Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 6(43)
Улаанбаатар хотын хүн амын дунд томуугийн цартахлын A(H1N1)pdm09 вирүсийн эсрэг дархлаа тогтоцын түвшинг хөөн судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Г.Нямаа1 2, А.Бурмаа1, Б.Тиан3, С.Цацрал1, Ц.Наранзул1, Н.Баясгалан1, Б.Ариунсанаа2, Л.Энхбаатар1, Б.Ганцоож4, Д.Либо3, Б.Дармаа1, П.Нямдаваа1 4

1Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
2ЭМШУИС, БАС-ийн Бичил амь дархлаа судлалын тэнхим
3БНХАУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв
4Монголын Анагаах Ухааны Академи

 
Абстракт

Serum panel was collected before the outbreak of pandem­ic influenza, June 2009, 1109 serum samples, after pandemic influenza, November 2009, 1121 serum samples, and finally post pandemic outbreak, June 2010, 1120 serum samples were collected respectively from 6 districts of Ulaanbaatar. Serum antibody titers were determined using the haemagglutination– inhibition (HI) test with comparison to reference strains A/California/07/09(pH1N1) at Disease Control and Surveillance Center of China.

As expected, pre-existing protective antibodies to the 2009 pandemic influenza A(H1N1) virus was low across all age as compared to other during and after serum panels (HI=40%, p<0.001). The samples collected during pandemic influenza, November 2009, has shown greater protection against flu with 40% antigenic reactivity (p<0.001). Serum panel collected af­ter pandemic flu and vaccination has shown substantial pro­tection at age 2 which 36% had reactive antibody, age 5-9 had 38.7% reactive antibody. However 60-69 age section showed lowest protective antibody reactivity which was 6.6%. Interest­ingly, 10% of 70 years old had protective antibody.

At the last serum panel, 39.6% of population had vaccinat­ed for pandemic influenza and among age groups, the number differed from one another such as 50% of age 4 had vacci­nated, 46,6% of age 5-9, 53,1% of 10-19, 46,0% of 20-29, 47,3% of 30-59 and finally people over 70 years old was less vaccinated in which only 21,4% had protective antibody.

It was evident that H1N1 flu was endemic in Mongolia and it does confirm epidemiological data in 2009.

Mongolian Journal of Infectious Disease Research, 2011, ¹ 6(43):2-6; 2 Table, 2 Figure and 14 References

 

 

 

2009 оны 4 дүгээр сард Мексик, АНУ-д анх бүртгэгдсэн томуугийн шинэ вирүс хүнээс хүнд дамжин халдварлах чадвартай боллоо гэж үзэн ДЭМБ 2009 оны 4 сарын 27-нд дэлхий дахин томуугийн цартахлын түгшүүр үе шатанд шилжсэнийг албан ёсоор зарласан билээ [1-3]. Томуугийн шинэ вирүсийн халдварын тархалт нь хүн төрөлхтний эрүүл мэнд, нийгэм эдийн засагт учирч буй аюул юм. Иймд дэлхийн улс орнууд шинэ халдвартай тэмцэх, сэргийлэх бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай авч, тархалтыг хязгаарлах чадавхийг бүрдүүлсэн байх ёстой. Ялангуяа томуугийн вирүсийн эсрэг дархлаажуулалт нь томуугаас шалтгаалсан өвчлөл эндэгдлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга юм. ДЭМБ-ын мэдээгээр томуугийн цартахлын улмаас 18156 хүн нас барсан (лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдол) нь томууг хөнгөн хэлбэрийнх гэж үзэж болохгүйг харуулж байна [4]. Улирлын томуугийн дэгдэлтийн үед нас барагсадын 90% нь 65-аас дээш ахимаг насныхан байгаа томуугийн цартахлын үед манай оронд нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 43,5% нь 15-29 насны өсвөр үеийнхэн, залуучууд байхад 65-аас дээш ахимаг настангууд дөнгөж 0,5% -ийг эзэлж байна [5]. Томуугийн вирүсээр сэдээгдсэн өвчлөл, эндэгдэлийг хяналтанд авах гол арга нь вакцинжуулалт байх тул хүн амынхаа эмзэг давхаргынхныг томуугийн вакцинжуулалтанд хамруулж байхыг ДЭМБ гишүүн орнуудад зөвлөж байгаа билээ. Дэлхий дахин одоо томуугийн цартахлын дараах үе шатанд орсон томуугийн A(H1N1)pdm09 вирүсийн цаашдын хувьслын зүй тогтол бүрэн тодорхой болоогүй байгаа тул тандалтын ач холбогдол нэн чухал болно гэж үзэж байна [6]. Томуугийн A(H1N1)pdm09 вирүсээр сэдээгдсэн цартахал манай улсад харьцангуй хожуу 2009 оны 10 дугаар сараас эхлэн тархаж, богино хугацаанд оргилдоо хүрээд 2010 оны 2 дугаар сараас эргэлтээс бүрэн гарч томуугийн В вирүсээр солигдсон билээ [7].

Монгол улсад бүртгэгдсэн энэ удаагийн томуугийн цартахлын A(H1N1)pdm09 вирүсийн тархалт болон түүний эсрэг дархлаа тогтоцын жинхэнэ түвшинг Улаанбаатар хотын хүн амын дунд тогтоож насны бүлгээр харьцуулах оролдлогыг хийсэн болно.

Материал, арга зүй

Нийслэлийн 6 дүүргийн оршин суугчдаас томуугийн цартахал бүртгэгдэхээс өмнө 2009 оны 6 дугаар сард 1109, цартахлын оргил үед 2009 оны 11 дүгээр сард 1121, цартахлын эхний давалгаа зогссоны дараа 2010 оны 6 дугаар сард 1120, нийт 3350 ийлдэс цуглуулж шинжлэв. Бүх ийлдсийг томуугийн цартахлын вирүсийн A/California/07/09(H1N1) лавлагаа омгийг ашиглан цус наалдахыг саатуулах урвал (ЦНСУ)-ын бичил хувилбараар БНХАУ-ийн Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвд эсрэг биеийн таньцыг тодорхойллоо [8].

Зураг 1. A/California/07/09(H1N1) омгийн эсрэг эсрэг биеийн урвуу таньц ≥40, насны ангилалаар

Үр дүн

Цус наалдахыг саатуулах аргаар томуугийн цартахлын A/California/07/09(pH1N1) эсрэгбиеийн таньцыг тодорхойллоо. Судалгаанд хамрагдсан 3350 хүний ийлдсийг цар тахлын A/california07/2009 омгийн эсрэгтөрөгч өвөрмөц эсрэгбиеийн таньцыг цус наалдуулах урвалаар тодорхойлоход 2009 оны 6-р сард цуглуулсан 1107 ийлдсэнд томуугийн цартахлын эсрэг дархлаа тогтоцын түвшин бүх насны ангилалд хамгийн бага (1,1%,эсрэгбиеийн таньц ≥40), халдварын өмнөх эсрэгтөрөгч өвөрмөц эсрэгбиеийн таньц 0-9 хүртэл насны хүүхдэд байхгүй, харин 10-19 насныханд 2,1%, 20-29 насныханд 1,6%, 70 ба түүнээс дээш насны бүлгийн хүмүүст хамгийн өндөр буюу 3,1% байлаа [Зураг 1, Хүснэгт 2].

2009 оны 11-р сард цуглуулсан 1121 ийлдсэнд томуугийн цартахлын вирүсийн эсрэг дархлаа тогтоцын түвшин бүх насны ангилалд 24,1% байв (эсрэгбиеийн таньц ≥40,). Халдварын дараах эсрэгтөрөгч өвөрмөц эсрэгбиеийн таньц хүүхэд болон залуу идэр насны хүмүүст хамгийн өндөр таньцтай 2 насны хүүхдэд 36,0%, 5-9 настай хүүхдэд 38,7%, харин 60-69 насныханд хамгийн бага буюу 6,6%, 70 ба түүнээс дээш насны бүлгийн хүмүүст 10,0% тус тус байлаа [Зураг 1, Хүснэгт 2].

2010 оны 6-р сард цуглуулсан 1120 ийлдсэнд томуугийн цартахлын эсрэг дархлаа тогтоцын түвшин бүх насны ангилалд (56,6%,эсрэгбиеийн таньц ≥40). Халдварын болон вакцины дараах эсрэгтөрөгч өвөрмөц эсрэгбиеийн таньц хүүхэд болон залуу идэр насны хүмүүст хамгийн өндөр таньцтай 2 насны хүүхдэд 36,0%, 5-9 настай хүүхдэд 38,7%, харин 60-69 насныханд хамгийн бага буюу 6,6%, 70 ба түүнээс дээш насны бүлгийн хүмүүст 10,0% тус тус байлаа.

Судалгаанд хамрагдсан 1120 хүний 39,6% нь томуугийн цартахлын эсрэг дархлаажуулалтанд хамрагдсан гэсэн өгүүлэмжтэй үүнээс 4 нас 50%, 5-9 нас 42%, 10-19 нас 47%, 20-29 нас 42%, 30-59 нас 46%, харин 70 ба түүнээс дээш насны бүлгийн хүмүүст хамгийн бага буюу 15% байлаа [Хүснэгт 1].

Хүснэгт 1. Томуугийн цартахлын эсрэг вакцинд хамрагдсан байдал

эсрэг дархлаа тогтоцын түвшин бүх насны ангилалд өссөн геометр дундаж нь 40,6 үүнээс 4 настай хүүхдийн дархлаа тогтоц хамгийн өндөр буюу 86% геометр дундаж нь 122,4 байлаа. III тандалтын үеийн дархлаа тогтоц I тандалтаас 7,6 дахин II тандалтаас 3,5 дахин өссөн байна [Зураг 2].

Зураг 2. A/California/07/09(pH1N1) омгоор өвөрмөц эсрэгбиеийн таньцын геометр дундажыг насны ангилалаар үзүүлсэн байдал

Хүснэгт 2. Томуугийн цартахлын A(H1N1)pdm09 омгийн эсрэг эсрэгбиеийн тандалт

Хэлцэмж

Бидний энэ судалгааны дүн нь Монголд бүртгэгдсэн томуугийн цартахлын A(H1N1)pdm09 дэгдэлт 2009 оны 10 дугаар сараас эхэлсэн гэж судлан тогтоосныг давхар баталж байна [9]. Улаанбаатар хотод 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу 2009 оны 41 дүгээр долоо хоногт томуугийн A(H1N1)pdm09 цартахлын вирүсийг анх илрүүлэх хүртэл 40 гаруй сэжигтэй тохиолдолд вирүс судлалын шинжилгээ хийсэн боловч цартахлын вирүс илрээгүй билээ [7].

2009 оны 42 дугаар 7 долоо хоногоос эхлэн томуугийн A(H1N1) цартахлын вирүсийн халдвар эрчимтэй хурдан тархаж 3 долоо хоногийн дотор оргилдоо хүрээд аажмаар тархалтын эрчим нь буурч 2010 оны 3 дугаар долоо хоногт бүртгэгдсэн өвчлөл толерант дээд хязгаараас доош орсон юм [10].

Бидэнтэй төстэй судалгаа хийсэн Норвегийн судлаачдын 2008 оны 8-р сард цартахлын халдварын өмнө цуглуулсан 689 сорьцонд халдварын өмнөх цартахлын эсрэгтөрөгч өвөрмөц эсрэгбиеийн таньц судалгаанд хамрагсадын бүх насны хүн амын дунд 1,7% нь эерэг үр дүнтэй гарснаас 20-29 насанд 3,9%, 10-19 насанд 1,8% харин 80-аас дээш насныханд 4,8% харин 2009 оны 8-р сард цуглуулсан 2116 сорьцонд цартахлын эсрэгтөрөгч өвөрмөц эсрэгбиеийн таньц 3,2% байсан бол вакцинжуулалтьн дараа 2010 оны 1-р сард цуглуулсан 541 сорьцонд цартахлын эсрэгтөрөгч өвөрмөц эсрэгбиеийн таньц 44,9% болсон байлаа[11].

Мөн Хятад улсын судлаачдын 2006-2008 онд цуглуулсан 2379 сорьцонд цартахлын эсрэг эсрэгбиеийн таньц 1,2% байсан бол 2010 оны 1 дүгээр сард цуглуулсан 50111 сорьцонд 21,5% эерэг байснаас 62% нь цартахлын эсрэг вакцинжуулалтанд хамрагдсан 17,1% нь вакцинд хамрагдаагүй байв[12]. Судалгааны үр дүнг харахад цартахлын эхний давалгаа зогссоны дараа цуглуулсан ийлдсэнд уг вирүсийн халдварын эсрэг дархлаа тогтоцын түвшин 2-9 настай хүүхдэд (72%), 10-19 настай залуу идэр бүлгийн хүмүүст (79%) , 70-аас дээш насанд 34,1% байгаа нь бидэнтэй төстэй судалгаа хийсэн зарим орны судлаачдын үр дүнтэй харьцуулахад Улаанбаатар хотын хүн амын дунд томуугийн цартахлын эсрэг дархлаа тогтоцын түвшин өндөр болох нь тодорхойлогдож байна. Тухайлбал АНУ-ын судлаачдын цартахлын хоёрдугаар давалгааны дараа клиникийн лабораторид цуглуулсан 846 сорьцонд A/california07/2009 омгийн эсрэгтөрөгч өвөрмөц эсрэгбиеийн таньцыг цус наалдуулахыг саатуулах урвалаар тодорхойлсон судалгааны үр дүнгээр бүх насны ангилалд (21%) дархлаа тогтоцтой байснаас 10-19 насанд хамгийн өндөр (45%), 70-79 насанд хамгийн бага (5%) байсан байна [13].

Цартахлын оргил үед цуглуулсан ийлдсэнд дархлаа тогтоцын түвшин (24,1%,эсрэг биеийн таньц ≥40) эерэг үр дүнтэй байснаас 0-4 насанд 32,6%, 5-9 насанд 38,7%, 10-19 насанд 28,5%, 20-59 насанд 18,2% 60 аас дээш насанд 8,1% эзэлж байсан бол Хятад улсад хийгдсэн судалгаанд 2009 онд цуглуулсан цартахлын вакцинд хамрагдаагүй 42300 сорьцноос дархлаа тогтоцын түвшинг тодорхойлоход 0-5 насанд 26,8%, 6-15 насанд 36,7%, 16-24 насанд 31,6%, 25-59 насанд 14,2% 60 аас дээш насанд 8,6% эзэлж байсан нь манай энэ удаагийн судалгааны үр дүнтэй ерөнхийдөө тохирч байна [12].

Манай улсад Эрүүл мэндийн яамнаас тодорхойлсон зорилтот бүлгийн хүмүүсийг дархлаажуулах бодлогын хүрээнд сүүлийн 2 жилийн хугацаанд нийт 723,625 буюу хүн амынхаа 27%-ийг цартахлын вирүсийн эсрэг вакцинаар дархлаажуулсан. Бидний судалгаанд гуравдугаар тандалтаар хамрагдсан 1120 хүний 39,6% нь цартахлын эсрэг дархлаажуулалтанд хамрагдсан гэсэн өгүүлэмжтэй байсан бөгөөд эдгээр хүмүүст эсрэгбиеийн титр өндөр байсан ба халдвар хамгаалах дархлаа сайтай болохыг харуулж байна. Б.Бадрал нарын судалгаагаар цартахлын вакцин тухайн вирүсийн эсрэг 82,6% -ийн хамгаалах дархлаа бий болгосныг тодорхойлсон байна [14].

Дүгнэлт

2009 оны 10 дугаар сараас өмнө манай улсад томуугийн шинэ вирүсийн халдвар хүн амын дунд эргэлтэнд байгаагүйг баталж, шинэ вирүсийн халдвараар бага насны болон идэр залуу насны хүмүүс илүү өвчилсөн болохыг харуулж байна.

 

Талархал: Энэхүү судалгааг хийхэд үнэлж баршгүй туслалцаа үзүүлсэн Улаанбаатар хот дахь Томуугийн харуулдан тандалтын нэгжийн эмч, сувилагч болон “Томуугийн тандалтын тогтолцоо байгуулан хөгжүүлэх” АНУ-Монголын хамтарсан төсөл, БНХАУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв, ДЭМБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газрын хамт олон, зохиогчид баярлаж талархсанаа илэрхийлж байна.

 

Ном зүй

1. CDC (2009): Outbreak of swine-origin influen¬za A(H1N1) virus infection- Mexico, March-April 2009 MMWR, 58(17):467-70. Available from: http://www.cdc.gov/mmwr/preview/mmwrhtml/mm5817a5.htm
2. CDC (2009): Update: swine influenza A(H1N1) infections –California and Texas, April 2009 MMWR, 58(16):435-7. Available from: http://www.cdc.gov/mmwr/preview/mmwrhtml/mm5816a7.htm
3. WHO (2009): Swine influenza, http://www.who.int.mediacentre/news/statements/2009/h1n1_20090429/en/index.html
4. http://www.who.int/csr/don/2010_06_11/en/in¬dex.html/
5. Nymadawa P. (2010); A(H1N1) 2009 Pandemic Influenza in Mongolia: Lessons and Challenges Sympo¬sium “ Influenza Pandemics in Asia: Lessons and Chal¬lenges “ Tokyo
6. WHO recommendations for the post pandemic period, http://www.who.int/csr/diseas/swineflu/notes/briefing_20100810/en/index.html/
7. А.Бурмаа, нар (2010): Монгол улсад бүртгэгдсэн томуугийн A(H1N1) 2009 цартахлын эпидемиологийн төрх, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, 5(36) 2-5
8. \\\"Standart operating procedure” Chinese Nation¬al Influenza center
9. П.Нямдаваа, нар (2010): Монгол улсад ялгасан томуугийн A(H1N1) 2009 цартахлын вирүсийн молекул генетикийн төрх, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, 5(36) 7-11
10. Томуугийн үндэсний төв. http://www.flu.mn
11. K Waalen, A Kilander, S G Dudman, G H Krogh, T Aune, O Hungnes High prevalence of antibodies to the 2009 pandemic influenza A(H1N1) virus in the Norwe¬gian population following a major epidemic and a large vaccination campaign in autumn 2009. Eurosurveil¬lance, Volume 15, Issue 31, 05 August 2010
12. Xu C, Bai T, Iuliano AD, Wang M, Yang L, et al. (2011) The Seroprevalence of Pandemic Influenza H1N1 (2009) Virus in China. PLoS ONE 6(4): e17919. doi:10.1371/journal.pone.0017919
13. Zimmer SM, Crevar CJ, Carter DM, Stark JH, Giles BM, et al. (2010) Seroprevalence Following the Second Wave of Pandemic 2009 H1N1 Influenza in Pitts¬burgh, PA, USA. PLoS ONE 5(7): e11601. doi:10.1371/journal.pone.0011601
14. Д.Бадрал, Ч.Уртнасан, Н.Баясгалан, А.Бурмаа, Томуугийн цартахлын A(H1N1) вирүсийн эсрэг вакцины үр ашгийг судалсан дүн. Халдварт өвчин судлалын монголын сэтгүүл ¹4(41) 2011 он
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Ч.Мөнхцэцэг


Нийтлэлийн нээгдсэн тоо: 990
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК