and animals and risk factors influencing to transmit from animal to human

Study design:

Cross sectional study

Sampling:

Multi stage cluster sampling

Study duration:

1. From 9 to 25-th of June, 2010 in the Sukhbaatar aimag

2. From 15-th of August to 3-th of September, 2010 in Zavkhan aimag

Scope:

We were included the study 574 herders and their family members of 8 soums including Dariganga, Sukhbaatar, Tuvshinshiree and Khalzan soums of the Sukbaatar aimag and Durvuljin, Ikh-Uul, Ider, Tosontsengel of Zavkhan aimag and 193 low risk people of Uliastai, Aldarkhaan, Otgon and Ider soums of the Zavkhan aimag.

Material and method:

We randomly selected participants, took the ethical clearance and discussed with participants by face to face according to 2 kinds of questionnaires with 39 questions focused on individual and hot ail. According to standardized methodology 8-10 ml of blood from the arm vein of each participant was collected using a vacutainer and isolated serum by centrifuge, transported in portable refrigerator and conducted the serological investigation in Brucellosis Serological Laboratory of the NCCD by Rose Bengal test which manufactured in TULIP DIAGNOSTIC Ltd of the India and the positive serum by standard Rose Bengal re-tested by modified Rose Bengal test. All collected serum tested by indirect enzyme immunoassay for determination of IgG class antibodies against Brucella manufactured in the “DIAGNOSTIC AUTOMATION” of the USA. Serum which were positive by standard and modified Rose Bengal tests and negative by enzyme immunoassay for determination of IgG class antibodies tested by enzyme immunoassay for determination of IgM class antibodies against Brucella manufactured in the “Nova Tec” of the France.

Study data was double entered in the Access-2007 and compared in Epi-info and analysed in STATA 10.1. Symptoms within last a month, age and sex were analysed by chi-square and Fisher’s exact tests and influencing risk factors by variable “hot ail” as a random effect model.

Result:

1. Prevalence of human brucellosis among herders and their family members was 20.2% [CI 23.6-31.1] in 2 aimags which included the study, in Zavkhan aimag was 25.6% [20.3-31.4] and Sukhbaatar aimag 28.6% [23.7-33.9].

2. Headache, joint pain, back pain, muscle pain, weakness, sleeping disturbance neuralgia (p=0.001), among women following symptoms including headache (p=0.002), joint pain (p=0.007), abortion, muscle pain, weakness (p=0.001) were statistical significantly for brucellosis infection.

3. Eating half done liver of small ruminants was statistical significantly for brucellosis infection (ð=0.02, OR=1.8).

Mongolian Journal of Infectious Diseases Research, 2011, No1 (38):11-15; Tables 5 and 23 references

Хүний бруцеллёз өвчин нь дэлхийд өргөн тархсан зоонозын халдвар юм. Газар дундын тэнгисийн орнууд, Араб, Америк болон Ази тивийн Төв, Зүүн хэсэг, Африкийн орнуудад тархалт ихтэй [2]. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллээр жил бүр хүний бруцеллёз өвчний 500 000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Гэвч хүний бруцеллёз өвчний нийт тохиолдлыг бүртгэлд хамруулж чадахгүй байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж, өвчилсөн 26 хүн тутмын нэгийг бүртгэлд хамруулдаг. 1 000 000 хүн ам тутамд ногдох хүний бруцеллёзын өвчлөл Сири, Монгол зэрэг орнуудад жил тутамд 500-аас их тохиолдол бүртгэгдэж байна [3].

Монгол улсад 1964-1969 онуудад бруцеллёз өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг эрчимтэй  зохион байгуулсаны дүнд хүний бруцеллёзын өвчлөл 4 дахин буурсан (Ц. Балдандорж, 1972). Хүний бруцеллёзын өвчлөлийн хөдлөл зүйг 5 жилээр судлахад өмнөх 5 жилтэй харьцуулахад 1975-1979 онд 32,4%, 1976-1980 онд 58%-иар буурч, Br.melitensis-1, Br.abortus-1 хэв шинжүүд хүний бруцеллёзын шалтгаан болж байна (Т. Гомбосүрэн, 1982).

1970-1980 онуудад Монгол улсад малыг нийтээр вакцинжуулах, халдвар авсан малыг нядлах, хүн, малын дунд бруцеллёз өвчнийг илрүүлэх үзлэг, шинжилгээ хийх, эрүүлжүүлэх зэрэг ажлыг сайн зохион байгуулж, 1989 он гэхэд 10000 хүн ам тутамд ногдох хүний бруцеллёзын өвчлөл 0.01 болтлоо буурсан.

Зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс хойш мал, орон нутгийн мал эмнэлгүүд хувьчлагдан, малын бүртгэл, шилжилт, хөдөлгөөнд хяналт тавихаа больсон. Малчид, мал бүхий иргэд мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг шинжилгээгүйгээр шууд хот, суурин газрын хэрэглэгчдэд нийлүүлдэг болсон зэрэг нь хүн, малын бруцеллёзын өвчлөл нэмэгдэх шалтгаан болсон.

Монгол улсад хүний бруцеллёз өвчний мэдээлэгдэхгүй байгаа тохиолдлын тоо нэн өндөр ба 1:40 байна (Рот Феликс, 2006). Иймд хүн, малын дундах бруцеллёз өвчний тархалт, халдвар дамжихад нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Судалгааны зорилго:

Хүний бруцеллёз өвчний тархалт, малаас хүнд халдвар дамжихад нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг судлах

Зорилт:

1. Малчид тэдний гэр бүлийнхний дундах бруцеллёз өвчний тархалтыг тогтоох

2. Халдвар дамжихад нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох

3. Нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, уг халдвартай тэмцэх, сэргийлэх талаар зөвлөмж боловсруулах

Судалгааны загвар: Нэг агшингийн судалгаа

Судалгааны түүвэр: Олон шатат санамсаргүй түүврийн арга

Судалгааг хийж гүйцэтгэсэн хугацаа:

1. Сүхбаатар аймагт 2010 оны 6 дугаар сарын 9-25-ны өдрүүд

2. Завхан аймагт 2010 оны 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 3-ны өдрүүд

Хамарсан хүрээ:

Сүхбаатар аймгийн Дарьганга, Сүхбаатар, Түвшинширээ, Халзан, Завхан аймгийн Дөрвөлжин, Их-Уул, Идэр, Тосонцэнгэл зэрэг 8 сумын 156 хот айлын нийт 574 малчин, тэдний гэр бүлийнхэн, мөн Завхан аймгийн Улиастай, Алдархаан, Отгон, Идэр сумдын бага эрсдэлт бүлэг буюу аймаг, сумын төвийн 193 иргэнийг санамсаргүйгээр сонгон авч судалгаанд хамруулсан.

Материал, арга зүй:

Судалгаанд оролцогчийг энгийн санамсаргүй аргаар сонгон таниулах зөвшөөрлийн хуудастай танилцуулан зөвшөөрөл авч судалгаанд хамруулсан. Малчид болон тэдний гэр бүлийн гишүүдээс хувь хүн, хот айлаас авах гэх мэт 39 асуулт бүхий хоёр төрлийн асуумж, бага эрсдэлт бүлгийн иргэдээс 21 асуулт бүхий нэг төрлийн асуумжаар нүүр тулж харилцан ярилцах байдлаар судалгаа авсан. Мөн стандарт аргачлалын дагуу вакуумтайнерын иж бүрдэл ашиглан 8-10 мл цус авч, ийлдсийг зөөврийн хурилдуураар 3000 эргэлт/минутад хурилдуурдан ялгаж, 2 мл-ийн багтаамжтай ийлдсийн цодонд савлаж, зөөврийн хөргүүрт нэмэх 4-8 хэмд 2-3 хоног хадгалж, аймгийн Мал эмнэлгийн ийлдэс судлалын лабораторийн гүн хөлдөөгчид хасах 30 хэмд судалгааг дуустал байлгаад, зөөврийн хөргүүрт 12 цаг тээвэрлэн ирж, ХӨСҮТ-ийн Бруцеллёзын ийлдэс судлалын лабораторид хүргэсэн. Тус лабораторид Энэтхэг улсын “Тулип диагностик” пүүст үйлдвэрлэсэн Розе бенгалын оношлуураар тавиур шилний тунадасжих урвал тавьж, уг урвалаар эерэг гарсан ийлдсүүдэд шингэрүүлсэн Розе бенгалын урвалын шинжилгээг давтан хийсэн. Нийт ийлдсэнд бруцеллын эсрэг иммуноглобулин G илрүүлэх шинжилгээг АНУ-ын “Диагностик автомешн” пүүсийн оношлогооны цомог ашиглан үйлдвэрлэгчийн зааврын  дагуу шууд бус фермент холбоот урвалаар шинжилсэн.

Стандарт болон шингэрүүлсэн Розе бенгалын урвалаар эерэг, бруцёллын эсрэг иммуноглобулин G илрүүлэх шинжилгээгээр сөрөг гарсан нийт 39 ийлдсэнд Франц улсын “Нова Лиза” пүүсийн оношлогооны цомгийг ашиглан бруцеллын эсрэг иммуноглобулин М илрүүлэх шинжилгээг фермент холбоот урвалаар хийсэн.

Судалгааны мэдээллийг Аксесс-2007 программ дээр давхар оруулж, Эпи-Инфо программ дээр ялгааг шалган, Стата 10.1 программ дээр боловсруулалт хийсэн. Судалгаанд оролцогсодод сүүлийн нэг сарын дотор илэрсэн эмнэл зүйн шинж тэмдэг ба нас, хүйсийг хи квадрат, фишерс экзаст тест, өвчлөлд нөлөөлж буй хүчин зүйлийг санамсаргүй эффект модел (random effect model) “хот айл” хувьсуураар тооцсон.

Судалгааны дүн:

Бидний судалгаанд Сүхбаатар аймгийн Дарьганга, Сүхбаатар, Түвшинширээ, Халзан, Завхан аймгийн Дөрвөлжин, Их-Уул, Идэр, Тосонцэнгэл зэрэг 8 сумын 574 малчид, мал бүхий иргэд тэдний гэр бүлийн гишүүд хамрагдсаны 479 малчин, 28 мал бүхий иргэд, 51 сурагч, 10 оюутан, 6 сургуулийн өмнөх насны хүүхэд байна.

Хүснэгт 1. Судалгаанд оролцогсодын нийгмийн байдал

Аймгийн нэр

Малчин

Мал бүхий иргэд

Сурагч

Оюутан

Сургуулийн өмнөх насны хүүхэд

Сүхбаатар

260(81.7%)

7(2.2%)

38(11.9%)

7(2.2%)

6(1%)

Завхан

219(85.5%)

21(8.2%)

13(5.1%)

3(1.8%)

-

Нийт

479(83.4%)

28(4.8%)

51(8.8%)

10(1.7%)

6(1%)

Судалгаанд оролцогсодыг нийгмийн байдлаар авч үзвэл малчин 83.4%, мал бүхий иргэд 4.8%, сурагч 8.8%, оюутан 1.7%, сургуулийн өмнөх насны хүүхэд 1%-ийг эзэлж байна [Хүснэгт 1].

Хүснэгт 2. Судалгаанд оролцогсодын насны бүлэг

Аймгийн нэр

<10 нас

10 - < 15 нас

15 - <20 нас

20 - <45 нас

> 45 нас

Эр

Эм

Эр

Эм

Эр

Эм

Эр

Эм

Эр

Эм

Сүхбаатар

9

4

14

9

10

12

94

92

34

40

Завхан

3

2

4

6

4

2

72

69

40

54

Нийт

12

6

18

15

14

14

166

161

74

94

Судалгаанд 4-90 насны 284 (49.4%) эрэгтэй, 290 (50.5%) эмэгтэй, 10 хүртэлх насны 18, 10-14 насны 33, 15-20 насны 28, 20-44 насны 327, 45-аас дээш насны 168 нийт 574 хүнийг хамруулсан. Дундаж нас 35.6, ихэнх буюу 56.9%-ийг 20-45 насны иргэд эзэлж байна [Хүснэгт 2].

Хүснэгт 3. Судалгаанд оролцогсодын дундах бруцеллёз өвчний тархалт

Аймгийн нэр

Нийт

Эерэгa

Эзлэх хувь, 95%-ийн итгэх интервал

Сүхбаатар

318

91

28.6 [23.7-33.9]

Завхан

256

64

25.6 [20.3 - 31.4]

Нийт

574

155

20.2 [23.6-31.1]

a Стандарт Розе бенгалын урвалаар эерэг

Хүснэгт 3-д бруцеллёз өвчний тархалтыг стандарт Розе бенгалын урвалын дүнгээр эерэг гарсан хүний тоогоор тооцоход судалгаанд оролцогсодын дундах хүний бруцеллёз өвчний тархалт 20.2% [23.6-31.1%] байна.

Хүснэгт 4. Судалгаанд оролцогсодод илэрсэн шинж тэмдэг, насны бүлэг, хүйс

a Илэрсэн эмнэл зүйн шинж тэмдгийн эзлэх хувь

b Хи квадрат болон фишерийн экзаст тестээр тооцсон болно.

Хүснэгт 4-д судалгаанд оролцогсодод сүүлийн нэг сарын дотор илэрсэн эмнэл зүйн шинж тэмдэг болон насны бүлэг, хүйсийг хи квадрат болон Фишерийн экзаст тестээр тооцоход 20-иос дээш насанд толгой, үе мөч, нуруу, булчин өвдөх, ядрах, нойр хямрах, мэдрэлийн судал дагаж өвдөх (p=0.001), оройн цагаар хөлрөх (p=0.004), эмэгтэйчүүдэд толгой өвдөх (p=0.002), үе мөч өвдөх (p=0.007), үр зулбах, булчингаар өвдөх, ядрах (p=0.001) шинж тэмдгүүд илэрсэн нь бруцеллёз өвчнөөр өвчлөхөд статистик магадлал бүхий ач холбогдолтой байна.

Хүснэгт 5. Халдвар дамжихад нөлөөлж буй эрсдэлт зүйлсийг нэг хүчин зүйлийн анализаар тооцсон дүн

Хүснэгт 5-д 2 аймгаас судалгаанд хамрагдагсадын дунд халдвар дамжихад нөлөөлж буй эрсдэлт зүйлсийг санамсаргүй эффект модел (random effect model)-иор “хот айл” хувьсуураар тооцоход дээрх хүчин зүйлс бруцеллёз өвчнөөр өвчлөхөд статистик магадлал бүхий ач холбогдолгүй. Эрсдэлт хүчин зүйлсийг аймаг тус бүрээр тооцоход шүүрхий элэг идэх (p=0.02, OR=1.7) нь Сүхбаатар аймгаас судалгаанд хамрагдагсадын дунд статистик магадлал бүхий ач холбогдолтой байна.

Хэлцэмж

Судалгаанд хамрагдсан 2 аймагт малчид, мал бүхий иргэд тэдний гэр бүлийнхний дунд бруцеллёз өвчний тархалт 20.2% [23.6-31.1] байна. 2003 онд Эстер Шеллинг болон бусад эрдэмтдийн Киргизстан улсын 3 мужийн 1800 малчдын дунд хийсэн бруцеллёз өвчний тархалтыг тогтоох судалгаагаар тархалт 15.6% байсан нь бидний судалгааны дүнтэй харьцуулахад 4.6%-иар бага байна.

Малчдын дундах хүний бруцеллёз өвчний тархалт Завхан аймагт 25.6% [20.3-31.4], Сүхбаатар аймагт 28.6% [23.7-33.9] байна. Судлаач Ж.Дашдаваагийн 1960-аад оны үед малчдын дунд хийсэн судалгаагаар хүний бруцеллёзын тархалт Завхан аймагт 9.1%, Сүхбаатар аймагт 15.5% байсан. Дээрх судалгааны дүнтэй харьцуулахад Завхан аймагт бруцеллёзын тархалт 16.5%, Сүхбаатар аймагт 13.1%-иар их байна. Энэ нь судалгааг хийж гүйцэтгэсэн цаг хугацаа, ялгаатай аргаар хийсэнтэй холбоотой байж болох юм. Судалгааг 2 аймагт хийсэн нь төлөөлөх чадварын хувьд хангалтгүй байлаа.

Бидний судалгаагаар бог малын шүүрхий элэг идэх (р=0.02), толгой, үе мөч, нуруу, булчин өвдөх, ядрах, нойр хямрах, мэдрэлийн судал дагаж өвдөх (p=0.001), оройн цагаар хөлрөх (p=0.004), эмэгтэйчүүдэд толгой өвдөх (p=0.002), үе мөч өвдөх (p=0.007), үр зулбах, булчингаар өвдөх, ядрах (p=0.001) шинж тэмдгүүд илэрсэн нь бруцеллёз өвчнөөр өвчлөхөд статистик магадлал бүхий ач холбогдолтой байгаа боловч энэ талаар хийгдсэн бусад судалгаа хараахан олдоогүй тул харьцуулах боломжгүй байна.

Дүгнэлт

1. Судалгаанд хамрагдсан 2 аймагт малчид, мал бүхий иргэд тэдний гэр бүлийнхний дунд бруцеллёз өвчний тархалт 20.2% [95%-ийн итгэх хязгаарт 23.6-31.1], Завхан аймагт 25.6% [20.3-31.4], Сүхбаатар аймагт 28.6% [23.7-33.9] байна.

2. Толгой, үе мөч, нуруу, булчин өвдөх, ядрах, нойр хямрах, мэдрэлийн судал дагаж өвдөх (p=0.001), оройн цагаар хөлрөх (p=0.004), эмэгтэйчүүдэд толгой өвдөх (p=0.002), үе мөч өвдөх (p=0.007), үр зулбах, булчингаар өвдөх, ядрах (p=0.001) шинж тэмдгүүд илэрсэн нь бруцеллёз өвчнөөр өвчлөхөд статистик магадлал бүхий ач холбогдолтой байна.

3. Бог малын шүүрхий элэг идэх нь статистик магадлал бүхий ач холбогдолтой байна (p=0.02, OR=1.7).

Ном зүй

1. WHO recommended standards and strategies for surveillance, prevention and control of communicable diseases, Human brucellosis surveillance standard, (2007)

2. Madkour, Monir. M. Madkour’s brucellosis, Second edition, Berlin, Springer, (2001), page 1, 28,

3. www. who.int/ human brucellosis and www.who/wpro.int

4. Mandell, Douglas and Bennet’s. Principle and practice for infectious diseases, Seventh edition, (2005), pages 2669-2672

5. Энхбаатар Л, Дондог Н, Цэцэгмаа Ж. (2004) Бруцеллёз, Улаанбаатар, хуудас 19-24, 56-57

6. Балдандорж Ц.(1972)Вопросы эпидемиологии и профилактики бруцеллёза в МНР, автореферат диссертации, Уланбатор, стр 30-31

7. Гомбосүрэн Т.(1982) Эпидемиологическая ситуация бруцеллёза в Монгольской Народной Республике и вопросы его профилактики, автореферат диссертации, Уланбатор, стр 18-19

8. Roth F. (2001) Economic analysis of the brucellosis in Mongolia, Switzerland, page 1-3

9. Батаа Ж, бусад. (2009) Хүн, малын бруцеллёз, Улаанбаатар, хуудас 31-36

10. Zandraa J. (2008) New Procedures for the Diagnosis of Human in Mongolia, Dissertation, Giessen,

11. Brucellosis in Humans and Animals, Food and Agriculture Organization of the United Nations, World Organization of Animal Health, World Health Organization, (2006)

12. Bonita R, Beaglehole R, Kjellstrцm T. Basic epidemiology, World Health Organization, Second Edition, (2006)

13. Чимэдсүрэн О.(2008) Эпидемиологи, Улаанбаатар,

14. Төгсдэлгэр С, Эвлэгсүрэн С. (2008) Тархвар зүйн үндэс, Улаанбаатар,

15. Амарсанаа С.(2005)Хүний бруцеллёз өвчний оношлогооны аргуудын харьцуулсан судалгаа. АУ-ны магистрын зэрэг горилж бичсэн бүтээлийн хураангуй

16. Ганцэцэг Т. (2001) Хүний бруцеллёзын шалтгаант хүчин зүйлийн зарим асуудалд. АУ-ны магистрын зэрэг горилж бичсэн бүтээлийн хураангуй

17. Дамдинсүрэн Л. (1972) Некоторые вопросы клиники и лечения бруцеллёза в МНР” автореферат диссертации. Улан-Батор,

18. Покровский В.И. (1993) Руководство по эпидемиологии инфекционных болезней, Москва, стр 170-182

19. Maria. A.M, et al. (2008) Influence of brucellosis history on serological diagnosis and evolution of patients with acute brucellosis. Journal of infection; 58:397-403

20. Markos M, Anastasios M, et al. (2007) Epidemiological and Clinical aspects of Human Brucellosis in Central Greece. Journal Infectious Diseases; 60:362-366

21. Leon G. (2007) Epidemiology, Fourth Edition, Baltimore, Maryland, pages 135-138, 195-199

22. Roth F, Zinsstag J. (2003) Human health benefits from livestock vaccination for brucellosis in Mongolia, Bulletin of the World Health Organization 81 (12)

23. Trusfield E. Epidemiology of veterinary, pages 228-245, (2008)
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2999
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК