Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 4(150)
Хорт хавдрын эрт илрүүлэлтийн эдийн засгийн үр ашгийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Д.Оюунчимэг1, Д.Авирмэд2, Д.Самбуупүрэв3, Д.Соёлмаа4, Г.Амарсанаа5

1 Хавдар Судлалын Үндэсний Төв, 2 Анагаах Ухааны Хүрээлэн, 3 Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар

 
Абстракт

Study on cost effectiveness of early  detection and treatment of common cancers in mongolia

Introduction:

Cancer is the second leading cause of mortality in Mongolia. Liver, stomach, lung, esophagus, cervical and breast cancers are most common and constitute over 80% of total cancer morbidity.70% mortality in the world registered in developing countries where there are no national cancer prevention programs and lack of related budget. Because there were no studies done to assess the cost effectiveness of cancer prevention and treatment programs implemented in our country we decided to perform this study.

Aim:

To assess cancer incidence, prevalence, mortality in recent years, and evaluate cost effectiveness of early detection of cancer in Mongolia.

Objectives:

- To determine cancer incidence, prevalence, mortality in years 2000-2008

- To check cost effectiveness of early cancer detection methods currently used in Mongolia.

- To compare early detection vs. treatment cost.

Methods:

1. We used cost effectiveness assessment tool to analyze the data.

2. Cancer morbidity, mortality, diagnostic tests used was assessed using data of 30000 patients treated at National

Cancer Center of Mongolia between years 2003-2007.

3. Early diagnosis cost and cost per patient /1 day hospital stay was assessed using data of 1974 patients treated

at NCC.

Results:

We analyzed the trend of common cancer prevalence incidence and mortality between years 2000-2008. We also calculated the cost of early cancer diagnosis as well as treatment costs per patient. Comparisons were made on cancer prevention, early diagnosis cost vs. late diagnosis and treatment using data we obtained at NCC.

Conclusion:

1. Cancer statistics is rising steadily since 2000. Cancer prevalence is up to 418 in 2008 from 289 in 2000. In the past 8 years cancer incidence has risen from 119 to 160.0 (per 100.000 population), and cancer mortality has increased from 92 to 114 (per 100.000 population) respectively.

2. As of 2008, liver cancer incidence was 85.1/100000, stomach 24.1/100000, esophagus 11.3/100000, lung 13.2/100000, cervical cancer 15.5/100000, breast 3.6/100000, respectively.

3. During years 2004-2008 liver cancer made 37% of total cancer, stomach 15%, cervical cancer 9%, lung 8%, breast 2% respectively. These cancers comprise 80% of total cancers detected.

4. 70% of cancer was detected in its late stage.

5. Cost of treatment and diagnosis was assessed and the results displayed on tables 1, 2, 3 comparisons of prevention, early diagnosis vs. late diagnosis, treatment, were made using the data we obtained.

Үндэслэл

Сүүлийн жилүүдэд Дэлхийд жил бүр 10 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж нийтдээ 20 сая хүн хорт хавдраар шаналж байгаагийн зэрэгцээ дэлхийн

хүн амын нийт нас баралтын 12%- ийг хорт хавдар эзэлж байгаагийн талаар ДЭМБ-аас мэдээлж байна. ДЭМБ-ын тайланд сүүлийн 20 жилийн хугацаанд

хорт хавдар өвчний нас баралт жилээс жилд нэмэгдсээр 10 саяд хүрч эрчимтэй нэмэгдэж байгаа нь хорт хавдрыг эрт илрүүлэх талаар зохистой арга хэмжээ авахгүй бол ирэх 10 жилд хорт хавдрын нас баралт 84 саяд хүрэх ” аюул” бодитой байгааг дурджээ (Cancer Control, WHO Policies and managerial guidelines). Мөн дэлхийн хүн амд уушиг, хөх, бүдүүн/шулуун гэдэс, ходоод, түрүү булчирхайн хорт хавдар илүүтэй тохиолдож байгаа бөгөөд эрэгтэйчүүдэд

уушиг, түрүү булчирхай, ходоодны эмэгтэйчүдэд хөх, умайн хүзүү,  бүдүүн/шулуун гэдэсний хорт хавдар зонхилон тохиолддог байна (The Cancer Atlas, 2006). ДЭМБ-ын судалгаагаар хорт хавдраар нас барж байгаа хүмүүсийн 70% нь хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөргүй, эдийн засгийн нөөц бололцоо багатай буурай оронд тохиолож байгаагийн зэрэгцээ хорт хавдартай хүмүүсийн 1/3-г урьдчилан сэргийлэх, 1/3-г эрт илрүүлж төгс эмчлэх боломжтой тохиолдол байдгийг тогтоосон байна (Cancer Control, WHO Guide for Effective

Programmers, 2002). Монгол улсад хорт хавдар нь хүн амын нас баралтын 2-р шалтгаан болж байна. Манай улсад элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүү, хөхний хорт хавдар нийт хорт хавдрын өвчлөлийн 80%ийг эзэлж байгаа бөгөөд хорт хавдрын өвчлөл, нас баралт энэ байдлаар нэмэгдвэл 10 жилийн

хугацаанд 2 дахин өсөх хандлагатай байна. Гэтэл манай оронд хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах талаар ялангуяа хорт хавдрын эрт илрүүлэлт, эмчилгээний зардал хир оновчтой байгаа талаар хийгдсэн судалгааны ажил байхгүй байгаа нь энэ судалгаанны ажил хийх үндэслэл болсон юм.

Зорилго

Монголд оронд тохиолдож байгаа хорт хавдрын өвчлөл нас баралтын түвшинг тогтоож, эрт илрүүлэлтийн эдийн засгийн үр ашгийг судлах.

Зорилт

1. Хорт хавдрын өвчлөл нас баралтын түвшинг тогтоох /2000-2008/

2. Монголд зонхилон тохиолдох хорт хавдрыг эрт илрүүлэхэд хэрэглэж буй аргуудын эдийн засгийн үр дүнг судлах.

3. Хорт хавдрыг эрт илрүүлэлт, эмчилгээний өртгийг харьцуулах тооцох

Материал, аргазүй

1. Судалгааг бичиглэл судалгааны арга болон эрүүл мэндийн эдийн засгийн “Зардлын үр ашгийн шинжилгээ” өртөг зардлыг тооцох аргачлалаар хийв.

2. Хорт хавдрын өвчлөл нас баралтыг ХСҮТ-ийн 2003-2007 оны дүн бүртгэлийн 30,000 хүний материалд тулгуурлан ДЭМБ-аас баримталж буй хорт хавдрыг эрт илрүүлэх,оношлох стратегийг тодорхойлох аргаар тооцоолов.

3. Хорт хавдрыг эрт илрүүлэх оношлоход хэрэглэгдэх байгаа өртгийг дундачлан гаргаж, эмчилгээний ор хоногийн зардлыг ХСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн1974 өвчний түүхэнд судалгаа хийж өртгийг тооцов.

Хэлцэмж

ДЭМБ-аас хавдартай тэмцэх стратегийг тодорхойлж үзэхдээ урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, төгс эмчилгээ, хөнгөвчлөх тусламж гэсэн үзүүлэлтүүдийг харгалзан үзэж умайн хүзүү, амны хөндий, залгиур, бүдүүн гэдэс, төвөнх, хөх зэрэг 8 байрлалын хавдрыг эрт илрүүлэх буюу скриниг хэрэгжүүлсэнээр харин элэг, ходоод, уушгины хавдрыг эрт оношлож чадвал төгс эмчлэх боломжтой байдаг талаар зөвлөжээ. (Cancer Control, WHO Guide for Effective Programmes) Бидний судалгаагаар манай оронд хорт хавдрын эрт илрүүлэлт муу байгаагаас хорт хавдрын эмчилгээ өндөр өртөгтэй тодорхойлогдлоо. Энэ нь хавдрыг эрт илрүүлэх менежментийг боловсронгуй болгож улсаас жил бүр төсөвлөн олгодог хөрөнгийн хэмжээг бодит байдалд хир тохирч байгааг шийдвэр гаргагчид анхаарах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Мөн хорт хавдрын эрт илрүүлэлт, эмчилгээний зардлыг олон улсын түвшинд мөрдөгдөж байгаа өртөгтэй ойртуулах стратеги боловсруулж практикт

нэвтрүүлэх цаг болсоныг илтгэж байна.

Дүгнэлт:

1. Манай оронд хорт хавдрын тархалтын түвшин 2000 онд 289,7(100000 хүн амд) 2008 онд 418,3(100000 хүн амд) болж өвчлөлийн түвшин 2000 онд 119,3 (100000 хүн амд) байсан бол 2008 онд 160,0 (100000 хүн амд) болж нас

баралтын түвшин 2000 онд 92,3 (100000 хүн амд) байсан бол 2008 онд 114,0 (100000 хүн амд) болж тус тус өссөн байна.

2. Манай оронд 2008 оны байдлаар элэг (58,1/100000 хүн амд )ходоод (24,1/100000 хүн амд), улаан хоолой (11,3/100000 хүн амд), уушиг (13,2/100000 хүн амд) умайн хүзүү (15.5/100000 хүн амд), хөх (3.6/100000 хүн амд) гэсэн 6 төрлийн хорт хавдар зонхилон тохиолдож байна.

3. Манай оронд( 2004-2008 он) хорт хавдрын 37%-ийг элэг,15%-ийг ходоод, 9%-ийг умайн хүзүү,8%-г уушиг,8%-г улан хоолой,2%-г хөхний хорт хавдар тус тус байгаа ба эдгээр хавдрууд нь нийт бүртгэгдсэн хорт хавдрын 80%-г эзэлж байна.

4. Манай оронд бүртгэдсэн нийт хорт хавдрын 70 гаруй хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байна.

5. Манай улсад элэгний хорт хавдрыг илрүүлэхэд 64,000 төг, ходоод, улаан хоолойн хорт хавдрыг илрүүлэхэд 43,000төг, умайн хүзүү хорт хавдрыг илрүүлэхэд 15000 төг, хөх хорт хавдрыг илрүүлэхэд 23000 төг, элэгний хорт хавдартай нэг өвчтөнийг эмчлэхэд 100,654,75төг, ходоодны хорт хавдартай

нэг өвчтөнийг эмчлэхэд 88,259,63 төг,умайн хүзүү хорт хавдартай нэг өвчтөнийг эмчлэхэд 58,616,43 төг, хөх хорт хавдартай нэг өвчтөнийг эмчлэхэд 47,321,07төг тус тус зарцуулж байна.

Ном зүй

1. Д.Баярсайхан, Эрүүл мэндийн үндсэн багц үйлчилгээний зардлыг тооцохьсанхүүжүүлэх аргачлал, “Эрүүл мэндийн эдийн засаг”, УБ,1995 х.15-16
3. “Өртөг тооцох үндсн ойлголт, зарчмууд” Эмнэлгийн тусламж үйлчилгээ/ Бүтээгдэхүүний өртөг тооцох (Гарын авлага) Улаанбаатар, 2006, х.3-9
4. “Burden of Cancer” National Cancer Control Programmes,Policies and managerial guidelines, WHO, Geneva, 2002, p. 17-18
5. “Key message” Early Detection, Cancer Control, Knowledge into Action WHO Guide for Effective Programmes) 2007 p.2-3
6. “Major cancers” The Cancer Atlas, WHO, 2006, p.44
7. Method of Cervical Cancer Prevention” Planning and Implementing Cervical Cancer Preventionand Control Programs, WHO, A Manual for managers Geneva 20045. P.
8. Health indicators 2000-2008, MOH, IAGM.
9. “Cancer prevention” Cancer Epidemiology: Principles and Methods, IARC, Lyon,1999, p.355
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Я. Эрдэнэ-Очир


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1985
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК