Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(3)(25)
Уушгины агааржилтын далд хэлбэрийн алдагдлыг метахолиноор өдөөх сорилоор илрүүлэх нь
( Судалгааны өгүүлэл )

Б.Баяр-Өлзий 1, Б.Оюунцацрал 1, Б.Золбаяр 2, С.Мөнхбаярлах 1

1 ЭМШУИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Эрүүл ба Эмгэг физиологийн тэнхим
2 ЭМШУИС-ийн Технологийн Сургуулийн Суурь Шинжлэх Ухааны Тэнхим
 
Абстракт

Дэлхийн дахинд гуурсан хоолойн багтраа өвчний тархалт 4-10% байгаа бөгөөд жил бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгаагсудлаач (Wang DY 2 2002) тогтоожээ. Солонгос улсад насанд хүрэгсдийн дунд багтраа өвчний тархалт асуумжаар 14.8% метахолиноор өдөөх сорилоор 8.6% тархалттай байгааг Hey-Ryun Kang, Kim SH, Kim TB(2002) тэмдэглэжээ. Манай орны хувьд амьсгалын замын харшлын тархалт сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж байна. Арга зүй: Судалгаанд ДЭМБ-ийн Амьсгалын замын архаг өвчний тархалт тогтоох протокол (WHO Protocol for Assessment of Prevalence of Major Respiratory Diseases 2004) болон GINA 2003, GOLD 2005, ECRHS 2007 асуумжийг хамруулсан хувилбар асуумж боловсруулан нийт 1 183 өвчтөнөөс судалгаанд 64 хүн хамруулав. Арьсны сорилыг манай оронд харшил зонхилон үүсгэдэг 36 төрлийн аэроаллергеныг (AllergyLabs USA) сонгон арьс хатгах сорилын аргаар хийв. Уушигны агааржилтын үйл ажиллагааг FEV1, FVC, PEF, FVC/FEV1 үзүүлэлтүүдээр Финлянд улсын (Spirostar USB,Spiro2000 2 2.1 softwareMedikro OY) спирометрээр тодорхойлж хянасан. Метахолиноор өдөөх сорил хийхдээ метахолины 2 2.5мг/мл болон 2 25 мг/мл тунгаас 5 шатлалт утлагыг (Spira electro 2 2 dosimeter, Finland)хийж утлага тус бүрийн өмнө ба дараа FEV1 үзүүлэлтийг тодорхойлон зөрүү нь 2 20-иос дээш хувиар буурсан тохиолдолд шинжилгээний хариу (+) гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдагсадын 54% нь намрын улиралд 1 19% нь зуны улиралд гуурсан хоолойн багтралын шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандаж байгаа нь хүйтэн сэрүүн цаг агаар болон хог ургамлын харшлын үед илүү нөлөөлж байна (P < 0.05). Спирометрийн шинжилгээгээр уушигны агааржилт нь хэвийн боловч гуурсан хоолойн бөглөрлийн эмнэл зүйн шинж тэмдэг илэрч буй судалгаанд хамрагдагсдын метахолиноор өдөөх сорилын өмнөх FEV1 (эрэгтэй 3.5±0.5л, эмэгтэй 2.9±0.5л) болон дараах FEV1 (эрэгтэй 3.0±0.5л, эмэгтэй 2.6±0.5л) хүйсний хувьд ялгаагүй статистикийн ач холбогдол бүхий буурч байна. Метахолиноор өдөөх сорилын дараах FEV1үзүүлэлт -20% хүртэл буурч далд хэлбэрийн астма оношлогдсон хуримтлал тун нь (2537±17 мкг) байв. Дүгнэлт: 1 1. Судалгаанд хамрагдагсдын насны бүлгээс үл хамааран метахолины хуримтлалын хэмжээ ихсэх тусам FEV1 үзүүлэлт багасан гуурсан хоолойн хэт урвалж байдал илэрч байна. 2 2. Гуурсан хоолойн хэт урвалж байдлын сэдрэлтэд хүйтэн, сэрүүн цаг агаар (судалгаанд хамрагдагсдын 76.8% нь намар, өвлийн улиралд) нөлөөлж байна (p<0.01)

Researchers Wang DY and others mentioned the prevalence of bronchial asthma is 4-10% in whole of the world and it is increasing year by year (2002).In 2010, Mongolian and Japanese researchers’ joint study were defined prevalence of asthma was 4.8% and allergic rhinitis was 24% among adult population of Ulaanbaatar city. (Munkhbayarlakh.S, Makino.S et al 2011).The level of air pollutants NO2, SO2, PM20were significantly increased in the air of Ulaanbaatar city in the last 5 years (Enkhjargal G, Enkhmaa S et al 2011). In this time, one of the most important problem is to early diagnosis of asthma and detect hyper-reactivity of airways and their some risk factors.
We were interviewed 184 subjects with following questionnaires WHO Protocol for Assessment of Prevalence of Major Respiratory Diseases 2004, GINA 2003, GOLD 2005, ECRHS 2007 and selected 64 subjects. We were used 36 aeroallergens (AllergyLabs USA) for skin prick test. The lung ventilation function was defined FEV1, FVC, PEF, FVC/FEV1 parameters of spirometer test (Spirostar USB, Spiro2000 2.1 software Medikro OY). metacholine challenge test were done by 5 steps nebulization method (Spira electro 2 2 dosimeter, Finland) with 2 2.5 and 25 mg/ml concentration of metacholine. The positive result was over 2 20% of decrease post FEV1 than pre FEV1. 54% out of all subjects were diagnosed bronchial hyperreactivity in the winter season and 1 19% of all subjects in the summer season and the season is one of risk factor of asthma (P < 0.05). The post FEV1 (male 3.0±0.5l, female 2.6±0.5l) was statistically significant decreased than pre FEV1 (male 3.5±0.5l, female 2.9±0.5l) by metacholine challenge test of subjects with asthma like symptoms without changes on spirometer measurements. 76.8% out of all subjects had serious symptoms in the end of autumn and winter and the cold and cool season is one of the most important risk factors of bronchial hyper-reactivity.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 785
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК