Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(2)(24)
Ахмад настны бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурд түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Н.Эрдэнэбат1, Н.Бат-Эрдэнэ1, С.Одсүрэн1, Л.Мөнхтулга2, Э.Одхүү3, Ж.Мөнхцэцэг3, М.Мөнхзол3, Т.Ариунаа4,

1Эрүүл ба Эмгэг Физиологийн тэнхим магистрант

2ЭМШУИС Эрүүл мэндийн Технологийн сургууль

3ЭМШУИС  Био-Анагаахын Сургууль

4ЭМШУИС, Бөөр судлалын тэнхим

 
Абстракт

Удиртгал: Хүний нас ахих тусам судас хатуурах үйл явц идэвхжин үүнийг дагалдан эрхтэн системийн цусан хангамж тодорхой хэмжээгээр алдагдан үйл ажиллагаа өөрчлөгддөг. Насжилттай холбоотойгоор бөөрний судасны булчинт давхрага хатингаршин, хялгасан судасны суурийн мембран зузаарч бөөрний цусан хангамж алдагдсаны улмаас түүдгэнцрүүд холбогч эдээр солигдон үйл ажиллагаатай түүдгэнцрийн тоо цөөрснөөр түүдгэнцрийн шүүлтийн хурд буурдаг байна.

Зорилго: Ахмад настны бөөрний үйл ажиллагааг түүдгэнцрийн шүүлтийн хурдыг (тТШХ)-г тооцоолон үнэлж түүнд судасны уян хатан чанарыг илтгэгч зүрх-шагайн судасны индекс (ЗШСИ) болон  өөх тосны зарим үзүүлэлтүүд хэрхэн нөлөөлж буйг судлах

Материал арга зүй: Судалгаанд Улаанбаатар хотын зургаан дүүргийн өрхийн эмнэлгүүдээс эрүүл мэндийн нэг, хоёрдугаар бүлгээс санамсаргүй түүврийн аргаар сонгож авсан нийт 400 ахмад настан хамрагдсан. Судалгаанд хамрагдагсдын бөөрний үйл ажиллагааг үнэлэхдээ Cockcroft-Gault-ын томъёо (1976 он) ашиглан тодорхойлов. Судасны уян хатан чанарыг илтгэгч зүрх-шагайн судасны индексийг Vasera VS-1000 (Fukuda Denshi Co.ltd., Tokyo, Japan) багажаар тодорхойлсон. Ийлдсийн өөх тосны зарим үзүүлэлтийг бүрэн автомат анализатор (CLINDIAG FA-300) ашиглан тодорхойлов.

Үр дүн: ЗШСИ нь тТШХ-тай урвуу (r=-0.226, p<0.01), настай шууд (r=0.446, p<0.01) байсан ба тТШХ буурахад нөлөөлж буй зарим хүчин зүйлийг шугаман регрессийн аргаар шинжилж үзэхэд нас (β=-0.315, p<0.01) ЗШСИ (β=-0.212, p<0.01) байгаа нь насжилт болон судас хатуурах үйл явц нь бөөрний үйл ажиллагаа буурахад нөлөөлж буйг илтгэж байна.

Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын бөөрний үйл ажиллагаа буюу тТШХ буурахад насжилт, ЗШСИ болон өөх тосны үзүүлэлтүүд бодит нөлөө үзүүлж байна. Энэ нь хүний нас ахих тусам судасны эндотелийн үйл ажиллагаа хямарч цаашид бүтэц өөрчлөгдөх улмаар бөөрний үйл ажиллагаа ТШХ буурахад хүргэж болохыг харуулж байна.

BACKGROUND: As human age, the process of arterial stiffness occurs rapidly, which later results in malfunction and change in the blood circulation. Moreover, muscular layer of renal artery stiffnes, capillary membrane thickens, and blood circulation in kidney slows. As a result, number of functioning glomerulus declines and are replaced with connective tissues, which then leads to slow glomerular filtration rate.

AIM: The purpose of this study was to determine the correlation of cardio-ankle vascular index (CAVI) and other fat-related factors to estimated glomerular filtration rate (eGFR) in renal function of elderly population.

materials and METHODS: In accordance with Mongolian nationwide Human Longevity Study, 400 elderly subjects were examined in Ulaanbaatar city area. Renal function was evaluated by the estimated GFR using Cockcroft-Gault formula.  CAVI was calculated automatically from the pulse volume record, blood pressure and the vascular length from heart to the ankle with Vasera VS-1000. Serum lipid profiles were evaluated by fully automatic analyzer (CLINDIAG FA-300).

RESULTS: CAVI was significantly correlated with age (r=0.426., p<0.01) and negatively correlated significantly with eGFR (r=-0.226, p<0.01). Linear regression analysis showed that age (β=-0.315, p<0.01) and CAVI (β=-0.212, p<0.01) were occurred with progressive deterioration of renal function.

CONCLUSION: CAVI was independently correlated with eGFR indicating that renal function is associated with arterial stiffness in the Ulaanbaatar city elderly population. It is shown that with aging arterial endothelium function fails and glomerular filtration rate slows significantly.

 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 467
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК