Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 2(136)
Оносон судалгаа
( Редакцийн зурвас )

П.Нямдаваа


 
Абстракт

Эрдэм судлалын ажлын, тэр тусмаа анагаа-хын эрэл хайгуулын тэргүулэх чиглэлийгтогтоох гэдэг нэн амаргүй зорилтын нэг мөн. Судлаач бүрт өөрийнх нь олж харсан хэтийн төлөв, олон жил оюун ухаанаа чилээн ургуулж, нандигнан тэтгэсэн үзэл бодол нь хамгийн үнэтэй байдаг болохоор тэр. Тэр нандин санаагий нь хэн ч, хэзээ ч дахин түүний төсөөлснөөр илэрхийлж чадахгүй ч байж болзошгүй учраас, тэр үзэл бодол нь хэзээ нэг цагт хүн ардад, хүн төрөлхтөнд хэрэгтэй мэд-лэг, технологийн үр хөврөл учраас хэрэггүй судал-гаа гэж үнэндээ байхгүй.

Гэвч улам бүр мэдээлэлжиж, глобальжиж, прагматик болж буй хүний нийгэм, дэлхий ертөнц судлаачдаас улам бүр тодорхой, өнөөдрийн тул-гамдсан асуудлыг шийдвэрлэх судалгаа шаардах болжбайна.

Үүнтэй холбоотойгоор:

  • Судалгааны тулгамдсан асуудлыг хэрхэн таньж олох вэ?
  • Судалгааны шийдвэрлэх асуудлын үнэ цэнийг хэрхэн хэмжих вэ? гэдэг асуудал гарч ирнэ.

Сүүлийн хориод жилд Дэлхийн банк (ДБ), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын хамтын чармайлтаар энэ чиглэлд дорвитой алхмууд хийгдлээ. Үүний эхийг ДБ-ны 1993 оны "Хөгжлийн илтгэл"1 тавьсан гэж одоо үзэх болжээ. Хүн амын эрүүл мэндэд хам-гийн их дарамт учруулж байгаа өвчин эмгэг буюу эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг тодорхой-лоход, үүнээсээ үндэслээд хүн амын эрүүл мэнд-ийг хамгаалахад хамгийн их ач холбогдолтой су-далгааны чиглэл, эрүүл мэндийн технологийг тодорхойлоход өвчлөлоор алдсан амьдралын хугацаа (ӨААХ - Disability Adjusted Life Years: DALY) гэдэг үзүүлэлтийг энэ илтгэлд анх ашиг-ласан юм. Энэ үзүүлэлтийг нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны практикт ашиглах чиглэл, хандлагыгтооцох судалгааны нухацтай эхлэл нь мен онд ДБ хэвлүүлсэн "Хөгжиж буй орнууд дахь өвчний хяналтын тулгамдсан асуудлууд"2 хэмээх суурь бүтээл болсон билээ. Үүнээс хойш өнгөрсөн 10 гаруй жил бол энэхүү онолын суурь концөпци амьдралаар шалгагдан өөрөө нийгмийн эрүүл мэндийн судалгааны бие даасан чиглэл болж, эрүүл мэндийн болон анагаах ухааны шийдвэр гаргах түвшний хүлээн зөвшоөрөгдсои номлол болон биежсэн хугацаа боллоо3. Манай улсад ч дэлхийн эрүүл мэндийн судалгааны хөгжлийн энэ хандлагыг анхааралтай ажиглан тандаж, энэ чиглэлийн зарим тулхтай судалгаанаас орчуулж4, анагаах ухааны хөгжлийн төлвөө энэ урсгалын чиглэлээр харах гэж оролдсон нь бий5.

Тухайн улс орон, дэвсгэр нутгийн хүн амд аль нэгэн өвчин эмгэг, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийн учруулж буй нийгмийн ачаалал, ана-гаах ухааны болон нийгмийн эрүүл мэндийн аль нэг технологи, арга хэмжээ ӨААХ-д хэрхэн не-лөелж байгааг шууд буюу дам аргаар тооцож байж л эрүүл мэндийн үйл ажиллагааны шийдвэр гар-гадаг, анагаахын судалгааны тэргүүлэх чиглэл тогтоодог болох нь ойрын ирээдүйд зайлшгүй баримтлах технологи болох нь одоо тодорхой болж байна.

ДБ 2003 оноос "Хөгжиж буй орнууд дахь евчний хяналтын тулгамдсан асуудлууд" номоо шинэчлэн хэвлэхээр ДЭМБ, АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн, Олон улсын анагаах ухааны академуудын холбоо (ОУАУАХ-IAMP: InterAcademy Medical Panel) зэрэг байгуулла-гуудтай хамтран ажилласан бөгөөд энэ чиглэлийн дэлхийн 250 гаруй толгой эрдэмтдийг зохиогчоор оролцуулсан энэ бүтээл энэ оны 4 дүгээр сард дагалдах ботиудын хамт хэвлэгдлээ6. Энэ оны 4 дүгээр сарын 3-6-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон ОУАУАХ-ны 2 дугаар Ерөнхий чуулганы үеэр энэ гурван бүтээлийг нийтэд танил-цуулах, энэ бүтээлийг сурталчлан баяжуулах байнгын ажиллагааг хангах вэб-сайтыг7 нээх ёс-лол болж, дэлхийн 50 гаруй орны 250 гаруй төлөө-лөгчид, түүний дотор Монгол улсын ШУА-ийн төлөөлөгчид оролцлоо.

Бид оносон судалгаа хийж, хүн амынхаа эрүүл мэндийг сайжруулахад дорвитой хувь нэмэр оруулахын тулд:

  • эрүүл мэндийн үйл ажиллагааны болон анагаах ухааны эрдэм судлалын тэргүүлэх чиглэлийг тогтоох талаар дэлхий дахинаа нэгдсэн аргачлалаар хийгдэж буй судалгааны үр дүн, шинэ чиглэл, дэвшлийг анхааралтай ажиглан судлаж,
  • энэ чиглэлийн олон улсын судалгаануудад оролцох,
  • улс орныхоо нөхцөлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар ийм судлагаа хийх,
  • манай жишгийн бусад оронд судлан гар-гасан бэлэн үр дүнг нь идэвхитэй ашиглах шаардлага-тай болж байна.

Энэ талаар байнгын шинэ мэдээлэл авахад дээр дурьдсан DCP2 вэб-сайт болон IAMP вэб-сайт8 Та бидэнд ихээхэн тус дэм болох болно.

Ном зүй

1. World Bank (1993): World Development Report 1993: Investing in Health, OUP, 329 pp.;
2. World Bank (1993): Disease Control Priorities in Developing Countries, Edited by D.T.Jamison, W.H.Mosiey, A.RMeasham, J.L.Sobaditla, OPUs 746 pp.;
3. WHO (1994): Global Comparative Assessments in the Health Sector (Disease Burden. Expenditures and intervention Packages), Edited by CJ.L.Marray and A.D.Lopez, Geneva, 196 pp.; WHO (1996): Investing in Health Research and Development, Report of the Ad Hoc Cpmmittee on Health Research Relating to Future Intervention Options, Geneva, 278 pp.; WHO (1996): The Global Burden of Disease, Edited by C.J.t.Murray, and A.D.Lopez, HUP, 990 pp.; WHO (2001); Macroeconomics and Health; Investing in Health for Economic Development (Report of the Commission on Macroeconomics and Health), Geneva, 202 pp.;
4. ДЭМБ, ЭМЯ (2004):Макро эдийн засаг 6a эрүул мэнд: Эдийн засгийн хогжлийг хангах зорилгоор эрүүл мэндийн салбарт хийх хоронге оруулалт (Маиро эдийн зосаг ба эрүүл мэндийн асуудлаархи түр хорооны илтгэл), Улаанбаатар, 262 х;
5. Нямдаваа, П.(2001):Ирзэд үйн төлөв, \\\\\\\"XX зууны Монголд анагаах ухаан хогжсвн түүхийн товчоон\\\\\\\" номонд, Улаанбаатар, х.53-55;
6. World Bank (2006): Disease Control Priorities in Developing Countries, 2nd Edition, Editors D. T. Jamison, J.G.Breman, A.R.Measham, G.Alleyne, M.Giaeson, D.B.Evans, P.Jha, A.Milts, and P.Musgrove, OUP, 1401 pp.; World bank (): Global Burden of Disease and Risk Factors, Editors A.D.Lopez, C.D.Mathers, M.Ezzati, D. T.Jamison, and CJ.L.Murray, OUP, 475 pp.; World Bank (): Priorities in Health, Editors D.T.Jamison, J.G.Breman, A.R.Measham, GAlieyne, M.Glaeson, D.B.Evans, PJha, A.Mills, and P.Musgrove, OUP, 217pp.;
1. www.dcp2.org;
2. wwwJamp-oniine.org;
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 480
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК