Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(2)(24)
Эмийн сангийн үйлчилгээний хүрээг тодорхойлох нь
( Судалгааны өгүүлэл )

Б.Бадамцэцэг1,  Карева Н.Н1, Л.Хүрэлбаатар2

1 Санкт-Петербургийн хими эм зүйн академи, ОХУ

2 “Монос” эм зүйн дээд сургууль, Монгол улс

 
Абстракт

Монгол улсын иргэн, айл өрх бүрт оршин суугаа байршил, нөхцөлөөс үл хамааран эрүүл мэндийн  болон эм зүйн тусламж, үйлчилгээгээр хангах нь төр засгийн нийгэм, эрүүл мэндийн салбарын томоохон бодлого юм.                                            Манай улс 1990 оноос зах зээл, нийгэм эдийн засгийн харилцаанд шилжин эрүүл мэндийн салбараас хамгийн түрүүнд чөлөөт зах зээлд шилжсэн нь  эм хангамжийн салбар, тэр дундаа эмийн сан юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1200 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаагаас 540 гаруй эмийн сан Улаанбаатар хотод байрладаг.                                                                                                                                    Бид судалгаагаараа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй  эмийн сангуудыг байршлаар нь ангилж тэдгээрийн давуу болон дутагдалтай талыг тодорхойллоо. Мөн нэгэн дүүргийн нутаг дэвсгэрт төвлөрөн байрласан эмийн сангуудын хоорондын зайг алхаагаар тодорхойлон,тэдгээрийн үйлчилгээний хүрээг Конверсын томъёог ашиглан илрүүллээ

 The medical and pharmaceutical care are not dependent on a residence of Mongolian citizens - one of biggest health and social policy of the country.                                          After 1991, the transition to free economical and market system developed health care sphere as well as pharmacies in our country. Nowadays, pharmacies in Mongolia have presented 1200, but over 540 of them located in Ulaanbaatar.                                                We studied a location of the pharmacies in Ulaanbaatar by supervision method, and defined classification by location, and we also studied radius service of pharmacies.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 689
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК