Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 11(2)(30)
Чихрийн шижин хэв шинж II болон харьцангуй эрүүл хүмүүсийн судасны уян хатан чанарыг тодорхойлон харьцуулах нь
( Судалгааны өгүүлэл )

Г.Отгон, П.Отгонтунгалаг, Д.Батцэцэг, Д.Эрдэмбилэг, Ш. Үүртуяа 

Хан Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл

Дүрс оношлогооны тэнхим,АУС ,

Эрүүл ба эмгэг физиологийн тэнхим, Био-АС , ЭМШУИС

 
Абстракт
Чихрийн шижин хэвшинж II бүхий /ЧШХШ2/ хүмүүс зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл харьцангуй эрүүл хүмүүстэй харьцуулахад 2-4 дахин, нас баралт 2-3 дахин нэмэгддэг байна. ЧШ-гийн нас баралтын 60-80% нь том судасны хүндрэлийн шалтгаантай байдаг. Иймээс гүрээний дотор-дунд давхаргын зузааныг /ГДДДЗ/
хэмжин судасны хатуурлыг тодорхойлон дүгнэх нь манай орны хувьд нэмэгдэх хандлага ихтэй ЧШХШ II шалтгаант том судасны гэмтлээс урьдчилан сэргийлэхэд нэн ач холбогдолтой юм. Судалгаанд 39-76 насны ЧШХШ II бүхий оношлогдоод 1 жил болсон n=65, харьцангуй эрүүл n=40, нийт 105 хүнийг хамруулан цусны
шинжилгээгээр глюкоз , глюкозсон гемоглобин, нийт холестерол, өндөр нягтралтай липопротейн холестирол, бага нягтралтай липопротейн холестирол, триглицеридийн
хэмжээг тодорхойлж, хэт авиан оношлогооны аргаар ерөнхий гүрээний артерийн дотор-дунд давхрагын зузаан (ГДДДЗ)-ыг хэмжлээ. Судалгааны үр дүнгээс харахад
ЧШХШ II болон харьцангуй эрүүл бүлгийн хүмүүсийн нас статистикийн үнэн магадтай ялгаагүй байсан бөгөөд цусанд агуулагдах глюкоз (ЧШХШ II бүхий бүлэгт 10.1±4.6ммоль/л байхад эрүүл бүлэгт5,5±0,16ммоль/л), глюкозсон гемогдобулин (ЧШХШ II бүхий бүлэгт 9,7±3%; эрүүл бүлэгт 5,4±0,51%) болон ГДДДЗ (ЧШХШ
II бүхий бүлэгт 0,8±0,16см; эрүүл бүлэгт 0,07±0,17см/) тус тус статистикийн үнэн магадтай ялгаатай байлаа. Иймээс ЧШХШ II бүхий хүмүүсийн судасны ханын зузаан богино хугацаанд ихсэж байгаа нь цаашид уг өвчнөөс шалтгаалсан том судасны хүндрэл тохиолдох хандлага өндөр байгааг харуулж байна.
Background: Subjects with type 2 diabetes are at 2-4 times an increased risk of cardiovascular event death incidence increases 2-3 times more than healthy subjects. The 60 – 80% of diabetic death caused by big vascular complications. To measure carotid intima-media thickness and determine vascular stiffness is very important to prevent vascular
complication in our country which in condition of increasing rate of type 2 diabetes.
Methods: The case-control study included 39 – 76 aged n=65 adults with type 2 diabetes diagnosed in 1 year time, n=40 normoglycemic subjects. Age, gender, duration of diabetes, history of hypertension and smoking, drinking was recorded. Body mass index, blood sugar, glycosylated haemoglobin (HbA1c), total cholesterol, triglyceride low and high density
cholesterol were determined in all the patients. CCA-IMT determination was done by Carotid Doppler Ultrasonography.
Results: There were 46(44%) males and 59 females (56%). . No significant correlation was seen between mean ages with diabetes and without diabetes. Glycosylated haemoglobin was 9,7±3% in subjects with type 2 diabetes; and in subjects without type 2 diabetes 5,4±0,51%; CIMT in subjects with type 2 diabetes mean 0,8±0,16cm and in subjects without type 2 diabetes mean CIMT was 0,07±0,17см this showed groups are statistically different /p = 0.0001/. In correlation test by gender the CIMT in female and male groups (t = - 2.7; p = 0.07) was statistically not significant. No significant correlation was seen with other variables.
Conclusion: In subjects with type 2 diabetes the vascular IMT rapidly increases, this shows the incidence of big vascular complication caused by this disease is high. In correlation test by gender the CIMT in female and male groups (t = - 2.7; p = 0.07) was statistically not significant.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 604
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК