Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 11(2)(30)
Атеросклерозтой титэм судсыг иммуногистохимийн аргаар шинжилсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

Г.Нандин, Д.Шинэ-Од, Б.Энхээ, А.Авирмэд, Э.Баярмаа, С.Энэбиш, М.Мөнхзол, Д.Уранчимэг, Д.Амгаланбаатар

Анатомийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
Эрүүл эмгэг физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эмгэг-Анатомийн тасаг
 
Абстракт
Монголчууд хэдийгээр хоол хүнсэндээ амьтаны гаралтай өөх тос, давс их хэрэглэдэг боловч цусны ийлдсэн дэх холестрины хэмжээ харьцангуй хэвийн тодорхойлогддог байсан. Харин сүүлийн жилүүдэд нийгмийн хүчин зүйлээс шалтгаалсан, зан үйл, явдал мөр өөрчлөгдөн, халдварт бус өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой титэм судасны
хатууралд өртөх нь их болжээ. Иймээс бид харьцангуй эрүүл болон титэм судасны эмгэгтэй хүмүүсийн титэм судасны ханын бүтцийг судлан, түүн дээр илрэх зарим
биомаркеруудыг судлахаар зорилоо. Судалгаанд нийт 21-74 насны 12 хүний цогцосноос титэм судасын гарган авч шинжилсэн. Титэм судасны ханын бүтцийг Гематоксилин-Эозин будаж, Ван-Гизон, 3 хромт Массон өвөрмөц будгийн аргаар бүтцийн эмгэг өөрчлөлтийг илрүүлэн харахад хатуурлын товруу, шинэ судасжилт, өөхөн талст үүссэн байгаа нь тодорхойлогдлоо. Иммуногистохимийн шинжилгээнд атеросклерозтой титэм судсанд анти-VCAM-1-аар мембраны эерэг, анти-VEGF- ээр эндотель эсийн бөөм, цитоплазм, мембраны маш сул эерэг, анти-PECAM-1-аар сөрөг, анти-LOX-1-ээр цитоплазм, мембраны сөрөг будалттай байлаа.
Although Mongolian people use as much animal fat and salt in the food, the level of cholesterol was determined relative as normal. But recently their life style changed by the influence of social factors and non infections disease quite increased including atherosclerosis. For this reason, we aimed to study the wall structure of coronary artery and to determine some biomarkers in the relatively healthy persons and coronary atherosclerotic patients autopsy. Twelve autopsies from 21- 74 aged cadavers were included in this study. All specimens were processed with Haematoxylin-Eozin stained and the change of coronary arterial wall structure was examined by the special staining with Van-Gizon, three chrome Masson. Then in the atherosclerotic plaques, neovascularization and fat crystals observed in the wall of the coronary artery with atherosclerosis. By the Immunohistochimical staining the presence of VCAM-1 was detected in the endothelial cell membrane, VEGF was slightly immunoreacted in the nucleus, cytoplasm and of endothelial cell membrane, but PECAM-1 and LOX-1 were not detected in the wall of injured coronary artery.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 325
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК