Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 10(1)(29)
Хоншоорын хөндийн хорт хавдрын тархалт, эмнэлзүйн онцлог
( Судалгааны өгүүлэл )

Ц.Ариунтунгалаг , Л.Хэнтий  АУ-ны доктор, дэд профессор

ЭМШУИС,НАСС,НАМ

 
Абстракт
Хорт хавдрын өвчлөл, нас баралт ихсэж байгаа нь манай орны төдийгүй дэлхий дахины тулгамдсан асуудал болсоор байна. Манай оронд хоншоорын хөндийн хорт хавдар нь хожуу шатандаа оношлогдож, нас баралт өндөр байгаа төдийгүй уг хавдрын талаар судалгаа хийгдээгүй нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон юм. Бид судалгаандаа хоншоорын хөндийн хорт хавдрын тархалт, эмнэлзүйд анхлан илрэх шинж тэмдгийг тодорхойлох зорилго тавьж, 2003-2013 оны хооронд Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-д хоншоорын хөндийн хорт хавдар гэж оношлогдсон 130 эмчлүүлэгчдийн өвчний түүхийг эргэн санамжийн аргаар тусгай боловсруулсан картын дагуу тэмдэглэж, тоон ба чанарын судалгааны аргаар статистик боловсруулалт хийв. Бидний судалгаанаас харахад хоншоорын хөндийн хорт хавдар нь 51- 60 насанд хамгийн их буюу 33.8 % (44) тохиолдож, дундаж нас 53.18 байна. Эмчлүүлэгчдийн дийлэнх хэсэг 83% нь өвчний төгсгөлийн буюу IV шатандаа оношлогдсон байна. Эмнэлзүйд оношлогдох үед илрэх шинж тэмдгүүдийн хувьд хавдар зэргэлдээ эрхтэнд тархснаас 75.3% (98)-д нүүрний тэгш хэм алдагдах шинж илэрч байжээ. Ерөнхий биеийн талаас 45.3% толгой байнга өвдөх шинж хамгийн их тохиолдсон байна. Мөн хоншоорын хөндийн хорт хавдар захын тунгалгийн булчирхайд 45.3 % (59)-д, алсын эрхтэнд 7.6% (10)-д үсэрхийлсэн байна.
Судалгаанаас харахад хоншоорын хөндийн хорт хавдар нь хүйсийн хувьд ялгаатай буюу эрэгтэй хүмүүст илүү тохиолдож байна. (p<0.05) Эмнэлзүйд үе шатаасаа хамаарч нүүрний тэгш хэм алдагдах, хамар битүүрч хамраас ялгадас гарах шинж тэмдэг илэрсэн байна.
The increase of cancer morbidity and mortality has been the key problem in Mongolia and in the world. In Mongolia the malignant neoplasm of maxillary sinus has been diagnosed in the late stage. We can see that not only the mortality is high but also the study on it has not been done previously. We aimed to study the epidemiology and clinical symptoms of the malignant neoplasm of maxillary sinus and the retrospective study involved 130 patients with the diagnosis of the malignant neoplasm of maxillary sinus and they were treated at the National Cancer Center of Mongolia during 2003-2013. We registered patients’ histories in special cards and performed statistical analysis. According to our study the malignant neoplasm of maxillary sinus was occurred in patients with the age of 51-60, most of them 33.8% (44) were male and the mean age was 53.18. The majority of patients - 83% were diagnosed at stage IV or at the advanced stage. Clinical symptoms were as malignant neoplasm infiltrated with the nearest organs was 75.3% (98) and facial asymmetry
was found. The general body symptom such as headache occurs in 45.3% (59) of subjects. The malignant neoplasm of maxillary sinus metastasis with regional lymph nodes was 45.3% (59) and with the distant organs - 7.6% (10). The study shows that the malignant neoplasm of maxillary sinus has sex difference or males suffer from it mostly (p<0.05).
Clinic symptoms such as facial asymmetry, nasal obstruction, and discharge from the nose were appeared.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 348
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК