Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(6)(28)
Дигидропиримидин дегидрогеназын ген дээр орших зарим дан нуклеотидын полиморфизмийг тодорхойлсон дүн
( Судалгааны өгүүлэл )

Б.Амарбат 1, А.Ватанабэ 2, С.Цогтсайхан 1

1 ЭМШУИС-БиоАС, Бичил амь-Дархлал судлалын тэнхим
2 Ниппон анагаах ухааны сургууль, Молекул биологи ба биохимийн тэнхим, Токио, Япон
 
Абстракт
Улаан хоолой ба ходоодны өмөнгийн химийн эмчилгээнд 5-FU-д суурилсан хослол чухал байдаг. DPYD ген дээр орших зарим дан нуклеотидын полиморфизмоос 5-FU химийн эмийн хүнд хэлбэрийн гаж нөлөө илрэх эсэх нь шалтгаалдаг. ДНХ-ийн хайлах температурт суурилсан генийн хэв шинж тодорхойлох арга саяхнаас практикт нэвтэрч буй бөгөөд ПГУ-ын бүтээгдэхүүн дээр анализ хийдэг. Энэхүү арга нь өндөр мэдрэгээр генийн хэв шинжийг илрүүлдэг бөгөөд энгийн, хурдан, хямд төсөр арга юм. Бид DPYD генийн кодын бүсүүдэд орших 5-FU-ийн хүнд хэлбэрийн гаж нөлөөтэй холбоотой байж болох зарим дан нуклеотидын полиморфизмуудын (rs2297595:A/G), (rs1801159: A/G) ба (rs17376848: T/C) генийн хэв шинжийг илрүүлэх бага ампликонт генийн хэв шинж тодорхойлох аргыг боловсрууллаа. ПГУ-ын хос праймерууд (дан нуклеотидын полиморфизм бүрийг багтаасан 3 ампликон) шинээр бүтээж хэрэглэв. Судалгаанд 48 эрүүл хүний ДНХ-ийн сорьц ашигласан болно. Бага ампликонт генийн хэв шинж тодорхойлох аргаар DPYD генийн бүсэд орших эмэнд нөлөөтэй холбоотой байж болох зарим дан нуклеотидын полиморфизм бүрийн генийн хэв шинжийг илрүүлж, ДНХ-ийн
дараалал тогтоох аргаар баталгаажуулсан. Энэхүү аргыг ашиглаж 5-FU-д суурилсан хими эмчилгээний хүнд хэлбэрийн гаж нөлөө ба DPYD генийн дан нуклеотидын полиморфизмын хоорондын хамаарлыг судлахад суурь судалгааны ажил болно.
Personalized genetic medicine is used an individual’s genetic profile to guide decisions made in regard to the prevention,diagnosis and drug treatment of disease. The effectiveness or toxicity of the drugs differ for a patient accordingto his/her genotype. Some single nucleotide polymorphisms (SNPs) in Dihydropyrimidine dehydrogenase
(DPYD) gene associated with 5-fluorouracil (5-FU) treatment-related toxicity. On DPYD, four common coding regionsingle nucleotide polymorphisms (cSNPs) and one splice site mutation are known to be associated with 5-FUtreatment-related toxicity. Purpose: To establish genotyping method for clinical significant coding region SNPs ina gene related 5-fluorouracil toxicity, DPYD Methods: We used a small amplicon genotyping (SAG) method toidentify three targeted coding region SNPs including c.1627A>G, c.1896T>C and c.496G>A in the DPYD gene.We determined SAG condition for each SNP. Sample numbers were estimated in each SNP using NCBI data. Then,SNP patterns were identified using genomic DNA and different SAG patterns were confirmed by DNA sequencingResults: We established SAG genotyping method for clinical significant three coding region SNPs in DPYD gene.We found different SNP patterns and confirmed by sequencing including c.1627A>G (wild homo A/A, SNP heteroG/A), c.1896T>C (wild homo T/T, SNP hetero C/T and SNP homo C/C) and c.496G>A (wild homo A/A and SNPhetero G/A). Conclusion: We established the genotyping method for three SNPs in DPYD gene using SAG method.By SAG method, we can predict each SNP genotype in DPYD gene quickly among Mongolian population.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 244
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК