Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 2(168)
10 хүртэлх насны хүүхдийн дундах монгол хөх толбоны тархалтыг судалсан дүн, Монгол улс, 2014 он
( Судалгааны өгүүлэл )

Б.Сувд1, Б.Бурмаажав2

1Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ЭМШУИС-ийн докторант, 2Монголын анагаах ухааны академи, ЭМЯ

 
Абстракт

Background.

Mongolian spots (MS) are congenital birthmarks seen most commonly over the lumbosacral area. They are bluish-green to black in color and oval to irregular in shape. They are most commonly found in individuals of African or Asian ethnic background. Although these lesions resolve by one to two years of age, widespread, extrasacral and dark colored MS sometimes persist into adulthood. Aberrant MS over occiput, temple, mandibular area, shoulders and limbs may be confused with other dermal melanocytoses and bruises secondary to child abuse, thus necessitating documentation at birth. Mongolian spots, which are benign congenital lesions observed in the first years of life, can cause distress for parents due to aberrant localization as well as unexpected number and size. Therefore, efficient differential diagnosis is necessary. Dermal pigmentation appears gray, greyish-blue or greyish black because these colors have a shorter wavelength and are reflected to the skin surface. The amount of melanin in the dermal melanocytes, the number of dermal melanocytes and their depth in the dermis are also important determinants of color. The Mongolian blue spots often fade in a few years and are almost always gone by adolescence.

Aim

The aim of this study was to determine the frequency and characteristics of Mongolian spots in 1-10-years-old children.

Material and Method

The study was carried out on 1000 children who were lived in Ulaanbaatar during 2013-2014. Children were carefully examined for the presence of Mongolian spots, including the hairy skin, during the systematic physical examination. If a spot was observed, localization, size, color and shape were recorded. Statistical analysis was done using SPSS-21.

Result

96.8% (95%CI 95.7-97.8) of the children’s was residents of Ulaanbaatar city, 49.2% [95%CI 46.1-52.5] of boys. The colour of the Mongolian spots varied from pale blue to grayish blue. The most frequently involved sites were the lumbosacral areas. There was a disappearance in the incidence of Mongolian spots with advancing age. 

Conclusion

The study shows that prevalence of blue spot among children aged 1-10 years old decreased with age and blue spot tended to disappear after the age of 10.

Key words: Mongolian blue spot, birthmark, Congenital dermal melanocytosis, Mongolia

Pp. Tables 4, Figures 3, References 12

Оршил. A.D.A.M. анагаах ухааны нэвтэрхий толь бичигт “Монгол хөх толбо” нь ази, зүүн энэтхэг, африк гаралтай бараан арьстай хүмүүст түгээмэл тохиолддог гэжээ [1-5]. “Монгол хөх толбо” нь арьсны эпидермист байх меланоцит эсийн бөөгнөрлийн хамгийн түгээмэл хэлбэрийн нэг юм [6].

“Монгол хүүхэд эхээс төрөхдөө ууц, нурууныхаа арьсанд хөх толботой төрдөг. Хөх толбо бага насны хүүхдэд ажиглагддаг, төрсний дараах хоёр ба гурав дахь хоногоос илэрдэг. 12-24 сарын дараа арилж, маш ховор тохиолдолд насанд хүрсэн хүнд бүдэгхэн үлдсэн байдаг” гэжээ [7].

“Монгол хүүхэд эхээс төрөхдөө ууц, нурууныхаа арьсанд хөх толботой төрдөг. Хөх толбо бага насны хүүхдэд ажиглагддаг, төрсний дараах хоёр ба гурав дахь хоногоос илэрдэг. 12-24 сарын дараа арилж, маш ховор тохиолдолд насанд хүрсэн хүнд бүдэгхэн үлдсэн байдаг” гэжээ [8].

“Монгол хөх толбо” нь төрөлхийн тэмдэг бөгөөд биеийн ууц бүсэлхий хэсгээр байрладаг. Биеийн талбайн < 5 хувийг эзлэн нэг түүнээс олон хэсэгтэй, хэмжээний хувьд маш багаас 20 см хүртэл урт хэмжээтэй байдаг [9]. 

“Монгол хөх толбо” нь хязгаарлагдмал дугуй ба зууван хэлбэртэй, ууц-бүсэлхий болон нуруу-гуя орчимд байх жигдхэн хөхөлбий саарал буюу хүрэн өнгөтэй толбо бөгөөд энэ нь 1-2 см ба үүнээс ч бага хэмжээтэйгээр илэрдэг” гэж  Braun-Falco O, Plewig G, Wolff HH, Burgdorf WH нарын судлаачид үзсэн байна [10]. Гэтэл эрдэмтэн Silengo M, Battistoni G, Spada M нар “Төрөхөд маань байдаг хөх толбо арилан алга болдог бус арван нас хүрэхэд бидний цусанд шингэж, биеэр тарж эрч хүч, эр зориг, оюун ухааны эрчим хүч энерги болдог. Энэ толбо нь төрсний дараа гарах, эсвэл гарсны дараа томрох нь маш ховор, арав юм уу арван нэгэн насанд нь жил орох, арван гуравны агт араа ургахаас өмнөхөн арилчихдаг тул байнгын тэмдэг гэхэд хэцүү” гэсэн байна [11].

H.R.C. Wallis (1954) нярай хүүхдийн ууцны орчим, заримдаа гуя, цээжний арын хэсэгт бараан, хөх өнгийн хэдэн сантиметр хэмжээтэй толбо цөөнгүй тохиолддог. Энэ толбо хүүхэд насанд арилдаг гэжээ [12].

Зорилго. Монгол хөх толбоны тархалтыг 1-10 насны хүүхдийн дунд тогтоож улмаар толбо хэдэн насандаа арилж байгааг тодорхойлох

Материал аргазүй. Судалгааг нэгэн агшингийн загвараар урьдчилан боловсруулсан асуумж болон арьсны үзлэг хийж судалсан. Судалгааны зорилтот хүн ам 1-10 насны хүүхэд бөгөөд насны бүлэг тус бүрээс 100, нийт 1000 хүүхдийг санамсаргүйгээр сонгосон. Түүврийн хүрээ нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 30 цэцэрлэг, 45 ЕБС, 21 өрхийн эрүүл мэндийн төвийг “санамсаргүй тоон хүснэгт” ашиглан гурван цэцэрлэг, хоёр сургууль, нэг өрхийн эрүүл мэндийн төвийг сонгож хийв. 1-2 насны хүүхдийг өрхийн эрүүл мэндийн төвөөс, 3-5 насны хүүхдийг цэцэрлэгээс, 6-10 насны хүүхдийг сургуулиас сонгон судалгаанд хамрууллаа. Боловсруулалтыг SPSS 21.0 програм дээр гүйцэтгэж үр дүнд дескриптив болон нарийвчилсан статистик шинжилгээ хийж үзүүлэлтүүдийг хүснэгтлэх болон зураг, дүрслэлийн аргаар илэрхийллээ. Тархалтыг хувиар илэрхийлж 95.0 хувийн итгэх интервал [CI:]-ыг нэгжийн судалгааны аргад тохируулан тооцсон.

Үр дүн. Нийт хүүхдийн 96.8 хувь [95%CI 95.7-97.8] нь Улаанбаатар хотод төрсөн, 49.2 хувь [95%CI 46.1-52.5] нь эрэгтэй байлаа. Эцэг эхчүүдийн дийлэнх нь (90.7%CI 88.9-92.5) гэрлэсэн, халх (эх: 91.6%CI 89.7-93.3 эцэг: 87.7%CI 85.7-89.7) үндэстэн байв. Монгол нэг настай хүүхдийн дундах “хөх толбо”-ны тархалт 87.0 хувь (795%CI 81.3-90.6), хоёр настайд 77.0 хувь (95%CI 70.0-82.5), гурван настайд 71.0 хувь (95%CI 63.5-77.2) байна. Насны бүлэг дээшлэхэд “монгол хөх толбо”-ны тархалт буурч 10 настай хүүхдийн дунд 4.0 хувьтай болсон байв (p=0.0001).

1-10 хүртэлх насны “монгол хөх толбо”-той хүүхдийн дундаж нас 3.8, голч нас 4, хамгийн олон давтагдсан нь 1 нас байлаа (Figure 1).  

Figure 1. Distribution age of children with “Mongolian blue spot”

“Монгол хөх толбо”-ны арилах нь хүүхдийн наснаас хамаарах хамаарал нь 95.0 хувь буюу хүчтэй хамааралтай байна. 

Figure 2.  Percentage of children with Mongolian blue spot, by age

“Монгол хөх толбо”-ны тархалтын хувийг тооцоолох регрессийн тэгшитгэлийг тооцоолон гаргалаа. “Монгол хөх толбо”-ны тархалтын хувийг регрессийн загвар ашиглан 95.0 хувийн итгэх магадлалын интервалтай үзүүлэлтүүдийн тоон утгыг тооцон гаргав (Table 1).

Table 1. Equation of linear regression module

Хүүхдийн нас нэмэгдэхэд “монгол хөх толбо”-ны тоо, хэмжээ багасаж, өнгө бүдгэрч байлаа. 1-10 насны хүүхдийн хамгийн бага нь нэг, хамгийн их нь 10 хэсэг толботой байв. Хүүхдийн нас бага байхад толбоны тоо их, нас нэмэгдэхэд бараг бүх хүүхэд нэг хэсэг толботой болсон байв. Судалгаанд хамрагдсан хүүхдийн дийлэнх нь ууцандаа, зууван хэлбэрийн монгол хөх толботой байлаа (Table 2).

Table 2. Percentage of children, by numbers of blue spot, color, shape and location

“Монгол хөх толбо”-ны өргөний хэмжээ ба хүүхдийн насанд харгалзах тоон утгын үр дүнг тодорхойлж хүснэгтээр харуулав (Table 3).

Table 3. Weight of Mongolian blue spot, by age 

“Монгол хөх толбо”-ны өргөний дундаж хэмжээ 1 настайд 4 см байснаа 10 настайд 1.1 см болж буурч байгаа зүй тогтол ажиглагдлаа.

“Монгол хөх толбо”-ны уртын хэмжээ ба хүүхдийн насанд харгалзах тоон утгын үр дүнг тодорхойлж хүснэгт 4-өөр харуулав (Table 4).

Table 4. Leight of Mongolian blue spot, by age 

Хүүхэд 1 настай байхад “монгол хөх толбо”-ны урт 6.5 см байсан бол 5 настайд 4.0 см, 10 настайд 1.2 см болж буурсан байв. 

Хэлцэмж. Канадын Калгарт Хятад-Канадын 92 нярай (49 эмэгтэй, 43 эмэгтэй), 1633 Хятад-Канадын хүүхдийг хамруулан Монгол толбо илрүүлэх судалгаа хийжээ. Бүх нярайд хөх толбо илэрсэн бөгөөд 6 хүртэл насандаа аажим арилж, 10  настайд толботой хүүхэд илрээгүй. Хөх толбоны өнгө саарал, бараан саарал хүртэл янз бүр байв. Ерөнхийдөө хүүхэд бага байх тусам Монгол толбо нь тод өнгөтэй байв [13].  

Нигерт нэг сартайгаас 14 нас хүртэлх 484 хүүхдийг “Монгол хөх толбо” илрүүлэх судалгаанд хамруулжээ. Судалгаагаар хөх толбо сургуулийн өмнөх насны хүүхдийн 13.6 хувьд илэрсэн, зургаагаас дээш насны хүүхдэд ажиглагдаагүй, толбо голдуу ууц, нуруу, гуя хэсгээр, хөх, саарал өнгөтэй байсан байна [14]. Бидний судалгаагаар монгол хүүхдийн хөх толбо бусад оронд хийгдсэн судалгаатай харьцуулахад илүү тархалттай байгааг тогтоосон.

Дүгнэлт. Судалгаанд хамрагдсан 1-10 насны хүүхдийн дундах монгол хөх толбоны тархалт насны бүлэг нэмэгдэхэд буурч 10 түүнээс дээш насандаа арилах магадлалтайг тогтоолоо. 

Ном зүй

1. Tanyasiri K, Kono T, Groff WF, Higashimori T, Petrovska I, Sakurai H, Nozaki M. Mongolian spots with involvement of mandibular area. J Dermatol. 2007 Jun;34(6):381-4. PMID: 17535403
2. Larralde M, Santos-Muсoz A, Rodrнguez Cбceres M, Ciardiullo A. Phacomatosis pigmentovascularis type Va in a 3-month old. Pediatr Dermatol. 2008 Mar-Apr;25(2):198-200
3. A.D.A.M. Medical Encyclopedia. Mongolian blue spots
4. Wolf R, Wolf D, Davidovici B. Phacomatosis pigmentopigmentalis: aberrant Mongolian spots and segmental cafй au lait macules. Pediatr Dermatol. 2009 Mar-Apr;26(2):228-9. PMID: 19419484
5. Egemen A, İkizoğlu T, Ergцr S, Mete Asar G, Yılmaz Ц. Frequency and characteristics of mongolian spots among Turkish children in Aegean region. Turk J Pediatr 2006; 48: 232-236
6. James WD, Berger TG, Elston DM, eds. Andrews\\\\\\\' Diseases of the Skin: Clinical Dermatology. 11th ed. Philadelphia, Pa: Saunders Elsevier; 2011:chap 28.
7. Sanghoon Lee, M.D., Dae-Hyun Kim, M.D., Gunhong Lee, M.D., Kyu-Uang Whang, M.D., Jong Suk Lee, M.D., and Young-Lip Park, M.D. An Unusual Case of Congenital Dermal Melanocytosis Ann Dermatol. 2010 November; 22(4): 460–462. PMCID: PMC2991728.
8. Wateff S: Taches pigmentaires chez les enfants bulgares. Bull Mem Soc Anthrop 1907;8:231-249.
9. Gupta D, Thappa DM. Mongolian spots. Indian J Dermatol Venereol Leprol. 2013 Jul-Aug;79(4):469-78. doi: 10.4103/0378-6323.113074.
10. Braun-Falco O, Plewig G, Wolff HH, Burgdorf WH. Dermatology (2nd ed). New York: Springer-Verlag;2000:1518-1519
11. Silengo M, Battistoni G, Spada M. Is there a relationship between extensive Mongolian spots and inborn error of metabolism. Am J Med Genet 1999;87: 276-7.
12. H.R.C. Wallis. Mongolian Blue Spots BMJ 1954; 1 doi: 10.1136/bmj.1.4859.457-a (Published 20 February 1954) Cite this as: BMJ 1954;1:457
13. Leung AK. Mongolian spots in Chinese children. Int J Dermatol. 1988 Mar; 27(2):106-8. PMID: 3360547. http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/3360547, 2014. Jan
14. Onayemi O, Adejuyigbe EA, Torimiro SE, Oyelami O, Jegede OA Prevalence of Mongolian spots in Nigerian children in Ile-Ife, Nigeria. Niger J Med. 2001 Jul-Sep;10(3):121-3.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Aнагаах ухааны доктор, дэд профессор С.Энэбиш


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 355
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК