Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 10(1)(29)
Ургийн хөгжлийн үеийн бор өөхний байрлалзүй болон үлэмж бүтцийг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Г. Ням-Очир, Д.Нямдорж С. Энэбиш

ЭМШУИС-ийн Сувилахуйн Сургууль Анатоми-Физиологийн тэнхим
ЭМШУИС-ийн Био-Анагаахын Сургууль Анатомийн тэнхим
 
Абстракт
Хүн ба зарим хөхтөн амьтдад байдаг “бор өөх” буюу “хүн мах” нь цагаан өөхийг бодвол биеийн зөвхөн тодорхой хэсгүүдээр тархах бөгөөд өвөл ичдэг амьтдад байдаг тул “ичээний булчирхай” гэж ч нэрлэдэг. Бор өөх нь хүнд ургийн хөгжлийн үеэс эхлэн үүсч төрсний дараах хэдхэн сарын турш нярайн хүзүү, суганы хонхорт байрлаж нярайн дулаан зохицуулгад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд бүдүүн гэдэсний дулаан үүсэлт тогтворжих үеэс эхлэн эргэх хөгжилд ордог. Бид судалгаандаа амьгүй төрсөн, эмнэлгийн заалтаар үр зулбуулсан эр, эм хоёр хүйсийн 12-38 долоо хоногтой нийт 30 ургаас бор өөхийг авч шинжлэхэд ургийн бор өөхний биед тархан байрлах зүй тогтол нь түүний дулаан зохицуулгын үүрэгтэй холбоотойгоор гол судас болон түүний томоохон салаануудыг даган байрлаж гол хэсэг нь суганы хонхорт цээжний урд шүдэлсэн булчин, далны хуудас булчингийн завсарт байрлаж байна. Морфометрийн хэмжилтийн үр дүнгээс харахад бор өөхний хэмжээ ургийн хөгжлийн хожуу үед эрчимтэйгээр нэмэгддэг болох нь харагдаж байна.
The brown fats that possessed by humans and some other mammals are located in some particular sites of body compared to white fats and it is also called “hibernation gland” since the most hibernating mammals have it. The brown fats begin to develop during embryonic stages in human and they are found in newborn babie’s neck and axillary fossas during first few months. These fatty tissues change to involution after stabilization of colon induced body heat. We studied brown fats of 30 embryos that have gestation ages of 12 to 38 weeks. All embryos were intrauterine dead cases and aborted caused by medical conditions. We found topographic anatomies (or anatomical locations of) of embryonic brown fats were around aortic areas and its’ main branches which was suspected due to its heat regulating functions and the main mass of these fats were in axillary fossa between serratus anterior muscle and subscapular muscle. According to results of morphometric measurements, brown fats mass increase progressively during late stages of human embryonic development.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 284
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК