Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2012, 8(4)(22)
Хайрст үлд өвчний эмийн хэрэглээний судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Э.Болорцэцэг , Р.Цэрэнлхагва 

Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв
ЭМШУИС-ийн Эм Зүйн Сургууль
 
Абстракт

Бид энэхүү судалгаагаар  хайрст үлд өвчний эмчилгээний эмийн бодит хэрэглээг судалж хэрэгцээг тодорхойллоо. Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвд хайрст үлд өвчний онош тогтоогдож эмчлэгдсэн 1314 өвчтний өвчний түүхэнд судалгаа хийлээ. Нийт 118 нэр төрлийн эм хэрэглэгдсэн ба үүнээс Паретогийн  80:20-ийн дүрмийг баримтлан тэргүүлэх ач холбогдолтой 24 нэр төрлийн эмийг олж тогтоон хэрэгцээг тодорхойллоо. Нийт эмчлэгдсэн өвчтөний 100 хувьд нь амин дэм, витамин, хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх эмийн бэлдмэлүүд, 97 хувьд нь кортикостероидын тосон түрхлэг, 95,6 хувьд нь гистамины эсрэг эмийн бэлдмэл, 90,3 хувьд нь арьс гуужуулах нөхөн төлжүүлэх эмийн бэлдмэл, 70,8 хувьд нь антибиотик, 58,4 хувьд нь сэтгэл засах, тайвшруулах төв мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах бэлдмэл, 51,2 хувьд нь эмзэгшил бууруулах буюу судасны нэвчимтгий байдлыг бууруулах эмүүд, 50 хувьд нь ариутгал халдваргүйжүүлэх эмийн бэлдмэл, 32 хувьд нь дархлаа сайжруулах бэлдмэл, 9,4 хувьд нь антидот ба  сорбентууд тус тус хэрэглэгдсэн нь тогтоогдлоо. Хайрст үлд өвчнөөр жилдээ эмчлэгдэх стационарын өвчтөний эмчилгээнд нийт 118 нэр төрлийн 34.0 сая/төг-ийн эм хэрэгцээтэй ба үүнээс тэргүүлэх ач холбогдолтой 24 нэр төрлийн 21.2 сая/төг-ийн (62.4%) эм хэрэгцээтэй байна. Монгол улсын хүн амын дунд тохиолдох хайрст үлдийн өвчлөлийн стационарын эмчилгээнд 2012-2017 оны прогнозоор 170.6сая/төг-ийн эм шаардлагатай байна. Хайрст үлд өвчний эмчилгээний стандартад заагдсан пипольфен 0.025г шахмал, псоркутан 0.05 мг тосон түрхлэг нь Монгол улсын эмийн улсын бүртгэлд бүртгэгдэж зах зээлд орж ирээгүй учир эмчилгээнд хэрэглэгдэхгүй байв. Нийт хэрэглэгдсэн эмийн 58.2 хувийг зайлшгүй шаардлагатай эм эзэлж байгаа бөгөөд Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд хайрст үлдийн эмчилгээнд хэрэглэх эмүүдийг нэмж оруулах шаардлагатай байгаа нь харагдлаа

 

Background: This study shown for the regular use of medications by the patients with psoriasis and estimate of the demand of main types of medications for psoriasis. We study for 1314 patients medical history that diagnosed and hospitalized in National Dermatology Center with psoriasis. Totally 118 medications were used to treat the psoriasis, Determination of drug demands calculated by Pareto 80:20 rule and shown 24 types of priority important medications. Totally 100% of patients vitamins and medicament for affecting the acid and alkali balance, 97% of patients receive ointment corticosteroids, 95.6% of patients receive antihistamines, 90.3% medications for skin peeling  and rehabilitations, 58.4% psychotherapy and medications for improving central nerve function, 51.2% medications for decreasing the vulnerability and for decreasing vessel leakage, 50% medications for sanitation and disinfections, 32% medications for improving the immune system, 9.4% antidote and sorbents through their hospitalization in National Dermatology Center. It is estimated that there are 118 types of medications with total cost of 34.0mln MNT required annually for psoriasis treatment of hospitalized patients. 24 types of medications with the cost of 21.2mln MNT from the above mentioned are set as the priority important medications. According to the prognosis of Mongolia in 2012 – 2017, medications with the cost of 170.6mln MNT are required for the treatment of psoriasis, the occurrence of which is high among population. Some medications, as 0.025g pipolphen pill, 0.05mg psorcutan ointment hasn’t been yet introduced into Mongolian market because they haven’t been yet included in the state registration of medications. And it is the reason for not using in hospital treatment.  From 118 types of medications used, there are 58 types(49.2%) of medications included in the required medicine list of Mongolia, which means It is necessary to enhance the medications that used in treatment of  psoriasis.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 530
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК