Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 11(2)(30)
Багтраа өвчний оноштой хэвтэн эмчлүүлэгсдийн эмийн харилцан нөлөөллийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Я.Цээлэй, М.Эрдэнэтуяа

Эмзүйн сургууль, ЭМШУИС

 
Абстракт
Эмийг зэрэгцүүлэн хэрэглэх явцад тэдгээрийн харилцан үйлчлэл янз бүрээр илрэн гардаг. Эмнэлгийн практикт хоёр буюу түүнээс дээш нэр төрлийн эмийг зэрэгцүүлэн хэрэглэх явцад нэг нэгнийхээ үйлчлэлийг нэмэгдүүлэх, сулруулах, эсвэл бүр үгүйсгэх чиглэлээр үр дүн гарахыг эмийн харилцан үйлчлэл гэж үздэг1. Судалгааны ажлыг 2012 онд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушгины эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлсэн нийт 2900 (2011 онд 1461, 2012 онд 1439) өвчтөний түүхээс Багтраа өвчний (J45) оноштой хэвтэн эмчлүүлсэн бүх хүний өвчний түүхийг түүвэрлэн авч, дескрептив чиглэлийн ретроспектив судалгаа хийлээ. Судалгааны дүнгээс үзэхэд багтраа өвчний оноштой хэвтэн эмчлүүлсэн нийт 110 хүмүүсээс 9 хүнд аминофиллиныг дипиридамолтой хавсарч хэрэглэсэн нь хоорондоо фармокодинамикийн хувьд үл нийцэх эмүүд байна. Мөн хамт хэрэглэхэд ноцтой харилцан үйлчлэл үзүүлэх нөлөөтэй тул аль болох өөр эмийг сонгон хэрэглэх юмуу байнгын хяналтын дор хэрэглэх заалттай 9 төрлийн эмийн хоршил хэрэглэсэн байсан бөгөөд аминофиллиныг ципрофлоксацинтай хамт хэрэглэсэн 4 тохиолдол, кларитромицинтай хамт хэрэглэсэн 5 тохиолдол байв. Багтраа өвчинтэй хүмүүсийн 92 тохиолдол буюу нийт өвчтөний 83,6 хувьд нь дексаметазоныг аминофиллинтэй хавсарч, нэг дуслын шингэнд хамт холиж хэрэглэсэн байгаа нь хяналттай хэрэглэх шаардлагатай эмийн хоршил бөгөөд дексаметазон нь аминофиллиныг үйлдлийг бууруулах нөлөө үзүүлэх боломжтой байна.
Aim of this study was to conduct a retrospective study on prescribing pattern of doctors among patients with Bronchial asthma who were treated in tertiary level hospitals of Ulaanbaatar. The retrospective study involved 110 in-patients randomly collected records, who were treated at III state hospitals, in 2012, with diagnosis asthma. The statistical data were analyzed by using Excel for Windows 2007 and SPSS 17.0. A research was made on the medicines of random 110 patients who hospitalized for the treatment of asthma in 2012, in order to study interactions between the medicines that used to treat asthma as main diagnosis and other concomitant disorders. 9 patients with asthma took Aminophylline applied with Dipyridamole in which incompatible pharmacodynamics appears, and then Aminophylline depresses the activity of Dipyridamole. Also these drugs are used together, when serious interaction can be appeared; thus one of these drugs must be changed with another as much as possible or some medicine combination for asthma treatment is referred as ‘must require constant control’ of physician. But, in the research, 9 types of serious medicine combinations were taken by respondents. The most serious combination of them were the combination of Aminophylline and Ciprofloxacin in which 4 cases, and the combination with Clarithromycin in which 5 cases. The most common usage of the combination which requires ‘constant control’ is combined from Aminophylline and Dexamethasone, 92 cases or 83.6% of total respondents used it. Particularly, using this combination via infusion is considered as serious administration method. In conclusion: The study results indicate that drug drug interactions might decrease effectiveness of asthma treatment.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 417
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК