Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2009, (10)
Мөрний архаг өвдөлтийн хамшинжийн өвчлөлийг судлан, ХАУ -ны суваг хэрдсийн онолтой дүйцүүлж судалсан зарим үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Э.Гэрэл 1, Б.Лагшмаа 1, С.Олдох 1

1 ЭМШИУС, УАС

 
Абстракт
Бид энэ судалгаагаар мөрний архаг өвдөлтийн хамшинжийн(МАӨХШ) өвчлөлийг судлан, өвдөлт үүсгэж буй эмгэгүүдийг тодорхойлон Хятад анагаах ухааны (ХАУ) суваг хэрдсийн онолтой1 дүйцүүлж судлах зорилго тавьсан. Тиймээс нэг агшингийн судалгааны аргаар өвчлөлийг судалж, чанарын судалгааны аргаар ХАУ-ны суваг хэрдсийн онолтой харьцуулав. Судалгаанд Улаанбаатар хотын 3 дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн мэдрэлийн эмчид хандсан үйлчлүүлэгчдийг хамруулсан. Бидний судалгаагаар МАӨХШ- тэй үйлчлүүлэгч 479 хүнд 16 хүн буюу 3.3%-ийн өвчлөлтэй байна. Нийт үйлчлүүлэгчдийн 121 нь эрэгтэй, 358 нь эмэгтэй байсан. МАӨХШ-тэй үйлчлүүлэгчдийн 56% нь эрэгтэй, 44% нь эмэгтэй байв. Мөрний эргүүлэгч булчингийн эмгэг 72%, наалдацат капсулит 12%, маяа-эгэмний үений эмгэг 6%, мөрний үений остеоартрит 6%, тогтворгүй байдал 12% тус тус эзэлж байна.
The purpose of this study was to determine the prevalence of shoulder pain and result of correlated adjust withshoulder pain and the concept of the meridians of the Chinese medicine. A cross-sectional study performed in aneurology of district hospital was presented. The shoulder pain prevalence was 3.3%. All patients of shoulder pain
was included rotator cuff tendinitis 72%, adhesive capsulitis 12%, acromioclavicular disorder 6%, osteoarthritis6% and shoulder dislocation 12%.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 315
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК