Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 4(41)
Сорьц авалт болон томуугийн вирүсийн илрэлтийн хамаарлыг судалсан дүн
( Илтгэлийн хураангуй )

Э.Эрдэнэжаргал1, Л.Баяржаргал1, М.Баттүвшин1, Б.Дармаа2

1Орхон аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвийн Вирүс Судлаын Лаборатори,
2Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

The reliable laboratory results are significant role in health care services, epidemiological investigations and other public health activities.

The laboratory result depends on performance of lab technicians by correct techniques, collection, storage and transportation of appropriate specimens.

We attempted to compare influenza virus detection rate with sample collection date from onset of disease and type of specimens among the samples received, pro­cessed in virology laboratory in Orkhon province.

We analyzed 429 samples which were collected from outpatients in the family clinics and admitted cases in provincial hospital between November 2010 to March 2011 in Orkhon.

RNAs were extracted from clinical samples using ex­traction kit Bioneer, Korea company, according to the manufacturer’s protocol and rt RT-PCR were performed using the AccuPower Influenza Real time PCR kit (Bion­eer) by Bioneer, EXICYCLER rt PCR system.

There were 25(13.4%) positive for influenza viruses of 186 samples with diagnosed influenza, 17(8.5%) pos­itive for influenza viruses of 200 samples with diagnosed ILI, no any influenza positive for influenza viruses of 22 samples with diagnosed sARI, 2(14.2%) positive for influenza of 14 samples with diagnosed other diseases and 1(14.3%) positive for influenza viruses of 14 sam­ples collected not marked any diagnose in the sample collection form.

There were detected 25(13.4%) positive of 186 sam­ples with diagnosed as influenza, 17(8.5%) positive of 200 samples with diagnosed as ILI, no any positive of 22 samples with diagnosed as sARI, 2(14.2%) positive of 14 samples with diagnosed other diseases and 1(14.3%) positive of 14 samples collected not marked any diag­nose in the sample collection form.

40(12.5%) positive from 321 samples collected 1-3 days after onset, 4(5.9%) positive from 68 samples col­lected 3-7 days after onset, 1 (4.5%) positive from 22 samples collected ≥7 days after onset of disease. The 36(10.6%) samples were positive from 338 nasal swab samples and 9(9.9%) samples were positive from 91 throat swab samples by compared sample type and virus detection rate

A laboratory result of influenza virus detection de­pends on sample collection time after onset of diseases and type of specimens.

Лабораторийн шинжилгээний үнэн зөв хариу нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тархвар судлал, нийгмийн эрүүл мэндийн олон үйл ажиллагаанд шийдвэрлэх нөлөөтэй. Шинжилгээний үр дүн нь мэргэжилтний арга техник, ажлын гүйцэтгэлээс гадна сорьцын төрөл, түүнийг зөв цуглуулах, хадгалах, зөөвөрлөх ажиллагаанаас ихээхэн хамаардаг бөгөөд энэ талын судалгаа мэдээлэл манай улсын лабораторийн практикт ховор байна. 2010-2011 томуугийн улиралд Орхон аймгийн вирүс судлалын лабораторид шинжилсэн сорьцыг өвчин эхэлснээс хойш цуглуулсан хугацаа, сорьцийн төрөл зэрэг үзүүлэлтийг вирүс илрэлттэй харьцуулан судлах зорилго тавилаа.

Энэ судалгаанд Орхон аймгийн вирүс судлалын лабораторид 2010 оны 11 сараас 2011 оны 3 дугаар сард тус аймгийн өрхийн эмнэлгүүд болон нэгдсэн эмнэлгээс хүлээж авсан 429 сорьцыг хамрууллаа

Сорьцоос вирүсийн РНХ-г Солонгос улсын Bion­eer компаны RNA ялгах цомгоор ялгаж, томуугийн вирүсийн дэд хэвшинж илрүүлэх шинжилгээг бодит хугацааны полимеразийн гинжин урвал(бхПГУ)аар AccuPower Real time PCR цомог ашиглан Bioneer, EX­ICYCLER 96 машин дээр хийж гүйцэтгэлээ.

Судалгааны үр дүнд томуу гэсэн оноштой 186 сорьцноос 25(13.4%)-д, ТТӨ гэсэн оноштой 200 сорьцноос 17(8.5%)-д, АЗХХ оноштой 22 сорьцноос эерэг хариу байхгүй, бусад гэсэн оноштой 14 сорьцноос 2(14.2%)-д, онош тавиагүй 7 сорьцноос 1(14.3%)-д нь томуугийн вирүс тодорхойлогдов.

Өвчин эхэлсэн хугацаа болон сорьц авсан хугацааг харьцуулж үзэхэд өвчин эхэлсэнээс 1-3 хоногийн дотор цуглуулсан 321 сорьцны 40(12.5%) нь эерэг, 3-7 хоногт цуглуулсан 68 сорьцны 4(5.9%) нь эерэг,7

дээш хоногийн дараа цуглуулсан 22 сорьцны 1 (4.5%)-д нь эерэг хариу гарсан байна.

Сорьцын төрөл болон вирүс илрэлтийн хувийг харьцуулахад хамрын арчдас авсан 338 сорьцноос 36(10.6%) эерэг,хоолойн арчдас авсан 91 сорьцноос 9(9.8%) эерэг гарсан байна..

Томуугийн вирүс илрүүлэх шинжилгээний дүн нь өвчин эхэлснээс хойш сорьцийг цуглуулсан хугацаа болон сорьцийн төрлөөс хамааралтай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 601
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК