Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 10(1)(29)
Ургийн эм бэлэг эрхтний хөгжлийн талаархи судалгааны тойм
( Судалгааны өгүүлэл )

Э.Саруулсайхан, Н.Шижир, М,Лхагважаргал

ЭМШУИС-Био-АС

 
Абстракт
Судалгааны материалуудад урагийн дотор эрхтний хөгжлийг эхийн хэвлийд хэт авиан оношлогоо, компьютерт томографийн зэрэг арга, аргачлалаар тодорхойлсон ажлууд өргөн хийгдсэн байна. Эдгээр ажлуудын дотор ургийн хөгжлийг хромосомын өөрчлөлттэй хүүхэд гарах эрсдэлтэй тохиолдолд оношлох зорилгоор хийгдсэн судалгааны дүнгүүд байгаа бөгөөд ураг үед дотор эрхтний макроморфометрийн хэмжээг хугацаагаар нь тодорхойлсон ажлууд, хөврөлийн ба урагийн дотор эрхтэн топографийн хувьд төгөлдөржин байрших үйл явцыг хугацааны хувьд бүрэн төгс тодорхойлсон ажлууд олдохгүй байна. Ураг үеийн бэлэг эрхтний хөгжлийн талаар хийгдсэн судалгаа, түүний дотор ургийн эм бэлэг эрхтний хөгжлийн үеийн морфометрийн судалгаа харьцангуй ховор байна. Бэлэг эрхтний ураг үеийн бүтцийн талаар хийгдсэн судалгаанууд нь ихэвчлэн оношлогоо, эмчилгээтэй холбоотой хавсрага судалгааны ажлууд байна. Ургийн эм бэлэг эрхтний хөгжлийн талаар анатомийн судалгааны ажлууд харьцангуй цөөн боловч хийгдсэн байна. Манай оронд ургийн дотор эрхтний хөгжлийн талаар амьсгалын. хоол боловсруулах эрхтний, шээсний эрхтний морфометрийн үзүүлэлтийг тодорхойлсон магистрын ажлууд хийгдсэн байна. Гэхдээ бэлэг эрхтний ураг үеийн хөгжлийн талаар манай оронд хийсэн судалгаатай бид таарсангүй. Иймээс ураг үед эм бэлэг эрхтний хөгжлийн судалгааг өөрийн хүн амын дотор хийх шаардлагатай байна.
There are many research works that fetal internal organs’ development was studied by ultrasound examination and computer tomography in pregnancy. These works aimed to diagnose fetal abnormalities with chromosomal defects in the risk cases. But there are not enough research works shown the macro-morphometric measurements of internal organs and topographic properties relating with the fetal gestation period. However morphological development of fetal genital organs was studied sufficiently in the combination with diagnosis and therapeutic process, research works about the prenatal development of female genitalia was reported very rarely, especially in our country. For this reason, it is necessary to study the prenatal development of female genital organs among the Mongolian population.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 356
Судлаачдын бусад өгүүлэл
М
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК