Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(1)(23)
Амны салстын лейкоплаки өвчний тохиолдлыг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Г. Мөнх-Оюун1, Ж. Үржинлхам2

1НАСС-ийн НАЭ-ний тэнхимийн магистрант

2НАСС-ийн НАЭ-ний тэнхимийн багш АУ-ны доктор

 
Абстракт

Үндэслэл:  Амны салстын лейкоплаки нь амны салст үрэвсэж архагшин, хучуур эдийн эсүүд зузаарч эвэршдэг өвчин юм.1 Уг өвчин нь амны хөндийн нийт хавдрын урьдал өвчнүүдийн 85 хувийг эзэлдэг бөгөөд эмнэлзүйн судалгаанаас  харахад 5.2 жилийн дараа судалгаанд хамрагдагсдын 17.9 хувь нь хорт хавдарт шилждэг болох нь тогтоогджээ.2

Зорилго: Амны салстын лейкоплакийн эрсдэлт хүчин зүйлийг судлах

Арга аргачилал: Амны салстын лейкоплаки үүсэхэд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлсийг 3 бүлэг 49 асуулт бүхий асуумж, эмнэл зүйн  үзлэгийн тусламжтайгаар тогтоосон.

Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 55% нь эрэгтэй, 45% нь эмэгтэй, 65% нь 40-с дээш насныхан байлаа. Амны салстын лейкоплаки хэмээн оношлогдон судалгаанд хамрагдагсдын 65% нь тамхи татдаг, эдгээр хүмүүсийн 57% нь арав, түүнээс дээш жил тамхи татсан байна. 25% нь өдөрт арав ширхэг  тамхи татдаг хэмээжээ. Халуун ногооны хэрэглээний хувьд 55% нь халуун ногоог байнга хэрэглэдэг, 70% нь  архийг тодорхой хэмжээгээр  хэрэглэдэг байна. 15% нь чихрийн шижин өвчтэй, 55 % нь ямар нэг харшилтай, 60%  нь  гэдэс, ходоодны замын эмгэгтэй байлаа.  Судалгаанд хамрагдасдын 35% нь баруун зүүн завьжинд АСЛ гарсан ба зүүн агт араа орчим (20%), доод уруул (10%), хатуу тагнай(5%), доод шүдгүй түүшийн ирмэг (5%), дээх хэсгүүд хавсарсан(20%) байршилтай тохиолдож байна.

Дүгнэлт: Бидний судалгаагаар 40-с дээш насныханд лейкоплаки илүү тохиолдож(65%), тэдний 70 хувь нь тамхичид байна. Байршлын хувьд 2 завьжинд 35%, агт араа орчимд 20%, хавсарсан байршил 25%-тай байна.

Background: Oral leukoplakia is a white patch on the oral mucosa that represents approximately 85% of alloral precancers.1 Patients (17.9%) developed invasive cancer, with a mean malignant transformation period of 5.2 years.2

Objective: To assess risk factors associated and site distribution with oral leukoplakia.

Methods:  The study group was comprised of 11 man and 9 women with oral leukoplakia . To conduct assessment of oral leukoplakia risk factor through 49 questions composed of 3 groups coupled with oral examination.

Results:  Of the 20 patients. The average age of onset or initial recognition as well as entry into the study was 47 years (range, 21-73 years), and 65% were more than 40 years of age. 65% of these patients used tobacco and 57% of them smoked for more than 10 years. 25% of them smoked more than ten cigarettes per day. 55% always used spicy food, 70% used alcohol in different quantities. 15% suffered with diabetes and 55% has different types of allergies. 25% of the survey participants have internal organ complications. Luekoplakia occurred on two or more surfaces in 86% of the group. The buccal mucosa was the most common site occurring in  35% of the patients’. Followed by the tongue(10%), lip(10%), palate(5%), and mandibles alveolar ridge(5%).

Conclusion: These data indicate that those with oral leukoplakia were more likely to be older (40 years of age and older), more likely to ever, currently, or formerly used tobacco.

Keywords:

Oral leukoplakia; precancerous conditions; risk factors; mouth mucosa;

 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 658
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК