Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2009, (10)
Нянгийн гаралтай үтрээний үрэвсэлтэй эмэгтэйчүүдээс үтрээний лактобацилл илрүүлсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

Б.Отгонжаргал 1, Д.Шинэбилэг 2, В.Наранцэцэг 2, Ш.Булган 3 , Б.Должинсүрэн 3, Н.Баттуяа 3, Ч.Баттогтох 1

1 ЭМШУИС, Био-АС, Бичил амь-Дархлаа судлалын тэнхим
2’’Амьдралын босго’’ сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв
3 Yonsei-Найрамдал эмнэлэг, эмэгтэйчүүдийн тасаг
 
Абстракт

Үтрээний олон давхар хучуур эсийн бүтэц, үйл ажиллагааны онцлог гормон зохицуулалтын мөчлөгт дасан зохицсон бичил биетнийг үтрээний хэвийн бичил биетэн гэнэ. Лактобацилл нь үтрээний хучуур эсэд агуулагдаж байгаа гликогенийг задлаж, сүүний хүчил үүсгэснээр үтрээний хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулж байдаг. Гэвч янз бүрийн хүчин зүйлсийн нөлөөллөөр үтрээний экотэнцвэрт байдал алдагдаж халдварт өртөмхий болдог. Иймээс бид үтрээний өвөрмөц бус үрэвсэлтэй буюу тохиолдлын болон хяналтын эрүүл бүлэгт үтрээний хэвийн бичил биетнийг өсгөвөрлөж, өсгөвөрлөгдсөн омгуудад бодисын солилцооны идэвхийг тодорхойлох зорилго тавин ажилласан. Бид судалгаандаа эрүүл бүлгийн 1 100, нянгийн гаралтай үтрээний үрэвсэлтэй 50 нийт 1 150 эмэгтэйг хамруулсан. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн шинжлэгдэхүүнээс 12 12 5-д нь лактобацилл өсгөвөрлөгдсөн. Эрүүл бүлгийн 100 эмэгтэйн үтрээнээс 93 (93%), нянгийн гаралтай үтрээний үрэвсэлтэй 50 эмэгтэйн үтрээний сорьцны 32 (64%)-д нь лактобацил өсгөвөрлөгдлөө. Өсгөвөрлөгдсөн 12 12 12 5 омгийг уламжлалт аргаар ялган дүйж омог тус бүрийн сүүний хүчил үүсгэх идэвх болон устөрөгчийн хэт исэл үүсгэх идэвхийг тодорхойллоо. Сүүн хүчлийн нянгийн хүчил үүсгэх идэвхийг дижитал рН метрээр хэмжиж үзэхэд эрүүл бүлгийн эмэгтэйчүүдээс ялгасан омгуудын рН-ийн дундаж 4.2±0.6 байсан бол үтрээний өвөрмөц бус үрэвсэлтэй бүлгийн рН-ийн дундаж 5.2±1.1 байлаа. Устөрөгчийн хэт исэл үүсгэх идэвхийг тодорхойлох туршилтын дүнгээр эрүүл бүлгийн эмэгтэйчүүдийн сорьцноос өсгөвөрлөгдсөн лактобациллын 57 (61.3%) нь H2O2 ялгаруулдаг омог, 8 (8.6%)-д нь дунд зэрэг, 28 (30.1%) нь ялгаруулдаггүй байсан бол үтрээний өвөрмөц бус үрэвсэлтэй эмэгтэйчүүдээс авсан сорьцноос өсгөвөрлөгдсөн лактобациллын 8 (25.0%) нь H2O2 ялгаруулдаг, 6 (18.8%) нь дунд зэрэг, 18 (56.3%) нь ялгаруулдаггүй омог байлаа (р<0.001). Бидний судалгааны дүнгээр судалгааны бүлгүүдэд лактобациллын өсгөвөрлөгдөх хувь ялгаатай байна. (p<0.001) Үтрээний өвөрмөц бус үрэвсэлтэй эмэгтэйчүүдийн үтрээнээс ялгасан лактобациллын омгуудын сүүний хүчил үүсгэх (p<0.001), устөрөгчийн хэт исэл үүсгэх чадвар (p<0.001) эрүүл бүлгийн эмэгтэйчүүдээс ялгасан омгуудаас бага байлаа.

Lactobacillus are the dominant bacteria of healthy reproductive age women in vagina. They are gram-positive bacilli that can produce various compounds with microbicidal properties including lactic acid, bacteriocines and hydrogen peroxide. Lactobacilli play an important role in the homeostasis of the normal vaginal flora by producing lactic acid and H2O2. An absence of lactic acid and H2O2-producing Lactobacillus species thus could allow an overgrowth of catalase-negative, anaerobic organisms, such as those found in high concentrations among women with bacterial vaginosis. In this study enrolled 1 100 healthy women and 50 women with bacterial vaginosis which were classified by Nugent criteria. Lactobacillus species were cultured from 93% (93) of healthy women and 64% (32) of women with bacterial vaginosis. We compared lactic acid and H2O2 producing ability of the Lactobacillus strains in 125 cultured samples. Lactic acid producing abilities of strains were determined by pH measuring method. The average level of pH induced by lactobacilli strains were 4.2±0.6 among the healthy women samples and 5.2±1.1 in samples from women with bacterial vaginosis. Lactobacillus species of women with or without bacterial vaginosis were classified as strong, medium, negative H2O2 producers. The percentage of classified strains were strong 61.3% (57), medium 8.6% (8), negative 30.1% (28) among healthy women and strong 25% (8), medium 18.8% (6), negative 56.3% (18) among women with bacterial vaginosis. Our results point out that Lactobacillus species which isolated from healthy women show higher biochemical activity (lactic acid and H2O2 producing ability) than women with bacterial vaginosis.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1802
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК