Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 11(2)(30)
Эхийн жирэмсэн үеийн цитомегаловирусын халдвар ба нярайн эрүүл мэндийн үзүүлэлт
( Судалгааны өгүүлэл )

М.Баттөр, М.Алтанхүү, Д.Энхсайхан, Г.Сарангуа , Ц.Гэрэлмаа , С.Солонго, Ч.Баттогтох

Бичил амь судлалын тэнхим, Био-АС, ЭМШУИС,
ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн алба
 
Абстракт
Эхээс урагт дамжин халдварлаж, ургийн хөгжилд нөлөөлдөг халдваруудын (TORCH бүрдэл) дундаас эмчлэх болон сэргийлэх арга зам хомс, урагт үзүүлэх хор нөлөө ихтэй нь CMV-ын халдвар юм. Жирэмсний эхэн үед CMV -ын халдварыг илрүүлэх нь ургийн гаж хөгжил үүсэх эрсдэлийг тооцох арга бөгөөд тухайн хүн амын дунд болон жирэмсэн эхчүүдийн дундах халдварын тархалтын түвшингээс хамаарч төрөлхийн халдвартай буюу гаж хөгжил бүхий нярай төрөх эрсдэл нэмэгддэг байна. Улаанбаатар хотын жирэмсний 0-3 сартай 325 эмэгтэйг хамруулж CMV-ын ийлдэс хэв шинжийн тархалтыг тогтоон, тэдгээрээс төрсөн нярайн шарлалт үргэлжлэх хугацаа хоорондын хамаарлыг тогтоох судалгааны ажил хийлээ. CMV өвөрмөц IgM, IgG болон барьцаал чанарыг тодохрхойлох ФХЭБУ-ын шинжилгээнийн дүнгээр судалгаанд хамрагдагсадын 0.61% (n=2)-д нь CMV-ын анхдагч халдвар тодорхойлогдож, 25.2% (n=82)-д нь CMV өвөрмөц IgM эерэг илэрсэн. CMV өвөрмөц IgG эсрэгбие судалгаанд хамрагдагсадын 100% (n=325)-д эерэг байв. 241 эмэгтэйгээс төрсөн нярайн шарлалт үргэлжилсэн хугацааг бичиг баримтын болон асуумж судалгааны аргаар тогтооход 29.5% нь эмэг шарлалт илэрч, жирэмсний эхний 3 сард CMV-ын идэвхтэй хэлбэрийн халдвартай байх нь нярайн эмгэг шарлалт үүсэх эрсдэлm хүчин зүйл болж байгааг (OR = 5.8 p < 0.0001) тогтоов. CMV-ын анхдагч хэлбэрийн халдвартай 2 эмэгтэйгээс төрсөн нярайн нэгнийх нь шарлалт28 хоног үргэлжилсэн байна.
Cytomegalovirus (CMV) is the most prevalent infectious agent causing congenital infection. Approximately 0.5-2% of pregnant women acquire a primary infection in each year. Of these, about 30-40% transmitted infection to their fetuses. The risk of serious fetal injury is greatest when maternal infection develops in the first trimester or early in the second
trimester. Our study group detected CMV infection among 325 pregnant women of Ulaanbaatar, who are first trimester of their pregnancy. Our data showed anti-cytomegalovirus specific IgG were positive 100% (n=325), anti-cytomegalovirus specific IgM positive 25.2% (n=82/325) of all participants. Among the cytomegalovirus specific IgM and IgG both positive samples were diagnosed by IgG avidity consequence testing for identifying of primary or secondary infection of cytomegalovirus. According to avidity testing total 2 (2/84) women were confirmed cytomegalovirus primary infection in their pregnant period. Our data showed cytomegalovirus primary infections were 0.61% (2/325) among first trimester
pregnant women in Ulaanbaatar. We were examined 241 babies, 29.5% (n=71/241) infants were developed jaundice When first trimester pregnant women infected CMV it is high risk in health of infant. (OR=5.8 p< 0.001)
Key words: Cytomegalovirus, avidity of CMV IgG, congenital infection, primary infection
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1424
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК