Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(6)(28)
Элэгний хурц үрэвслийн эмгэг загварт Манагчэнмо жорын үзүүлэх нөлөө
( Судалгааны өгүүлэл )

Н.Золзаяа 1 ,Т.Алимаа 1 , Д.Уранзаяа 2, Ж.Бат-Эрдэнэ 2, Ч.Чимэдрагчаа 2

1 ЭМШУИС ,
2 УАШУТҮК
 
Абстракт
Орчин үед химийн аргаар гаргаж авсан эмнээс татгалзаж ургамлын гаралтай эмүүдийн уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байсан түүхийг судалж, шинэ технологи нэвтрүүлэхийг чухалчилж байна. Бид элэгний халуун өвчний үед хэрэглэж ирсэн Манагчэнмо жорын үйлдлийг элэгний хурц үрэвслийн эмгэг загвар үүсгэж (Handa.S.S,, Sharma.A. 1990) элэгний эсийн задралд үзүүлэх нөлөөг Аланинтрансфераза (АлАТ), Аспартаттрансфераза (АсАТ) ферментийн, цөс зогсонгишролыг шүлтлэг фосфатаза (ШФ) ферментийн концентрацийн өөрчлөлтөөр тодорхойлов. Элэгний хурц үрэвслийн эмгэг загварт Манагчэнмо эмийн нөлөөг хяналтын бүлэгтэй харьцуулахад АсАТ
ферментийн идэвх 2.1 дахин, АлАТ ферментийн идэвхи 3.1 дахин, ШФ ферментийн идэвх 1.6 дахин багассан байна (Р<0.05). Хяналтын амьтдын элэгний эд эсийн шинжилгээг эмчилгээний бүлгийн амьтдын элэгний эсийн шинжилгээтэй харьцуулахад тэжээлийн хямралын өөрчлөлт нь харьцангуй багасаж, нөхөн төлжилт явагдсан байна. Элэгний халуун чанарын өвчний үед Манагчэнмо эм нь хэт исэлдэлтийг багасгах, антиоксидант, мембран бэхжүүлэх үйлдлийн механизмаар элэгний эсийн үхжил, цитолизыг бууруулах, цөс нийлэгжилт, ялгаралтыг эрчимжүүлэх, элэгний эсийн хоргүйжүүлэх үйл ажиллагааг дээшлүүлж байна гэж үзэж байна.2,4
Nowadays the Mongolian traditional herbs are more preferable than the chemical ones; for this reason studies on their use history and new technologies are conducted. Thus we study Managchinmo affects, herb for treatment of liver hot disorders, on trial rats ( Handa.S.S, Sharma.A .1990 )with acute hepatitis by determining the serum levels of alanine aminotransferase (ALT), aspartate aminotransferase (AST) and alkaline phosphatase (ALP) for liver damage (cytolysis) and cholestasis, individually. The trial group, Managchinmo effects, was compared with the control group: AST, ALT and ALP were decreased by 2.1, 3.1 and 1.6, respectively (Р<0.05). Liver histology images of control and treatment groups were compared - the dystrophy was relatively decreased and recovered. In the result the Managchenmo has effects on decreasing per oxidation, liver cell death and cytolysis by strengthening antioxidants and membrane; intensifying bile acid synthesis and flow, improvement of liver cell deactivating process.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 673
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК