Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(2)(24)
Гавал тархины хүнд гэмтлийн эмгэг судлалын онцлогийг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Д. Долгормаа1, Х. Батбаяр2, Э. Баярмаа3

1 ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс

2 ЭМШУИС, АУС, ЭСШЭТэнхим

3 ЭМШУИС, Био-АС, Биологи-Гистологийн тэнхим 

 
Абстракт

Манай орны нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны гуравдугаарт осол гэмтлийн нас баралт байсаар байгаа өнөө үед гавал тархины гэмтлийн улмаас нас барсан тохиолдлуудын эмгэг судлалын онцлогийг судалсан дорвитой ажил хийгдээгүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон юм. Бид Улаанбаатар хотын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  Шүүх Эмнэлгийн Шинжилгээний Хэлтэс (ШЭШХ)  болон Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд (ГССҮТ) 2011-2012 онд нас барсан 2394 тохиолдлоос гавал тархины гэмтлийн улмаас нас барсан 184 тохиолдолыг  тусгай боловсруулсан асуумжийн дагуу түүвэрлэн авч,  ретроспектив судалгааг хийж, үр дүнг экстенсив үзүүлэлтээр тодорхойлов.

Бидний судалгаанд хамрагдсан 184 тохиолдолд 152(83%) нь эрэгтэйчүүд, 32(17%) нь эмэгтэйчүүд, хүйсийн харьцаа 4:1 байсан бөгөөд 40-49 насныхан 53 (28.8%) дийлэнх хувийг  эзэлж байв (дундаж наслалт 42). Бидний судалгааны үр дүнгээс үзвэл манай орны нөхцөлд тохиолдож буй гавал тархины гэмтлийн тэргүүлэх шалтгаанд 125(67,93%) тохиолдол нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл тодорхойлогдлоо. Эмгэг судлалын онцлогоор нь авч үзэхэд шинж нь 158(85.87%) тохиолдол нь хуйхны цус хуралт, 148(80.43%) тохиолдол  нь зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, 130(70.65%) тохиолдол нь гавал ясны хугарал, 125(67.93%) тохиолдол нь тархины эдийн няцрал, 84(45.65%) тохиолдол нь хатуу хальсан доорхи цусан хураа, 39(21.2%) тохиолдол нь хатуу хальсан дээрхи цусан хураа тус тус илрэв.  

Background of research work: For our country in the last 10 years death due to accident and trauma occupies the third place after cancer for case mortality of population of Republic of Mongolia. For our country death due to accident and trauma still becomes the leading cause, nowadays research which studied case mortality due to accident and trauma hasn’t been studied, this became background of our research work.

Purpose of research work:  To study cause and peculiarity of pathology of case mortality due to skull and brain trauma, in the condition of our country and to consider the result.

Objective of research work: 

1.       To  study the cause, age, sex and intoxication of skull and brain trauma.

2.       To define peculiarity of pathology case mortality due to skull and brain trauma.

Material and methodology:

We did prospective study in 2394 case material with 32 file of documents of an autopsy of case mortality of skull and brain of forensic medicine and research department of national institute of forensic science. Statistical work out was done by extensive and intensive index and correlation coefficient.

Conclution :

1.       82% of case mortality due to skull and brain trauma in Ulaanbaatar was males, it occurred 28.8% at the age of 40-49, 73.3% had trauma cause and outside influence.

2.       In the peculiarity of pathology of skull and brain trauma, of scalp hemorrhagy was 85.9 %, subarachnoid hemorrhagy was 80.4%, skull bone fracture was 70.7% revealed more.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 601
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК