Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(6)(28)
Зарим ургамлын нийлмэл найрлагын дархлаа зүгшрүүлэх үйлдлийн судалаа
( Судалгааны өгүүлэл )
Б.Цэрэндолгор 1, С.Цэцэгмаа 3, Л.Хүрэлбаатар 4, Л.Лхагва 5,
Б.Нарангэрэл 5, Ц.Чимгээ 5, Б.Хашчулуу 5, Т.Даваасамбуу 5, Г.Чойжамц 2
1 Монос Дээд Сургууль,
2 ЭМШИУС –ийн АУС,
3 ЭМШУИС-ийн ЭЗС,
4 Монос групп,
5 Монос Эм судлалын хүрээлэн
 
Абстракт
Дархлаа дэмжих үйлдэл бүхий зарим ургамлын нийлмэл найрлагын дархлааны үзүүлэлтэнд үзүүлэх нөлөөг туршилтын амьтны загварт судлав. Судалгаанд BALB/с үүлдрийн 32 толгой цагаан хулганыг эрүүл, стандарт, туршилтын бүлэг 1, туршилтын бүлэг 2 бүхий нийт 4 бүлэг болгов. Шинэсэрхүү бударгана, Монгол хунчир, Өндөр зоосон цэцэг зэрэг ургамлаас бэлтгэсэн нийлмэл найрлагыг туршилтын бүлэг амьтдад 10 өдөр уулгав. Туршилтын 10 дахь хоногт хулганы цусанд T эсийн тоог Урсгал эс тоолуурын арга (Flow cytometry)- аар нэг язгуурт эсрэг бие (monoclonal antibody CD4, CD8 mouse)-ийг ашиглан дархлааны эсийн тооны нөлөөг судлав. Ургамлын нийлмэл найрлагын туршилтын амьтны шингэний дархлаанд үзүүлэх нөлөөг Турбидиметрийн арга (Turbidimetric assay)-аар ийлдсэн дэх IgM, IgG, IgA –ийн хэмжээг тогтоов. Судалгааны үр дүнд Шинэсэрхүү бударгана + Өндөр зоосон цэцэг (Salsola laricifolia Turcz.ex Litv + Inula helenium) зэрэг ургамлын нийлмэл найрлага нь туршилтын амьтны эсийн болон шингэний дархлааг дэмжих идэвхитэй болохыг тогтоов.
There were investisated immunotropic effect of some herbal compounds on experimental animal model. Extract prepared from herbs (Salsola laricifolia Turcz.ex Litv, Inula helenium, Astragalus mongolicus Bge) compound were given to the 4 group of BALB/c mices (each group of 8 mices: control, standart and study group 1 and 2) during 10 days. After herbal treatment T cell subsets were counted by Flow Cytometry (FACS-Apogee Universal-50, USA) using anti-mouse monoclonal antibodies CD4, CD8. Serum antibody titer (Ig A, M, G) were determinate by Turbidimetric assay. Result of the study has demonstrated that herbal compound consisting from Salsola laricifolia
Turcz.ex Litv + Inula helenium have a significant effect on increase of cellular and humoral immune features.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 682
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК