Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(6)(28)
Эпидурал гуурсаар морфин хэрэглэж хавдрын архаг, байнгын, хүчтэй өвдөлтийг намдаасан эмчилгээний үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Ё.Бямбасүрэн1, Д.Одонтуяа 2, Л.Ганболд 2

1 Ачтан эмнэлэг,
2 ЭМШУИС
 
Абстракт
Хорт хавдартай өвчтөний хүчтэй өвдөлтийг 70-90% эмээр намдаах боломжтой боловч 10-30% нь эмэнд намдахгүй,маш хүчтэй зэргийн өвдөлттэй байдаг. Өвдөлт ба морфины гаж нөлөө өвчтөний амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Бид эпидурал хөндийд байрлуулсан байнгын гуурсаар морфиныг бупивикаинтай хавсран хийж өвдөлт намдаасан 32 өвчтөнг судалгааны бүлэг, морфин эмчилгээг үргэлжлүүлэн уухаар ба тариагаар авсан 32 өвчтөнг хяналтын бүлэг болгож 2 долоо хоногийн давтамжтайгаар 14 долоо хоногийн турш эмчилгээний үр дүнг судалсан. Судалгааны үр дүнг харьцуулан судлахад байнгын эпидурал гуурсаар морфин хэрэглэсэн судалгааны бүлгийн
өвчтөний хүчтэй өвдөлт сайн намдаж, бага зэргийн өвдөлттэй болсон (Р≤0,05) ба морфины тун буурсан (Р≤0,05).
70-90% of severe pain of cancer patients can be palliated, but 10-30% of cancer pain are still resistant to pharmacological pain management. Patients with cancer may complain of quite severe pain that dramatically affects the life quality of both the patients and their families. Although drug therapy is still the mainstay of treatment of cancer pain, epidural treatment can be used for the management of selected patients with difficult cancer pain. Epidural analgesia provided long term relief of unbearable cancer pain without impairment of consciousness, allowing the patient to die at home surrounded by her family. We provided the comparative study of the effect of epidural morphine in 32 patients and oral use of morphine in 32 patients with severe and constant cancer pain for 14 weeks with intervals 2 weeks. The result of the study confirm that epidural analgesia significantly reduced the intensity of pain (Р≤0,05) and daily dose of morphine (Р≤0,05).
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 439
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК