Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 4(41)
Монголд илрүүлсэн аденовирүсийн ийлдэс судлалын хэвшинжийг нүклейн хүчлийн аргаар тодорхойлсон дүн
( Илтгэлийн хураангуй )

Н.Баясгалан1 3, K.Toома2, Ц.Наранзул1, Г.Нямаа1, Б.Дармаа1, С.Цогтсайхан3, Х.Ошитани2, П.Нямдаваа1 4

1Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв,
2Япон улсын Сендай хот Тохоку их сургууль,
3Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль
4Монголын Анагаах Ухааны Академи

 
Абстракт

Human Adenoviruses (HAdVs) are non-enveloped, double-stranded DNA-containing viruses sub-divided into 7 groups and 52 serotypes according to their anti­genic characteristics. And recently, some novel HAdVs in addition to the previously described serotypes were reported [H. Ishiko et al., 2008, CM. Robinson et al., 2011, MP. Walsh et al., 2009, MP. Walsh et al., 2010.]. HAdVs are frequent cause of acute respiratory infections (ARI), gastro-enteritis and conjunctivitis.

Mongolian researchers have detected adenoviruses in 5.7% by direct immune-fluorescent microscopy (IFM) [P. Nymadawa et al., 1988], in 9.6% by direct IFM on hybrid cell culture R-Mix (DHI, USA) [S.Tsatsral et al., 2009], and in 5.4% by multiplex rt-PCR using FTD (Lux­emburg) kits [S.Tsatsral et al., 2011] from nasopharyn­geal samples with ARI patients.

The purpose of this study was to establish serotypes of HAdVs circulating in Mongolia.

We have selected 20 samples positive for adenovi­ruses in R-Mix cell culture (detected in 2010 in the Virol­ogy Laboratory, NCCD, Mongolia; n=20 from the total 1288 samples) by direct IFM. DNAs were extracted from clinical samples (nasopharyngeal and eye swab) using QIAamp DNA Mini Kit (QIAGEN) according to the man­ufacturer’s protocol. The 1st PCR were performed using the adenovirus hexon gene specific primers and the nest­ed nested PCR were performed using the loop 1 and the loop 2 specific primers. The electrophoresis was carried out in a 1.0% agarose gel containing ethidium bromide. The sequencing was performed using BigDye Termina­tor Cycle Sequencing Kit (Applied Biosystems), and the sequences of the loop 1 and the loop 2 were determined by ABI 3130 x1 Genetic analyzer. The results have re­vealed 7 different serotypes belonging to 3 groups of ad­enoviruses. Of these, 6 (30%) were HAdV B7, 5(25%) were HAdV B3, 4(20%) were HAdV D8, 2(10 %) were HAdV C1, 1(5%) was HAdV C2, 1(5%) was HAdV C5 and 1(5%) was HAdV C6, respectively. By the clinical symptoms all human serotypes were causing ARI. It is needed further studies to establish common serotypes of HAdVcirculating among Mongolian population.

Хүний аденовирүс (HАdV’s) бол хос утаслаг ДНХ агуулсан, бүрхүүлгүй вирүс бөгөөд генетикийн болон эсрэгтөрөгчийн төрхөөрөө 7 бүлэг, 52 ийлдэс-судлалын хэвшинжид хуваагддаг. Сүүлийн жилүүдэд аденовирүсийн зарим шинэ дэд хэв шинжүүдийг тодорхойлсон байна [H. Ishiko et al., 2008, CM. Rob­inson et al., 2011, MP. Walsh et al., 2009, MP. Walsh et al., 2010.]. HАdV нь амьсгалын замын болон ходоод-гэдэсний цочмог үрэвсэлт өвчин, коньюнктивит үүсгэдэг

Манай судлаачдын судалгаагаар ТТӨ-ний сэжигтэй өвчтөнүүдээс цуглуулсан хамар-залгиурын арчдасанд иммунфлюоресцент микроскоп(ИФМ)-ын шууд аргаар 5.7%-д [П.Нямдаваа ба бусад, 1988], R-Mix(DHI) хибрид эсийн өсгөвөр ашигласан ИФМ-ын шууд аргаар 9.6%-д [С.Цацрал ба бусад, 2009], FTD компаний оношлуур ашигласан, олон сорьцот, бодит хугацааны ПГУ(multiplex, real-time PСR)-аар 5.4%-д [С.Цацрал ба бусад, 2011] аденовирүс илэрсэн байна.

Бид Монгол улсын хүн амын дунд амьсгалын замын цочмог халдвар(АЗЦХ), коньюнктивит үүсгэн идэвхитэй эргэлтэнд байгаа хүний аденовирүсийн дэд хэвшинжүүдийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийлээ.

R-Mix (DHI, USA) хибрид эсийн өсгөвөрт (2010 онд ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторид нийт n=1288; эерэг n=20) ИФМ-ын шууд аргаар аденовирүс эерэг тодорхойлогдсон 20 сорьцонд вирүсийн генетик хэвшинжийг тодорхойлов. Хамар залгиурын болон нүдний арчдас сорьцноос QIAamp DNA mini Kit (QIAGEN) цомог ашиглан вирүсийн ДНХ-ийг ялгаж, QIAGEN one step PCR цомог, Pri­mus-96 plus термосайклер ашиглан ПГУ, Applied Bio system BigDye TerminatorV3.1 cycle Sequincing цомог, ABI 3130 x1 Genetic analyzer ашиглан гексон генийн нүклеотидын дараалал тогтоох шинжилгээг тус тус хийж, үр дүнгийн боловсруулалтыг MEGA 5.01 программаар хийлээ. Сорьцны 80% нь хамар залгиурын арчдас 20% нь нүдний арчдас байлаа. Шинжилгээгээр аденовирүсийн 3 бүлэгт хамаарах 7 дэд хэвшинжийг илрүүлснээс 6(30%) нь HAdV B7, 5(25%) нь HAdV B3, 4(20%) нь HAdV D8, 2(10 %) нь HAdV C1, 1(5%) нь HAdV C5, 1(5%) нь HAdV C2, 1(5%) нь HAdV C6 хэвшинжид тус тус хамаарч байлаа. Эмнэлзүйн шинж тэмдэгээр нь авч үзвэл аденовирүсийн хүний дэд хэвшинжүүд (HAdV B7, HAdV B3, HAdV C1, HAdV C2, HAdV C5, HAdV C6 ) нь АЗЦХ-ыг сэдээсэн байна. Монголын хүний амын дунд орчиж байгаа аденовирүсийн ийлдэс судлалын тархалтын бүрэн дүр зургийг гаргахын тулд нэмэлт судалгаа шаардлагатай.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 501
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК