Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(3)(25)
Уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг гурван үрийн танг мөхлөг эмийн хэлбэрт оруулах судалгаа
( Судалгааны өгүүлэл )

П.Алтантуяа 1, Д.Даваадагва 2

1-2 ЭМШУИС, Эм Зүйн Сургууль

 
Абстракт

Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг гурван үрийн тан тус найрлага нь сэрүүн чанартай, цусны халууныг арилгах, муу цус болон тамирын цусыг ялгахад эрт дээр үеэс өргөн хэрэглэж ирсэн тан эм юм. Гурван үрийн тан эмийн хэлбэрийг боловсронгуй болгож, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэ эмийн хэлбэрт оруулах боломжийг судлах зорилгын хүрээнд энэхүү ажлыг хийж гүйцэтгэв. Судалгаанд манай оронд хэрэглэгддэг Энэтхэг болон Хятад түүхий эдүүдийг ашиглан 2 2 төрөлийн тан эмийг гарган авсан.Бид гурван үрийн тангийн хэлбэрийг боловсронгуй болгож, хэрэглэхэд дөхөм болгох үүднээс дээрх бэлтгэсэн ГҮТ-1, ГҮТ-2 тус бүрийг уламжлалт аргаар хандлан өтгөн ханд гарган авсан ба түүнийг нарийн нунтагласан гурван үрийн тан болон тохирох туслах бодистой мөхлөгжүүлэн 6 төрлийн мөхлөг эмийг гарган авсан. Туслах бодисоор сүүний сахарыг /лактоз/, сахароз сонгон авсан болно. Тан болон мөхлөг эм бүрийн технологийн шинж чанарыг харьцуулан судлав. Гарган авсан мөхлөг эмийн чанарын шалгуур үзүүлэлтийг гурван үрийн тан эмийн улсын стандарт, ОХУ-ын болон бусад орны фармакопейн аргачилалын дагуу тодорхойлов.

Three seeds drug, used in Mongolian traditional medicine, has freezing future and aimed to eliminate blood heating, separate bad blood and have been used since ancient time. Purpose of this study is to make three seeds drug into granular from of new medicine in compliance with modern requirement. In the study has extracted 2 types of medicines drug using Indian and Chinese raw materials. In order to improve the form of three seeds drug and make it easy to use we have prepared above GUT-1, GUT-2 by using traditional extraction method and developed thick extraction and mixed with milled and powdered three seeds drug and related compounds and prepared 6 types of granule medicine. As related compounds were selected milk sugar /lactose/ and saccharose. Also studied and compared technological properties of each drug and granular medicine. Medicinal requirement features of the granular medicines were determined in accordance with state standard for the three seeds drug, National Pharmacopeia of Mongolia, pharmacopeia methods of Russia and other countries. Key word: Three seeds, thick extraction, granule, standardization

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 558
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК