Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 10(1)(29)
Уушгины архаг бөглөрөлт өвчний сэдрэлийн үед кортикостероид хэрэглэсэн үр дүн
( Судалгааны өгүүлэл )

П. Одончимэг , Д.Ичинноров , Ж.Сарантуяа

П.Н. Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Уушги судлалын тасаг
ЭМШУИС-ийн АУС-ийн Уушгины эмгэг судлалын тэнхим
ЭМШУИС-ийн БАС-ийн Молекулын биологийн тэнхим
 
Абстракт
Бид Уушгины Архаг Бөглөрөлт Өвчин (УАБӨ)-ий сэдрэлийн үед кортикостероидыг тарилга, цацлага болон утлагаар хэрэглэн эмчилгээний үр дүнг харьцуулан үнэлэх зорилго тавьж ажиллаа. УАБӨ-ий сэдрэл оноштой хэвтэн эмчлүүлсэн 120 өвчтөнийг GOLD-хөтөлбөрийн шалгуураар оношлон сонгосон. Судалгаанд 120 өвчтөнг санамсаргүй аргаар 3 бүлэгт хувааж, стандарт эмчилгээ болох богино хугаацааны үйлдэлтэй β2 агонист, метилксантин, цэр шингэлэх болон шаардлагатай үед антибиотик эмчилгээ хийхийн зэрэгцээ I бүлэгт (n=40) Преднизолоныг 25-50 мг/хоногт судсанд, II бүлэгт (n=40) цацлагын будесонид Френолиныг 800-1200 мг/хоногт, III бүлэгт (n=40) Будесалыг 1 мг/хоногт небулайзераар хэрэглэв. Эмчилгээний үр дүнг спирографийн үзүүлэлт, амьдралын чанарыг үнэлэх олон улсын “SGRQ” асуумжийн аргаар үнэллээ. УАБӨ-тэй хүмүүсийн спирометрийн шинжилгээнд эмчилгээний өмнөх хүчилсэн амьсгал гаргалтын эхний 1 секунд дэх эзлэхүүн (ХАГЭ1) дунджаар 63,6 байсан бол эмчилгээний дараа 68,1 болж 4,5 пунктээр нэмэгдэж, уушгины хүчилсэн амьдралын багтаамж (УХАБ) дунджаар 78,0 байсан бол эмчилгээний дараа 86,2 болж 8,2 пунктээр, (ХАГЭ1) болон (УХАБ)–ийн харьцаа дунджаар 65,0 байсан бол эмчилгээний дараа 69,9 болж 4,9 пунктээр нэмэгдсэн. Амьдралын чанарын нийт үзүүлэлт I бүлэгт 47.7±12.7 байснаа эмчилгээний дараа 33.4±11.3 болж, II бүлэгт 46.9±12.0 байснаа эмчилгээний дараа 36.5±11.7 болж, III бүлэгт 48.3±11.0 байснаа эмчилгээний дараа 35.4±11.3 болж тус тус буурсан буюу амьдралын чанар дээшилсэн байна. УАБӨ-ий сэдрэлийн үед кортикостероидыг тарилга, цацлага болон утлагаар хэрэглэхэд эмчилгээний 3 бүлэгт эмнэлзүйн шинжүүд багасч, спирометрийн үзүүлэлтүүд сайжирч байв. Эмчилгээний 3 бүлэгт амьдралын чанарын үзүүлэлтүүд, 6 минут алхах сорилын үнэлгээ нэмэгдэж байв. УАБӨ-ий хүнд бус сэдрэлийн үед кортикостероидыг тарих эсвэл уулгахын оронд цацлага болон утлагаар хэрэглэх боломжтой.
Objective: To compare the efficacy of systemic, inhaled and nebulized corticosteroid therapy in patients with acute exacerbation of COPD. Methods: In this randomized, parallel-group study 120 patients (average age 59,2±7.3) were randomized to receive inhaled corticosteroid (Frenolin 800-1200 mcg daily, n=40), nebulized corticosteroid (Budesal 1 mg daily, n=40), or systemic corticosteroid (intravenous Prednisolone 25-50 mg daily, n=40). Outcome variables included the lung function tests (FEV1, FVC, FEV1/FVC), 6MWT, and 1. Symptoms, 2. Activity and 3. Impact components of St George`s Respiratory Questionnaire for COPD patients (SGRQ-C). Results: In systemic corticosteroid group the FEV1 raisedfrom 63.5±9.0 to 68.1±8.1, FVC from 78.7±11.8 to 86.6±11; a total score of SGRQ-C improved from 47.7±12.7 to 33.4±11.3. In group with Frenolin the FEV1 improved from 64.7±9.9 to 68.7±8.5, FVC from 79.8±11.3 to 88.1±10.7; a total score of SGRQ-C improved from 46.9±12.0 to 36.5±11.7. In group with Budesal the FEV1 improved from 62.7±9.1 to 67.6±7.8, FVC from 75.4±13.4 to 83.9±12.4; and total score of SGRQ-C from 48.3±11.0 to 35.4±11.3. Conclusions: All inhaled, nebulized and systemic corticosteroids improve airflow and lung function test in COPD patients with acute exacerbation.
1. High dose of inhaled and nebulized corticosteroids may be an alternative to systemic corticosteroid in the treatment of non-severe acute exacerbation of COPD.
2. Using of systemic, inhaled and nebulized corticosteroids improve quality of life in COPD patients with acute exacerbation.
Key words: COPD, exacerbation, inhaled corticosteroid, quality of life, SGRQ, treatmen
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 621
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК