Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (58) 2013 N03(058)
БӨӨРНИЙ ЦОЧМОГ ДУТАГДЛЫН ЭРТ ҮЕИЙН ОНОШЛОГООНЫ ЗАРИМ БИОМАРКЕР
( Судалгааны өгүүлэл )

Ч.Баяржавхлан1, Г.Наран2, Х.Гэлэгжамц3

1,23-ЭМШУИС, БАС, Биохими-Лабораторийн тэнхим

3-ЭМШУИС, АУС, Бөөр судлалын тэнхим

 

Хүнд өвдөлтийн 5-50% нь БЦД-д хүргэдэг ба БЦД нь эндэгдлийн үндсэн шалтгааны нэг хэвээр байсаар байна (oлон эрхтэний дутагдалд орсон нийт өвчтөнүүдийн 80%-аас дээш хувь нь нас барж байна).  Креатинины хэмжээ нь бөөрний дутагдал эхэлснээс хойш нэлээн хожуу үед өөрчлөгддөг, дутагдлыг илрүүлэхэд мэдрэг бус, итгэж болохуйц үзүүлэлт биш юм. Нэгдүгээрт сийвэнгийн креатинины концентраци бөөрний үйл ажиллагаа 50% алдагдсан байхад өөрчлөгддөггүй. Хоёрдугаарт креатинины концентрациар бөөрний үйл ажиллагааны нарийн зураглалыг шууд үнэлэх боломж байдаггүй хэд хоногийн турш тодорхойлох шаардлага тулгардаг. Сүүлийн үед бөөрний цочмог дутагдлын эрт үеийн оношлогоонд олон нэр дэвшигч биомаркеруудыг судалж байгаа  бөгөөд нейтрофил желатиназа-холбоот липокалин (NGAL), цистатин С уургийг бөөрний цочмог дутагдлын эрт үеийн нэр дэвшигч хамгийн мэдрэг уураг хэмээн үзэх боллоо (Хүснэгт 1). NGAL нь 25кДа жинтэй,  нь түрүү булчирхайн эпитель, хоол боловсруулах зам, амьсгалын зам, нейтрофил зэрэг олон эсээс маш бага хэмжээгээр нийлэгждэг болохыг тодорхойлоод байна. NGAL-ийг хэд хэдэн аргаар сийвэн болон шээсэнд тодорхойлох боломжтой ба бөөрний цочмог дутагдлыг эрт үед оношлоод зогсохгүй дараах эмгэгийн үед сонгон хэрэглэхэд ач холбогдол өндөртэй байна. Үүнд: Диализд оруулах шаардлагатай болон эндэгдэлд хүргэх эмгэг,  бөөр шилжүүлэн суулгах, зүрхний мэс засал, бөөрний гэмтэл, эмийн хордлого, яаралтай тусламжийн хэсгүүд. Хамгийн чухал нь креатинины хэмжээг ашиглан бөөрний цочмог дутагдлыг оношлож байгаа нь цочмог дутагдлыг цагт нь оношлож чадахгүй цаг алдаж байгаа бөгөөд зарим судалгаагаар БЦД-ийн үед NGAL нь креатининаас 2 хоногийн өмнө ихэссэн байдаг гэдгийг баталж байгаа нь БЦД-ийн дахин үнэлэхэд ач холбогдолтой уураг болохыг харуулж байна.

Хүснэгт 1.  Бөөрний гэмтлийн үеийн нэр дэвшигч биомаркерууд

                                                                                  

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 871
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК