Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(1)(23)
Анагаахын оюутны бие хүний төлөвшил, мэргэжлийн чиг хандлагыг үнэлэх асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Оюунсүрэн Д1, Отгонцэцэг Д1, Ганцэцэг Т1, Хишигсүрэн З1, Дамдинжав Х1,  Сарантуяа Ц1Эрдэнэбаатар Д2, Одончимэг Д3, Баярмаа В3

1ЭМШУИС,АУС, 3Ариусахуйн Ертөнц” сэтгэлзүйн зөвлөгөө, заслын эмнэлэг, 3СЭМҮТ

 
Абстракт

Дэлхийд нэр хүнд бүхий анагаахын сургуулиуд нь элсэгчид болон суралцагч оюутныхаа бие хүний төлөвшил, сонгож буй мэргэжилдээ сэтгэлзүйн хувьд бэлтгэгдсэн байдал, мэргэжлийн үнэ цэнэ, эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад бэлэн  эсэх, мэргэжлийн чиг хандлагыг үнэлэх зорилгоор хувьчилсан болон бүлгийн ярилцлага зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү ярилцлага нь  ёсзүйн төлөвшил бүхий элсэгч ба суралцагчийг анагаахын сургуульд сонгон шалгаруулж, суралцах боломж олгох, улмаар өндөр боловсрол, ур чадвар, хандлага бүхий сайн мэргэжилтэн бэлтгэх үндэс болдог. Үйлчлүүлэгчдэд ээлтэй, эелдэг, итгэлтэй, шуурхай эрүүл мэндийн тусламжийн мэдлэг чадвартай, ёсзүйн хэм хэмжээг сайтар мөрддөг, эерэг хандлагатай эмчийг төгсгөн гаргах нь ЭМШУИС, АУС-ийн  сургалтын нэгдмэл хөтөлбөрийн эрхэм зорилго байдаг. Бид олон улсын нэр хүнд бүхий Анагаахын сургуулиудын жишгээр оюутнуудынхаа бие хүний төлөвшил, мэргэжлийн чиг хандлагыг үнэлэх ярилцлагын аргыг 6-р дамжааны оюутнуудын үнэлгээнд анх удаа хэрэглэсэн. АУС-ийн оюутнуудын бие хүн ба эмч, эмнэлгийн мэргэжлийн хандлага төлөвшлийг тогтоох, хөгжүүлэх, ёсзүйн алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх үүднээс  хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны суурь боловсрол олгох сургалтанд анагаахын ёсзүйн хичээлийн чанарыг сайжруулж, хөтөлбөрийн шинэчлэл хийх, улмаар  сургалтын чанарыг Номхон далайн бүс нутгийн анагаах ухааны сургуулиудын түвшинд хүргэх зорилгод энэхүү оюутан үнэлгээний арга нийцсэн ажил болсон юм. 

The top medical schools in the world have a traditional activity for many years, conducted individual or group interviews with their freshmen or their students and have evaluated their professional attitude, coping skill with tricky circumstance, professional values, psychological readiness to their future profession, and personal formation.    

Due to result of the interview, the medical schools have elected freshmen or students with personal ethical formation for flourish in medical field and to win respect or eligible prestige “One of Top Medical School, preformed the best quality professionals with high knowledge, good skill and attitude”.  Main goal of integrated curriculum of the School of Medicine, HSUM is to preformed physician with positive attitude, good ethical formation, and knowledgeably and skilled with organizing friendly, gentility, confident and dispatch health care for patients. We were first time conducted interview for evaluation of professional attitude and personal formation among undergraduate students in follow suit the top medical schools. It was one of expedience activities follow-up the quality of teaching of our school to level of medical schools in Western Pacific Region and to renew and to improve the bioethics curriculum for protecting  from ethical mistakes,  more developing or enhancing professional attitude or personal formation of our students.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 532
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК