Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 11(2)(30)
Үгийн санг сайжруулахад уншлагын ач холбогдол
( Судалгааны өгүүлэл )

Б.Гэрлээ, Г.Даваасүрэн, Д.Сумьяабаяр, Т.Туяа

Гадаад хэлний тэнхим, Био-АС, ЭМШУИС,

 
Абстракт
Манай сургалтын нэг зорилго бол гадаад хэл дээрх ном, хичээлийн материалыг хурдан ямар нэг хүндрэл бэрхшээлгүй ойлгож сурах юм. Тийм учраас бид энэ судалгаагаар их унших нь унших чадварт хэрхэн нөлөөлдөг мөн үгийн сан нэмэгдэхэд хэр ач холбогдолтой болон үүнд хандах оюутны хандлага ямар байхыг тогтоохыг зорисон. Судалгаанд ЭМШУИС-ийн НАС болон МУА-ын нэгдүгээр курсын 24 оюутан хамрагдсан ба намар бүр авдаг англи хэлний түвшин тогтоох шалгалтаар ахисан шатны (advanced level) группт хуваарилагдан хичээллэж байсан. Судалгааны үр дүнг хянахын тулд оюутныг хяналтын (12 оюутан) болон туршилтын (12 оюутан) гэсэн 2 бүлэгт хуваан судалгаанд хамруулан судалгааны эхэнд болон төгсгөлд унших чадвар болон үгийн сангийн мэдлэгийг шалгах сорил авсан. Мөн туршилтын талаарх оюутны хандлага ямар байгааг мэдэх зорилгоор асуумж ярилцлага явуулсан. Судалгаа эхлэхээс өмнө хяналтын болон туршилтын хоёр бүлгийн уншиж ойлгох чадвар болон үгийн сангийн мэдлэг ойролцоо байсан бол туршилт явагдаж дууссаны дараа хоёр бүлгийн аль алиных нь унших чадвар болон үгийн сангийн мэдлэг сайжирсан хэдий ч хяналтын бүлэгтээ харьцуулахад туршилтын бүлгийн унших чадвар болон үгийн сангийн мэдлэг харьцангуй илүү сайжирсан байна. Судалгааны төгсгөлд оюутны дунд асуумж явуулан боловсруулалт хийхэд нэмэлт юм унших нь тэдний үгийн санг нэмэгдүүлээд зогсохгүй унших чадварыг сайжруулсан гэсэн эерэг хандлагатай байсан. Бид энэ судалгаагаар их унших нь унших чадварт нөлөөлдөг мөн үгийн сан нэмэгдэхэд ач холбогдолтой гэж дүгнэлээ. Хамгийн гол нь үүнд хандах оюутны хандлага эерэг байгааг харуулж чадсан нь судалгааны ажлын давуу тал байлаа.
One of the goals of English program is to help students develop their reading and vocabulary knowledge. We aimed to determine whether intensive reading could improve students’ reading skills, vocabulary acquisition and attitudes. The participants were the students who came from two parallel classes from School of Dentistry and School of Traditional
Medicine at Health Sciences University of Mongolia. They were intermediate and early advanced level students. To control the study, they were divided into the control group (12 students) and the experimental group (12 students). Pre-test and post-test were also selected to check their reading and vocabulary knowledge. Students in experimental group were asked questions as to their attitudes of vocabulary learning and reading skills at the end of Semester. The control group and the experimental group had the same reading proficiency and vocabulary knowledge before the experiment. After the experiment, both groups made the progress, but the experimental group made more progress than the control group. The result also showed that students had positive attitude towards the intensive reading. To sum up, intensive reading could help students improve their reading skills, vocabulary acquisition and attitudes.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 372
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК