Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(1)(23)
АХМАД НАСТАНД БӨӨРНИЙ ТҮҮДГЭНЦРИЙН ШҮҮЛТИЙН ХУРДЫГ СУДАСНЫ УЯН ХАТАН ЧАНАРЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБОН СУДАЛСАН НЬ
( Судалгааны өгүүлэл )

Н.Эрдэнэбат1, Н.Бат-Эрдэнэ1, С.Одсүрэн1, Э.Одхүү2, Т.Ариунаа3, М.Мөнхзол2

1Эрүүл ба Эмгэг Физиологийн тэнхим магистрант

2ЭМШУИС, Эрүүл ба Эмгэг Физиологийн тэнхим

3ЭМШУИС, Бөөр судлалын тэнхим

 
Абстракт

Удиртгал: Хүний нас ахих тусам судас хатуурах үйл явц идэвхжиж үүнийг дагалдан эрхтэн системийн цусан хангамж тодорхой хэмжээгээр алдагдан үйл ажиллагаа өөрчлөгддөг. Ялангуяа хүний амин чухал эрхтнүүд болох зүрх судас, бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж бөөрний архаг өвчин, зүрх судасны өвчнөөр өвчлөх эмгэгжамын чухал хүчин зүйл болдог хэмээн судлаачид тэмдэглэсэн байдаг.

Зорилго: Ахмад настанд түүдгэнцрийн шүүлтийн хурдыг (тТШХ) тооцоолон үнэлж, судасны уян хатан чанарыг илтгэгч үзүүлэлт болох зүрх- шагайн -судасны индекс (ЗШСИ)-тэй уялдуулан судлах.

Материал арга зүй: Судалгааг Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн өрхийн эмнэлгүүдээс эрүүл мэндийн нэг, хоёрдугаар бүлэгт хамаарагдах нийт 170 ахмад настныг оролцуулан хийв.  Судасны хөшүүн байдлыг илтгэгч (ЗШСИ)-г Vasera VS-1000 (Fukuda Denshi Co.ltd., Tokyo, Japan) багажаар тодорхойлсон. Судалгаанд хамрагдагсдын бөөрний үйл ажиллагааг үнэлэхдээ Cockcroft-Gault-ын томъёо (1976 он) ашиглан тодорхойлов

Дүгнэлт: Хүний нас ахих тусам бөөрний үйл ажиллагаа түүнийг илтгэгч үзүүлэлт болох түүдгэнцрийн шүүлтийн хурд буурдаг ба түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн нэг нь судасны уян хатан чанарын алдагдал буюу судас хатуурал байж болохыг харуулж байна.  

AIM: Recent studies have revealed that with human aging, the process of arterial stiffness occurs rapidly, which later results in malfunction and change in the blood circulation. It affects the functionality of the important organs such as heart and kidney, making it one of the main factors that lead to chronic kidney disease and cardiovascular disease. The purpose of this study was to determine the correlation between the estimated glomerular filtration rate (eGFR) and cardio-ankle vascular index (CAVI) and in Mongolian elderly population.

METHODS: In accordance with Mongolian nationwide Human Longevity Study, 170 elderly subjects were examined in Ulaanbaatar city area. CAVI was calculated automatically from the pulse volume record, blood pressure and the vascular length from heart to the ankle. Renal function was evaluated by the estimated GFR using Cockcroft-Gault formula.

RESULTS: The distribution of eGFR was as follows: 3 with eGFR (mL/min/1.73m2) > 90; 15 with eGFR 60-89; 101 with eGFR 30-59; 24 with eGFR 15-29. Linear regression analysis showed that CAVI was negatively correlated with eGFR. It was also apparent that CAVI occurred with progressive deterioration of renal function.

CONCLUSION: CAVI was independently correlated with eGFR indicating that renal function is associated with arterial stiffness in the Ulaanbaatar city elderly population.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 587
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК