Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(1)(23)
“Био-анагаах судлаач” мэргэжлийн хөтөлбөрийн харьцуулсан судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Г.Ариунаа1, Д.Отгонбаяр1

1ЭМШУИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Алба

 
Абстракт

Америкийн Нэгдсэн Улсын Хөдөлмөрийн газрын судалгаагаар ажлын байрны тоо нь өсөн нэмэгдэж буй, хамгийн хэрэгцээт мэргэжлийн жагсаалтын нэгдүгээрт Био-анагаахын инженер мэргэжил оржээ. Тус судалгаагаар 2018 он гэхэд Био-анагаахын инженер мэргэжлийн хэрэгцээ 72 хувиар өсөх тооцоотой байна. 2012 оны байдлаар био-анагаахын инженер мэргэжлийн 82 төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгджээ. ЭМШУИС-ийн “Био-Анагаах судлаач” (Biomedical engineer) мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр нь 2000 онд батлагдан хэрэгжиж эхэлсэн ба 2010 онд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд ЭМШУИС-ийн “Био-Анагаах судлаач” (Biomedical engineer) мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг бусад орны сургалтын хөтөлбөртэй харьцуулах зорилгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвар ашиглан, олон улсад магадлан итгэмжлэгдсэн АНУ-ын 7 их сургууль, Иордан, Саудын Арабын их сургуулийн электрон сургалтын хөтөлбөрт баримтын дүн шинжилгээ хийлээ. Сургалтын агуулгын дунджаар 137.4±15.3 багц цаг, Врайтын их сургуульд хамгийн бага буюу 121 багц цаг, ЭМШУИС-д хамгийн их буюу 164 багц цаг байна. ЭМШУИС-ийн “Био-Анагаах судлаач” (Biomedical engineer) мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийн нийт агуулгын багтаамж бусад орны сургалтын хөтөлбөртэй харьцуулахад их байгаа бөгөөд нийгэм хүмүүнлэгийн ухааны хичээлүүд их, био-анагаахын инженерчлэлийн хичээлүүд бага цагийг эзэлж байна. Цаашид ЭМШУИС-ийн “Био-Анагаах судлаач” (Biomedical engineer) мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийн агуулгыг нарийвчлан судалж, бусад орны магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын сургалтын хөтөлбөрт агуулгын багтаамжийг ойртуулах шаардлагатай байна.

Biomedical engineering profession is listed in first by mostly required and accretive profession based on statistic data of Labor Department of USA.  By this data biomedical engineering profession is expected to grow a staggering 72 percent by 2018. As of 2012 there are 83 undergraduate programs in biomedical engineering and bioengineering accredited by the Accrediting Board for Engineering and Technology in the worldwide. Biomedical Engineering program of the Health Sciences University of Mongolia started in 2000 and accredited by National Accreditations Board in 2012. We have done comparative studies on Biomedical engineering program of the Health Sciences University of Mongolia and other biomedical engineering program. The study was designed cross sectional surveys of accredited biomedical engineering program, seven universities of the USA, Jordan and Saudi Arabia. The analysis of program shows that mean of credit hours over academic year is 137.4±15.3 credit hours, at least the 121 credit hours in Wright State university, but max credit hours in Health Sciences University of Mongolia is 164. The credit hours over academic year of the Biomedical engineering program, Health Sciences University of Mongolia and human and social science subjects are more than other countries programs, but conversely biomedical engineering topics are lesser than other countries programs. Further we have to determine the topics of the Biomedical Engineering program of the Health Sciences University of Mongolia and to bring close accredited programs for other countries.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1680
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК