Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2009, (10)
Чихэр өвсний үндэснээс моноаммонийн глицирризинатыг ялган авах технологийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Д. Отгонсүрэн, Ц. Даваасүрэн

Цомбо эмийн үйлдвэр, 2ЭЗС, ЭМШУИС,

 
Абстракт
Өнөө үед химийн гаралтай эм, түүхий эдээс зайлсхийж ургамлын гаралтай эмийн зүйлийг хэрэглэх хандлага ихсэж уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн
эмийн түүхий эдийн судалгаа өргөн далайцтай хийгдэх боллоо. АНУ-д сүүлийн жилүүдэд ургамлын эмийн хэрэглээ 38%-иар өссөн мэдээ байгаа бол Герман улсад
хүн амын 70% нь байгалийн гаралтай эм хэрэглэдэг ба ихэнх хүмүүс хөнгөвтөр өвчний үед ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүнийг сонгодог байна. Монгол улсын хүн амын нийт өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны хоёрдугаарт хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчлөл ордог ба түүний дотор элэгний эмгэг стационарын нийт өвчлөлийн 24.9%-ийг эзэлж эхний байранд орж байна. Чихэр өвсний үндэснээс глицирризинийг моноаммонийн глицирризинат байдлаар ялган авч элэгний янз бүрийн үрэвсэл, вируст гепатитын эмчилгээнд 30 гаруй жилийн турш Япон улсад амжилттай хэрэглэж ирсэн байна. Манай улсад стронгер нео, минофаген, лимиген зэрэг нэрээр орж ирсэн энэхүү тарилгын эмийг эмчилгээний практикт хэрэглэж элэгний янз бүрийн өвчний үед хэрэглэхэд үр дүнтэй болохыг тогтоосон судалгаа хийгдсэн байна. Чихэр өвсийг Монголын уламжлалт анагаах ухаанд элэг хамгаалах, бие махбодийг хоргүйжүүлэх, цэр ховхлох, ходоодны үйл ажиллагааны тэнцвэр алдагдах, хэвлий өвдөх, бөөлжих, суулгах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг өвчин эмгэгийн үед өргөнөөр хэрэглэж ирсэн уламжлалтай. Иймд чихэр өвсний үндэснээс моноаммонийн глицирризинат ялган авах технологийн асуудлыг шийдвэрлэх зорилго дэвшүүлэн тавьсан юм.
Disorder of digestive system is rated in the second place among of all diseases over Mongolia. Liver disease is a leading disorders of digestive system. Sickness rate of digestive system was registered as 793 case per 10000 population according to statistic data in 2007 and it’s increased by 21,5% (964 case) in 2011. It is very important to treat most caused this disease by the pure biologically active substances will be separated from licorice extract and to be formulated a new drug’s form. In Japan, monoammonii glycyrrhizinate is separated from licorice root and it have been used to treatment of various liver diseases and hepatitis during 30 years in Japanese medicine. Aim of the study to separate pure substance of monoammonium glycyrrhizinate from licorice root for the treatment of various liver diseases. Glycyrrhizic acid which is contained in monoammonii glycyrrhizinate was determined by method of HPLC and TLC(thin layer chromatograph) and Rf was equally 0,37-0.40. Monoammonii glycyrrhizinate was separated from dried extract by the method of precipitating and was determined by HPLC method and the result of monoammonii glycyrrhizinate contained 87,17% ± 0,057. The quality assessment of licorice root raw materials was evaluated and determined. The liquid extract with ratio 1:2 was prepared from licorice root and determined quality criteria. The glycyrrhizic acid was determined by thin layer chromatograph by HPLC Precipitating method (I.A.Muravieyev method) was used for separating monoammonii glycyrrhizinate from dry extract and its content was 87,17% ± 0,057. Technological regalement was developed to separate monoammonii glycyrrhizinate from licorice root.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 733
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК